Украинчууд загасны торыг Оросын дроны эсрэг хамгаалалт болгож ашиглаж байна. Нийслэл Киев дэх иргэдийн бүлгэмүүд Европын улс орнуудаас хэрэггүй хуучин загасны тор цуглуулж эхэлжээ. Тухайлбал, Дани улсаас энэ долоо хоногт хоёр том ачааны машин дүүрэн загасны тор ирсэн байна.
Цуглуулсан загасны тороо зам болон байшин барилгуудын дагуу тогтоож дроны цохилтоос хамгаалж байгаа аж. Мөн байлдааны фронт руу иргэний бүлгүүдийн зүгээс 10 мянган тонн загасны тор илгээгээд байна.
ОХУ сүүлийн үед цэргийн болон эмнэлгийн байгууламжууд руу дроноор халдах нь ихэссэн. Мөн тулаантай бүс нутаг руу хангамж тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүдийг онилох нь ч ихэссэн. Загасны тороор хамгаалалт хийх нь ядмагхан шийдэл боловч агаарын цохилтын хохирогч болсоор байгаа энгийн иргэдийн хувьд чадах зүйлээ хийж байгаа нь энэ. Фронтын шугам дагуу амьдарч буй иргэдийн хувьд загасны тор ашиглах нь өдөр тутамдаа хийдэг энгийн л зүйл болжээ.
НҮБ-ын Украин дахь хүний эрхийн хяналтын албаны мэдээлснээр, өнгөрсөн зургадугаар сард богино тусгалтай дроны цохилтод өртсөний улмаас 89 хүн нас барж, 588 хүн шархаджээ. Энэ нь Оросын довтолгоо эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.

3,595.72




















































Зочин 2026-09-08 203.98.77.101
Ингэж алиагаа алдахгүй ээ шууд пуужиндахгүй яагаад хүлээгээд байна.
АНУ венесуэлийн ордоноос эхэлж байсан уу үгүй юу
дайны хөлд ард иргэд л өртөх юм даа томчууд нь олон орны иргэншилтэй болсон байгаа байхдоо идэх хоолоо хэдэн үеэрээ хуримтлуулсан тэдэнд эх орон хэрэггүй зөвхөн тэд л сайхан амьдарч байвал болох нь тэр гэх үү
Нэргүй 2026-09-08 64.119.17.243
шууд пуужиндвал орос эргүүлээд цөмийн пуужин шдэ
Эх орон ч монгол 2026-09-08 103.168.34.92
Фашист Путин үхээсэй! Монголчуудыг Путин их муухайгаар доромжилж байгаа бичлэг орос хэл дээр байна. Фашист а******н оросуудыг харанхуйгаар шүтэгсэд Чингис хааныг ийнхүү доромжлон сурвалжлагчид ярилцлага өгч байгаа бичлэгийг нь үзээсэй!!!
Нэргүй 2026-09-08 66.181.183.73
Муу БӨГСпутин л а л а р,,,,