БНСУ-ын Батлан хамгаалах яам Ойрхи Дорнод руу тусгай баг илгээж, Ормузын хоолойн нөхцөл байдлыг судалж эхэлжээ.
Энэ нь АНУ-аас Ормузын хоолойд дэмжлэг үзүүлэхийг хүссэнтэй холбоотой байж болзошгүй байна. БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Сөүл АНУ-ын хүсэлтийг дагуу Ормузын хоолой руу цэрэг болон эргүүлийн нисэх онгоц илгээх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Гэхдээ Батлан хамгаалах яам тусгай багийг илгээсэн нь цэрэг шууд илгээх шийдвэр гаргасан гэсэн үг биш гэж онцолжээ.
БНСУ-ын "Yonhap" агентлагийн мэдээлснээр, нөхцөл байдлыг судлах баг өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсыг зорьсон байна. Тус баг Ойрхи Дорнод дахь цэргийн байгууламжуудтай танилцаж, шаардлагатай мэдээлэл цуглуулах юм. Тэд энэ долоо хоногт эх орондоо буцаж ирэх төлөвтэй байна.
Гэвч БНСУ-ын хэвлэлүүдийн үзэж байгаагаар, нөхцөл байдлыг газар дээр нь судлах баг илгээсэн нь Ормузын хоолойд цэргийн хүч ашиглах шаардлагатай гэж засгийн газар үзэж эхэлсний илрэл байж болзошгүй аж.
Ормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог бөгөөд дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал замуудын нэг юм. Тиймээс тус бүс нутагт үүссэн аливаа мөргөлдөөн нь газрын тосны нийлүүлэлт болон дэлхийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй.
Харин Өмнөд Солонгосын эрх баригч намын зарим гишүүн тус бүс нутагт цэрэг илгээх асуудалд болгоомжтой хандахыг уриалж байна. Иймээс цэрэг илгээх шийдвэр эцэслэн гарахад улс төрийн болон бусад саад бэрхшээл тулгарч болзошгүй байна.
3,595.72





















































Нэргүй 2026-09-09 66.181.177.223
Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.
Нэргүй 2026-09-09 118.221.147.99
Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу