Монголын дербид "5star" хожиж, "The MongolZ" хасагдав

Монголын дербид "5star" хожиж, "The MongolZ" хасагдав

Монголын дербид "5star" хожиж, "The MongolZ" хасагдав

Хятад улсад "FISSURE Playground 3" тэмцээн өчигдөр/2026.09.08/ эхэлсэн. Нээлтийн өдөр Монголын хоёр баг болох "5star" болон "The MongolZ" нар хожигдож, улмаар өнөөдөр хоорондоо учраа таарав.

Тоглолт эхлэхийн өмнө цахим спорт сонирхогчид "The MongolZ"-ийг төвөггүйхэн өрсөлдөгчөө буулган авна гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй. Сүүлийн гурван жил Монголдоо төдийгүй Азидаа дийлдэшгүй байсан "The MongolZ" баг 0-2 гэсэн харьцаатай дийлдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Монголчуудын эчнээ мэддэг "The MongolZ" нэгэнт үгүй болсныг батлах тоглолт болов. "Senzu" болон "mzinho" нар явж, "Techno" сэлгээнд сууснаар олон зүйл өөрчлөгдсөн. Үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирсэн "cobrazera" дээрх тоглолтод багаа манлайлсан ч шинэ тоглогчид болох "DarkMeister", "tikuak" нар хувь үзүүлэлтээрээ сүүл мушгив.

Нөгөө талд "5star" баг сүүлийн үед сайн формтой байгаа. Монголынхоо бүхий л шилдэг багуудыг ялж, Азидаа тодорч буй. Өнөөдөр тэднээс "rate", "NEUZ" тэргүүтэй тоглогчид гялалзав. Хэзээнээсээ Монголдоо танигдсан тэд одоо л олон улсад цойлж байна.

"The MongolZ"-ийн дараагийн тэмцээн нь ирэх сарын 24-нд эхлэх Бухарестын "PGL Masters" тэмцээн. Харин "5star" маргааш ээлжит тоглолтоо хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-09 43.242.242.59

Хэн нь байсан яахав. Дэлхийд монгол улсынхаа нэрийг гаргаж байвал иргэн бид баярлаж тэднийг дэмжих болноо. Шинэ багт амжилт хүсье. Ямар ч монгол баг байсан тэмцэлдэх дайтах чадвартай гэдгийг ирэх тэмцээнүүддээ харуулаад өгөөрэй. Дахин амжилт

Avatar

Нэргүй 2026-09-09 103.168.34.88

blitz l***r jiged nuguu 4 dere simple avaad shaaval major bol oirhon bnda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж