Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 1997 оноос хойш зохион байгуулж буй PISA олон улсын үнэлгээнд 2025 онд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй сурагч хамрагджээ. Монгол Улсаас 191 сургуулийн 7146 сурагч уг үнэлгээнд оролцсон байна. PISA нь 15 настай сурагчдын сургуульд эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдралын бодит нөхцөлд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг олон улсын судалгаа юм. Монгол Улс дөрвөн үзүүлэлтээрээ 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Тодруулбал, сурагчдын математикийн гүйцэтгэл 419 оноогоор 49 дүгээр байр, байгалийн ухааны гүйцэтгэл 424 оноогоор 56 дугаар байр, унших чадвар 374 оноогоор 69 дүгээр байр, технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар 51 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Энэ удаагийн PISA үнэлгээгээр технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг нэмэлтээр үнэлсэн бөгөөд 91 улсын 51 дүгээр байрт Монгол Улс эрэмбэлэгдсэн байна. Сурагчдын тавны нэг нь байгалийн ухааны суурь түвшинд хүрээгүй байна PISA үнэлгээгээр гүйцэтгэлийн хоёрдугаар түвшин буюу L2-ыг суурь түвшин гэж үздэг. Энэ түвшинд хүрсэн сурагчид Тогтвортой хөгжлийн зорилгын 4.1.1-д заасан суурь боловсролын шаардлагыг хангаж байна гэж үздэг байна. Гэвч Монгол Улсын 15 настай сурагчдын зөвхөн тавны гурав нь байгалийн ухааны хичээлийн L2 түвшний гүйцэтгэлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, сурагчдын дийлэнх хэсэг нь байгалийн ухааны суурь мэдлэг, чадварын түвшинд хүрээгүй аж. Харин 2022 оны үнэлгээтэй харьцуулахад Монголын 15 настай сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор ахисан эерэг үзүүлэлт гарчээ. Гэвч суурь түвшинд буюу L2 түвшинд хүрээгүй сурагчдын эзлэх хувь өмнөх үнэлгээнээс нэмэгдэж, 107 оноогоор өөрчлөгдсөн үзүүлэлттэй байна. Мөн сурагчдын гүйцэтгэлийн зөрүү нийслэл болон орон нутгийн хооронд ажиглагдаж байгаа бөгөөд 2022 оны үнэлгээтэй харьцуулахад энэхүү зөрүү байгалийн ухааны хичээлийн хувьд арилсан хэмжээнд хүрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-08 66.181.188.217

үнэн муу байна. хий хөөрч дэвхцэх. үнэндээ багшлах ур чадвар сул, эцэг эхийн хараа хяналт тааруу. хэдэн хүүхдүүд н буруу эрхэлсэн амьтад

Avatar

Зочин 2026-09-08 192.82.92.42

Менге зарж, унэнд ниййэхгуй унэлгээ хийж шоудахаа болих хэрэгтэй!!! Ундэсний боловсролыг хегжуулэх бодлогогуй, мулгуу тэнэг сайдтай , хурдан солиочээ!!!

Avatar

nergui 2026-09-08 103.229.121.184

унших чадвар 374 оноогоор 69 дүгээр байр – ene arai yu!

Avatar

Нэргүй 2026-09-08 66.181.185.121

Үнээн үнэн, манайхан ер нь маруухан шүү
Бас тэгээд муугаа. мэдэхгүй ээ…..
Монголчууд бол өөрийгээ таниагүй ард түмэн гээ гадаадыхан ярьдаг нь үнэн юм, тэр нь үнэндээ “муугаа мэдэхгүй, тэнэг” л гэсэн үг шүү дээ !

Avatar

Нэргүй 2026-09-08 66.181.179.94

Боловсролын яам болон ном сурах бичиг боловсруулдаг хүмүүс монгол хүүхдүүдийг ямар чадваргүй, сул дорой болгосноо харж байгаа байх даа. Энэнээс цааш улам аймаар болно. боловсролын яамны чадваргүй хүмүүсийг солимоор байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж