
Олон нийтийн газар хүүхэд уйлж, орилж хашгирах ямар байдгийн зовлонг олон эцэг эхчүүд мэднэ.
Нью Йорк, Бруклин зэрэг хотуудын Union Hall баар тэрэгтэй хүүхэд оруулахыг хориглоод эцэг эхчүүд, үйлчлүүлэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин зарим нэг баар, ресторануудад оройн 17 цагаас хойш хүүхэд оруулахыг хориглосон хэвээр байгаа юм.
Түүнээс гадна Skyscanner хэмээх нислэгийн нэгэн компаниас явуулсан судалгаагаар аялагчдын бараг 60 хувь нь нисэх онгоцонд хүүхэдтэй хүмүүсийн тусгай заал байх ёстой гэж үзжээ. Аялалын явцад хүүхэдтэй хүмүүс багагүй саад учруулдгийг олон хүн дурьдсан байв. Нийт аялагчдын 20 хувь нь насанд хүрээгүй зорчигчидтой онгоцоор нисэх дургүй байдгаа нуугаагүй байна. Дээрхээс харахад хүмүүс олон нийтийн газар хүүхэд дагуулж явахаас залхаад байна уу эсвэл газар сайгүй хүүхэд дагуулж явдаг хүмүүс олширсон уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
О.Халиун