Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.09.09/ танилцууллаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Эрчим хүчний салбар таван багц газар нээлттэй тендерийг зарлаж байна. Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, өөрийн эх үүсвэрээр эрчим хүчээ хангах, сумдын эрчим хүчний чанаргүй байдлыг залруулах, чанартай болгох зорилготой юм. Эхний багц нь одоо хэрэгжиж байгаа таван аймгийн багц. Хоёр дахь нь Азийн хөгжлийн банктай хамтран Баян-Өлгий, Увсын Өмнөговь сум, Баянхонгор аймагт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гуравт, говийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд хоёр багцын сонгон шалгаруулалтыг зарлана. Үүнд, Дундговь аймагт Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран 100 мВТ-ын салхины станцын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Дараагийнх нь Өмнөговь тэр дундаа Оюутолгойн уурхайн хэрэглээг хангах зорилгоор багц гурвыг зарласан. Мөн найман аймгийн 21 суманд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Иймэрхүү байдлаар Эрчим хүчний яамнаас хараат бус байдлыг хангах зорилгоор багц байдлаар шат дараатай ажлыг хийж байна. Таван аймагт зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад 110 сонирхогч тал оролцож, тав нь шалгарахдаа ямар нэгэн маргаан гараагүй. Тэр зарчмаараа говийн эрчим хүчний системийн нээлттэй сонгон шалгаруулалтад 10 компани сонирхлоо илэрхийлснээс тав нь баталгаажуулж, материалаа өгсөн. Мэдээлэл нь ил тод байгаа. Хөрөнгө оруулагч хэн ч байж болно. Хамгийн гол нь эрчим хүчний найдвартай нийлүүлэлтийг цаг хугацаандаа хийх ёстой. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай үргэлжилж байна. Есдүгээр сарын сүүлчээр бэлтгэл ажил бүрэн дуусна. Шулуухан хэлэхэд, гацаагчдаас болоод Монгол Улс нарны, нүүрсний станцаа барихгүй өдий хүрлээ. Чадлын дутагдлаа импортоор нөхнө. Бүх чадлаараа нөөцгүй ажиллана. Осол аваар гарахгүй байх талаас нь ажиллах болно.
Эрчим хүчний салбар бүрэн нээлттэй болсон, нууцаар сонгон шалгаруулалт хийх ямар ч боломжгүй.
Эрчим самбар өдөр бүр салбарын мэдээллийг ил тод мэдээлж байгаа. Миний бие аль болох мэдээлэл өгч, энгийнээр тайлбарлахыг хичээж байна. Сонгон шалгаруулалттай холбоотой бүх мэдээлэл салбар яамны вэб сайт дээр монгол, англи хэл дээр нийтлэгдсэн. Говийн бүсэд шинээр цахилгаан станц барина. Яагаад Монгол Улс хараат бус байдлаа хангахын тулд цахилгаан станц шинээр барьж болдоггүй юм бэ. Яагаад заавал гацаах гээд байдаг юм бэ. Гүтгэж, зогсоож байдаг юм бэ. Оюутолгойн эрчим хүч импортлох гэрээ 2030 онд дуусч байгаа. Үүнээс цааш Монгол Улс өөрөө эрчим хүчээр хангах ёстой. Ингэхийн тулд өөрсдөө станцаа барих ажлаа эхлүүлэхгүй бол 100 хувьд Хятад улсаас хараат хэвээр байна. Нийтдээ 1.7 сая кВТ цагийн эрчим хүчийг хэрхэн нийлүүлэх вэ. Одоо Оюутолгойн уурхайн Хятадаас эрчим хүч импортлохдоо жилд 140 сая ам.доллар төлдөг. Монгол Улсын хувьд төсөл гацаагчдаас болоод өнгөрсөн 12 жилд 1.5 тэрбум ам.долларыг алдаад байна. Тийм учраас бид цаг алдахгүй станцаа барих ёстой. Монголын эрчим хүчний систем ОХУ-ын эрчим хүчний системтэй 1976 оны арванхоёрдугаар сарын 25-нд холбогдсон байдаг. Одоо 50 жил болсон хэдий ч энэ хугацаанд томоохон усан цахилгаан станц, хийн газан станц Монголд баригдсангүй. Тийм учраас ОХУ-ын том системтэй холбогдож байж бид тохируулгаа хийж, систем найдвартай ажилладаг юм. Үүнтэй адилхан хараат бус байдлыг арилгахын тулд бидэнд нэмэлт эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл бид гацаагчдаас бол станцаа барьж чадахгүй, эрчим хүчний дутагдалд орсон. Нийт хэрэглээнийхээ 22 хувийг гадаадаас худалдан авч байна. Тийм учраас ямар ч эргэлзээгүйгээр гадаадаас авч байгаа эрчим хүчний импортыг багасгаж, бүр үгүй хийх юм. Энэ зорилгоор БНХАУ-аас 80 мВТ хүртэлх эрчим хүчийг худалдан авах боломжтой байгууламжийг саяхан ашиглалтад оруулсан. Хятадын эрчим хүчний системтэй холбогдсоноор чадлын дутагдлаа богино хугацаанд нөхөж, төслүүдийн тогтворжилтыг хангах юм. М.Энхцэцэг гишүүний ярьж байгаа асуудлыг огт ойлгохгүй байна. Тавантолгой цахилгаан станцыг 2012 оноос хойш ярьсан. Одоо 14 жил болж байна. Бүтсэн юм нэг ч байхгүй. Дээр нь нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулалт олдох нь боломжгүй болсон. Бид энэ бүтэхгүй станцын тендерийг хүлээж, маргааныг хүлээгээд суух уу. Ингэснээр бид жилд 150 сая ам.долларыг алдана. Тэгж байхаар сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглаж, тендер бус нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлаж, эртхэн хөгжүүлээд, эрчим хүчээ нөхөх ёстой.
Эрчим хүчний тариф гэхэд, 340 төгрөгөөр үйлдвэрлэж, 300 төгрөгөөр зарж байна. Үйлдвэрлэх тусам алдагдал нэмэгдэж байгаа. Энийг дунд болон урт хугацаандаа засч, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах шаардлагатай байна. Үр ашгийн бүтээмжийн асуудал ч байгаа. Энэ жил 492 тэрбум төгрөг шаардлагатай хэдий ч Засгийн газраас 200 тэрбумыг хуваарилж өгсөн. Зөвхөн үнэ тариф нэмэхгүйн тулд ийм татаас олгохоор тооцоолсон. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг өнгөрсөн хугацаанд 10 хувиар нэмсэн. Ирэх аравдугаар сард таван хувиар нэмэхээр ярьж байгаа. Одоо салбарын дундаж цалин дөрвөн сая төгрөг болсон. Уул уурхайн салбарын араас ордог салбар. Цалингийн системийг шударга болгох тал дээр анхаарч, ажиллана. Эрчим хүчний салбарын компаниудын засаглалыг сайруулахад анхаарна.
ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон:
- 21 ТӨҮГ-ыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулж, 16 ТӨК болгосон.
- 31 ТӨҮГ-ыг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулснаар 31 төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгох, заримыг нь төрийн байгууллагын чиг үүргээр ажиллуулах боломжтой гэж үзэж, энэхүү шийдвэрийг гаргалаа.
Хавсралтаар татан буугдах, чиг үүргийг өөрчлөх компаниудын нэрс ил болно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.
Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.
Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.
2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.
3,595.72




















































Бодит түүх 2026-09-09 59.153.86.201
Бодит, зөв ажил хийхээр шантаажчид өөрсдөө гарч ирдэгийн тод жишээ энэ байна. Монголд урд өмнө хийгдэж байгаагүй нээлттэй дуудлага худалдаа хийсэн үнэ яаж унасныг та бүгд мэднэ. Жүжигчин Сөрөлд дээр очоод буруу зүйл хийж байна гээд хэлээд өгч чадахгүй авгай яаж улс оронд хэрэгтэй юм хийх хэлэх билээ дээ…
Нэргүй 2026-09-09 202.126.90.160
2020.4.25 ны өдрийн ОТ ЗГ-тай хийсэн эрчим хүч худалдах худалдан авах гэрээг мөрдлөгө болгоно. 1300 м гүний уурхайг дан сэргээгдэх эрчим хүчээр хангах гэнэ. ХҮН -ийг засгаас хөөж гарга. Доржхандын төсвөөс хулгайлах асуудал хэрээс хэтэрлээ
Зочин 2026-09-09 64.119.17.6
Энэ Найдалаа гэх нөхөрт улс орны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар цэгцэрсэн ойлголт байна уу .Гацаагчдаас болоод эрчим хүчний баригдах эх үүсвэрүүд баригдаагүй байгаа тухай баахан ярьжээ Тэгвэл тэр гацаагч нь хэн юм тодорхой дурьдах хэрэгтэй.ЦЭХ гадаадаас импортлохыг багасгаж байна гэчихээд ийм зорилгоор хятадаас 80мВт чадал дамжуулан авах байгууламж барьсан гэжээ. Энэ чинь ЦЭХ-ний импортыг багасгах байгууламж мөн үү. Яриад байгаа 5-р цах станц чинь баригдаж байгаа биз дээ.
Энэ Найдалаа, Доржханд гэгч 2026-09-09 66.181.187.112
Энэ Найдалаа, Доржханд энэ тэр гэсэн залуус бол жинхэнэ албан тушаал хөөцөлдөгч залуус шүү дээ. Өөрсдийгөө хамгийн мэдлэгтэй гэж үздэг, харанхуй массын хувьд л тийм байх. Үнэндээ төр бүхнийг чадагч гэж боддог социалист стэйтистүүд. Өөрсдөө юу ч хийж чадахгүйгээ харуулж байна даа. Зүгээр лалбан тушаалтай болсондоо баярлаж, хөөрсөн юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй залуус
зочин 2026-09-09 124.158.125.33
яахаараа энэ Хогийг Үнэгүй намын ХҮН ын малнууд улсын хамгийн чухал салбарыг удирдаад бдгийм бэ. Засаг төрийг шахаанд оруулаад бгаам бол одоо юм хийх чадамжгүйг мэдсэн хөөж явуулаач. нэг өчүүхэн намын дарамтаас болж улс орон ард түмэн ээрээ хтхирмооргүй бна.