Mario Lopez охинтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Mario Lopez охинтой боллоо

Холливуудын чадварлаг хөтлөгч, жүжигчин Mario Lopez өнгөрсөн бямба гаригт охинтой болжээ. Түүний найз бүсгүй Courtney Mazza бяцхан охин Gia Francesca Lopez-ын хамт эмнэлгээс гараад байгаа ба биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Хосуудыг гэртээ харих үеэр сэтгүүлчид тэднээс яриа өгөхийг хүсэхэд “Бид үнэхээр баяртай байна. Бидний охин хорвоод мэндэллээ шүү дээ. Энэн шиг гайхамшигтай зүйл энэ хорвоод байхгүй” хэмээн Mario Lopez хэлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж