Ираны дайны ялагчаар Бразилыг нэрлэж байна

Ираны дайны ялагчаар Бразилыг нэрлэж байна

Ираны дайны ялагчаар Бразилыг нэрлэж байна

АНУ, Ираны дайн дэлхийн худалдааг дахин загварчилж байх зуур Бразилын газрын тосны үйлдвэрлэл, экспортын хэмжээ энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэхүү өндөр үзүүлэлтийн цаана байгаа томоохон шалтгаан нь Хятадын эрэлт өссөн явдал юм.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн бүс нутгийн газрын тосны урсгалыг удаашруулж байгаа тул энэхүү өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд өөр эрчим хүчний эх үүсвэрийн уралдаан эхэлснийг онцолж байна. Цаашилбал, энэ уралдаан нь дэлхий даяар байгалийн хий, газрын тос, түлш болон бусад эрчим хүчний үнэд томоохон нөлөө үзүүлж байна.

Хятад, Бразилын худалдааны нягт харилцаа бол цоо шинэ зүйл биш. Тодруулбал, АНУ-ын уламжлалт нөлөөллийн бүс гэж үзсээр ирсэн тус улсад Хятад сүүлийн 20 жилийн хугацаанд байр сууриа бэхжүүлжээ.

Санхүүгийн үйлчилгээний "StoneX" компанийн стратегич Кэтрин Руни Вера "Өмнө нь Бразилыг худалдааны дайны ялагч гэж нэрлэдэг байлаа. Гэтэл одоо жинхэнэ бодит дайны ялагч болоод байна. Дайтаж буй улсууд Ормузын хоолойг хаасны дараа Бразилын газрын тосны үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрсэн. Энэ хугацаанд Хятадын түүхий нефтийн импорт 40 орчим хувиар буурсан тул өөр эх үүсвэр буюу Бразил руу хандахад хүрсэн" гэжээ.

"Геополитикийн тогтворгүй байдал болон олон улсын гол нийлүүлэлтийн замууд дахь эрсдэл нэмэгдэж байгаа газрын тосны үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтой. Бразил улс өөрийгөө тогтвортой, аюулгүй, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчний нийлүүлэгч гэж тодорхойлж байна" гэж Бразилын Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра хэлсэн байна.

Хятадын эрэлтээс шалтгаалаад Бразилын үйлдвэрлэл зургадугаар сард өдөрт 4.5 сая баррель хүртэл өсч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар нэмэгджээ. Харин Хятад руу экспортолсон газрын тосны хэмжээ оны эхний хагаст хоёр дахин нэмэгдэж, 15.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

2006 онд Бразилын эрэг орчмоос асар их хэмжээний газрын тосны нөөц илэрсэн боловч энэ нь давсны зузаан давхаргын доор гүн оршдог тул олборлоход техникийн хувьд төвөгтэй, үнэтэй байжээ. Гэхдээ орчин үеийн технологийн дэвшил болон дайнаас улбаатай үнийн огцом өсөлтийг дагалдаад энэ олборлолт ашигтай болоод буй. Ирэх жилүүдэд ч Бразилын үйлдвэрлэл, экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yjacnet 2026-09-09 202.126.89.85

broking

Avatar

gr 2026-09-09 202.126.89.85

zebt bainga EBDEJ , NUrAAJ

Avatar

@t##; 2026-09-09 202.126.89.85

gadni U

Avatar

boria 2026-09-09 202.126.89.85

# # ### tre

Avatar

texnik texnlogoo ab, texnikuin xinaltand concogchtoi 2026-09-09 202.126.89.85

1. motciklni BATArEi tseneglegch, tog xylgailagch.
2. h baishingr LIFTni, toggyi? 6deesh achaala@&
3. ycnui TOOLUUr* yxmel bolini -#- tyrbo tacdalt*,
4. road zacbar, building

Avatar

Энх тайван 2026-09-09 202.9.46.56

Трамп дибиль өвгөнийг оновчтойхон буудцан бол бол ийм лай ланчиг үүсэхгүй байв. Одоо Путлерийг нь найдвартай аргаар үгүй хийвэл таарна.

Avatar

tag 2026-09-09 202.126.89.85

9.9

Avatar

CJN xylgaich, zamuin tooc 2026-09-09 202.126.89.85

Negr NZM akn, darxni gyilagchid
joplonguin yc tacalj galzyyplaa. XOTOO

Avatar

### ashigch 2026-09-09 202.126.89.85

– #

Avatar

- 2026-09-09 202.126.89.85

oz

Avatar

NZMC 2014 xoish ? 2026-09-09 202.126.89.85

Ubjtei trakni xylgaich galzyyn.

Avatar

dpgl ? 2026-09-09 202.126.89.85

– #;

Avatar

bolnic - #- 2014 xoish : 2026-09-09 202.126.89.85

grTB
– + tyrbo tasdaj -#- ;
– ycnui toolyyr yxmel bolinic, Nuuclelryy ataklj.
– texnikeep opoltsox , nydnui dycaalga
– dyyriaml buchig barumt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж