Гүний уурхайн лифтэнд байсан ажилчидтай ярилцаж, санаа бодлыг нь сонслоо

Гүний уурхайн лифтэнд байсан ажилчидтай ярилцаж, санаа бодлыг нь сонслоо

Гүний уурхайн лифтэнд байсан ажилчидтай ярилцаж, санаа бодлыг нь сонслоо

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гүний уурхайн лифтэнд байсан 40-өөд залуустайгаа болсон үйл явдлын талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсчээ.

Тэрбээр "Тухайн үед юу болсон, авсан арга хэмжээ, залууст маань юу мэдрэгдсэн, бодогдсон, ямар хүндрэл гарсан талаар сонслоо. Бүгчим, давчуу орчинд хөдлөх зайгүй, зургаан цаг орчим байна гэдэг хүнд. Лифт мөн огцом зогссон. Тэр хугацаанд айдас, найдвар, гомдол, эргэлзээ, бухимдал зэрэг төрнө. Сэтгэл зүйн хувьд хүнд, ар гэрийнхэн нь санаа зовсон нь гарцаагүй. Лифтэнд нэгнийхээ сэтгэлийн засч, дэм өгч, санаа тавьж аль болох тайван байж давж гарсан, цаашид юунд анхаарах тухай хэлж сануулж, ний нуугүй ярилцсанд хамт олондоо баярлалаа. Хариу арга хэмжээ санаснаас удааширсан. Алхам бүрийг найдвартай, алдаа мадаггүй жин тан явуулахад олон хэлтэс баг зэрэг, амь нэгтэй чамбай ажиллажээ. Ажлаа дутуу хөтүү биш, хариуцлагатай хийнэ гэдэгт итгэж, нэг цул болж манайхан ажилладаг. Ямар ч төлөвлөгөө хүний аюулгүй байдлаас дээгүүрт тавигдахгүй. Үүнийг сануулсан сургамж боллоо. Өнөөдөр ний нуугүй ярилцаад бүр ч их ойлголоо. Бүгд эсэн мэнд аюулгүй гарсан нь чухал ч, “бүгд зүгээр өнгөрсөн” гээд орхих асуудал огт биш. Хариу арга хэмжээ авахад багагүй хугацаа орсон, мэдээлэл хангалттай байгаагүй гэх мэт сайжруулах суралцах олон зүйл байна. Яаралтай авах хариу арга хэмжээгээ үнэлж дүгнэнэ, улам чамбайруулна. Юуг засах, сайжруулах, илүү сайн хийх ёстойгоо тогтоож, хүнээ илүү сонсч анхаарч, хийх ёстой ажлаа бид хийнэ" гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-08 202.126.93.206

Ноотой юма

Avatar

Нэргүй 2026-09-08 203.91.115.40

энэ Мөнхсүх монгол хүн мөн үү, байнга рио-г хамгаалсан худал мэдээлэл хийж байх юм!!! тонилооч ээээ!!

Avatar

Нэргүй 2026-09-08 202.179.24.55

40-д биш,61 хүн гсн шүү.6 цаг орчим биш,гаруй гэж амьд гэрч ярилцлага өгсөн бна лээ.Худлаа ярихаа боль.Та нар арга хэмжээ авна гээд 6 цаг гаруй блсн гсн.Аврах баг бэлэн шууд ажиллагаа эхлүүлэх гхр та нар хүлээлгээд бсан гсн.Т1үүд

Avatar

Үнэнийг өгүүлэгч 2026-09-08 202.21.108.5

дэлхийд хосгүй технологи гээд л байсан биш бил үү. гэтэл ганц шувуу чанарыг нь шалгачихлаа шүү дээ. хариуцлага энэ тэр байхгүй юу, тээ.

Avatar

Засаг 2026-09-08 59.153.114.105

Цахилгааны хуурай салгуур нь шувуу суугаад нисч байхаар ил задгай байдаг бол асуудалтай л юм байна.
Дэлхийд байхгүй хосгүй технологоор далд уурхайн ажил явагддаг гээд байсан биш үү?

Avatar

Нэргүй 2026-09-08 103.212.117.250

хэцүү бгаа бол ажлаасаа халагдаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж