Сэлбэ дэд төвийн орон сууцны 1м2-ын үнэ 3.9 сая төгрөг байна

Сэлбэ дэд төвийн орон сууцны 1м2-ын үнэ 3.9 сая төгрөг байна

Сэлбэ дэд төвийн орон сууцны 1м2-ын үнэ 3.9 сая төгрөг байна

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийн орон сууцны  1м2-ын үнэ 3.7 саяас 3.9 сая төгрөгийн хооронд байна” гэж мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр  “Сэлбэ ухаалаг хотыг барих зорилгоор  нийслэлээс 500 сая ам.долларын бонд гаргасан. Нийт дүнгээрээ 2.3 их наяд төргрөг юм.  Ирэх 2027 онд 8000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  2028 онд нийгмийн байгууламж буюу худалдааны үйлчилгээний төв, оффис баригдана. Сэлбэ ухаалаг хотыг байгуулахаар босгосон бондын мөнгийг зөвхөн төсөлд л зориулна. Нийтдээ 8575 айлын орон сууц баригдах юм.  Борлуулалтаар нь бондын төлбөрийг хийнэ.  Тэр хавийн орон сууцны дундаж үнэ  3.7 саяас 3.9 сая төгрөгийн хооронд байна. Бид тэр үнэд нь л борлуулалт хийнэ.  Сэлбэ ухаалаг хот халамжийн хот биш.  Анх удаагаа хотын төлөвлөгөөтэй байгуулагдаж байгаа хот юм.  Сургуультай, цэцрэлэгтэй, үйлчилгээтэй, ногоон байгууламжтай.

Эдийн засгийн технологийн тусгай бүс болгосон, татварын тодорхой хөнгөлөлт үзүүлж, шинэ технологийн бизнесийг дэмжих зорилготой байгуулж байгаа хот юм” гэлээ.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлээс 2023 оноос эхлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод газар чөлөөлснөөр Сэлбэ хот байгуулахаар ажлыг эхлүүлсэн түүхтэй.

Барилгын ажлын гүйцэтгэл эдүгээ 40 орчим хувьд хүрсэн. Олон нийтийн хувьд тус орон сууцны 1м2-ын үнэ хэд байх вэ гэдэгт анхаарал хандуулж ирсэн. Нийслэлээс анх 1м2-ын үнэ 5 сая төгрөг рүү дөхөж байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ үүнд орон сууцыг дагаж баригдах сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн үнэ шингэсэн гэж тодотгосон. Ерөнхий сайд Н.Учрал “Зорилтот бүлгийнхнээ орон сууцаар хангах нь Засгийн газрын гол зорилго.  Сэлбэ ухаалаг хотын орон сууцны 1м2 нь 5 сая төгрөгөөр тогтох нь өндөр, зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжгүй болно. Иймээс нийслэл үнийн судалгааг дахин оруулж ирэх ёстой, үнэ буух ёстой” гэх асуудлыг тавьж, нийслэл судалгаа хийхээр болсон юм.

Нийслэлийн хувьд Сэлбэ дэд төвийг дагаж баригдаж байгаа орон сууцны үнийг есдүгээр сард багтаан тодорхой болгох үүрэг хүлээн аваад байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буд 2026-09-09 64.119.29.46

Энэ анхнаасаа үнийг буулгахгүй яасан юм вэ нямбаатар гэж юмны хийсэн ажил шүү дээ уг нь 1.8-2,5 сая дотор байхад бно шүү дээ

Avatar

.,,, 2026-09-09 71.229.150.6

Oron suuts yah ve…hamt bas ajliin office, business hiih butets bas barih heregtei shuu dee. Hudaldaa, delguurees uur. Yarmag, ene ter yamarch office ajiin bair baihgui, ihenh hudaldaanii bish ajiltai humuus ni bugd l ajildaa geed hotiin tuv ruu shavaad baigaa shuu dee.

Avatar

Сөнөлт 2026-09-09 202.9.46.56

Наад гэр бетонон ширэнгийг чинь1,9 сая гэсэн ч авах хүн байхгүй болтлоо ядуурч өрөнд баригдаж дууссан.

Avatar

Иргэн 2026-09-09 66.181.190.24

их үнэтэй байна

Avatar

инженер 2026-09-09 202.21.108.18

Дамбын ДС, Сэлбэ 28 МВт чинь дулаацуулганд хүрэхгүй шүү! Газ бол шийдэл биш.

Avatar

И 2026-09-09 66.181.177.216

БНХАУ-н буцалтгүй тусламжаар барьсан Ногоон нуур хотхоны байр 1м2 нь 1.5 сая төгрөг л байсан. яахлээрээ ижил барилга 2 дахин үнэтэй байдгийн ??

Avatar

Нэргүй 2026-09-09 66.181.180.220

барилгын материалын үнэ тэнгэрт хадаад бгаа биз лээ

Avatar

Иргэн 2026-09-09 66.181.186.96

эргүү ац зайлаачээ

Avatar

Нэргүй 2026-09-09 103.212.116.176

Газар, дэд бүтэц нь үнэгүй байхад ямар үнэтэй бн аа оркуудаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж