Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-наас тарвага агнах, барихтай холбоотой хууль, журам болон энэ онд хэрэгжих зохицуулалтын талаар мэдээллээ. БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын шинжээч Д.Сонин-Эрдэнэ хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуурын зөрчил буурахгүй байна. Илрүүлж буй зөрчлийн 50 орчим хувь нь тарвага агнах, барих, дамжуулан худалдахтай холбоотой байна" гэв. Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн жилд судалгаа, нөөцөд үндэслэн ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоон баталдаг. Иргэд тарвагыг наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15-ны хооронд хуульд нийцүүлэн агнах боломжтой. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийн бичгийг авч, амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл гэсэн долоон аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл олгож, тодорхой тооны тарвага агнуулах эрх олгож байгаа аж.
Гэхдээ тухайн аймагт хуваарилсан агнуурын тоо хэмжээний хүрээнд л тарвага агнах бөгөөд иргэд заавал эрхийн бичгээ авч, холбогдох төлбөрөө төлсөн байх ёстой. Харин бусад аймгийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар тарвага агнах, барих зөвшөөрөл олгохгүй. Мөн хуульд заасны дагуу агнасан амьтны гаралтай эд зүйлсийг худалдах, худалдан авах тохиолдолд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай. БОУАӨЯ-ны мэдээлснээр Байгаль орчны улсын хяналтын газраас жил бүр амьтны хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж боловсруулж, орон нутагт хүргүүлэн улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулдаг байна. Сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээр хууль бус ан агнууртай холбоотой зөрчил буураагүй. Үүний дотор тарвагатай холбоотой зөрчил өндөр хувийг эзэлжээ.
Хууль бусаар тарвага агнасан, барьсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 150-300 мянган төгрөгийн торгууль ногдуулна.
Түүнчлэн тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр гаргуулах бөгөөд хууль бус үйлдэлд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах арга хэмжээ авдаг байна. Иймд иргэд тарвага агнах, барихаас өмнө тухайн орон нутагт агнуурын тоо хэмжээ хуваарилагдсан эсэхийг урьдчилан тодруулж, эрхийн бичгээ авч, зохих төлбөрөө төлсний дараа агнуур хийхийг БОУАӨЯ-наас анхаарууллаа.
3,595.72




















































Нэргүй 2026-09-09 66.181.161.71
энэ төрийн нэр барьсан дээрэм шулаагаа боливол яасан юм төр тарвага үржүүлсэнүү төр самар тарьдагуу төр шороонд алт бий болгоо юу ядаргаа Монгол улсын иргэн эх орныхоо баялгийг хүртэх эрхгүй юу үнэн энэ үнэн улаан ном ховордсон, байгаль орчин сүйтгэнэ гээд гоё шаана ардын хүүхдийг бол саяхан мөнгөн ембүү Хятад мөнгөн зоосыг соёлын өв зөвшөөрөлгүй хадгалсан гээд дээрэмдчихдэг. нэг нууранд баячууд мухар сүсэглээд мөнгөн аяганууд хаясан тэрийг түүгээд авсан хүлээд ял өгдөг шаасан
Хоолайнуу 2026-09-09 202.9.46.56
Бурхины боодог идэж араас нь айраг ууж үхье.
Магнаг 2026-09-09 202.9.46.56
Мах магнаг болсон тул тарвага зурам ч болов хэрэгтэй дээ.
Нэргүй 2026-09-09 203.98.77.101
Тэгээд тэрийгээ яаж ч хянах юм, энд тэнд тарвага агнаж идээд тахлаар хүн үхээд байгаа ш дээ. Яам нь хотод, хөдөө байгаа тарвага, тарвага агнагч 2-оо хянаж чадах уу. жинхэнэ лөөлөө болох байх даа. Бас 150-300 мянгаар торгоно гэчихжээ.