Хунтайж Жорж Итон коллежид суралцаж эхэллээ

Хунтайж Жорж Итон коллежид суралцаж эхэллээ

Хунтайж Жорж Итон коллежид суралцаж эхэллээ

Их Британийн хаан ширээний хоёр дахь залгамжлагч, хунтайж Уильямын ууган хүү хунтайж Жорж Итон коллежид элсэн оржээ. Ингэснээр 13 настай хунтайж дотуур байранд амьдарч суралцах болжээ.

Тус сургууль нь Английн Беркшир мужид байрладаг бөгөөд Их Британийн хамгийн нэр хүндтэй хувийн сургуулиудын нэг юм. Тэрбээр эцэг хунтайж Уильямынхаа мөрөөр тус сургуульд суралцаж байна. Мөн түүний авга ах, хунтайж Харри болон авга ах Спенсерийн гүн нарын нэг болох Эрл Спенсер нар Итон коллежид суралцаж байжээ.

Жорж өмнө нь Беркширт байрлах Ламбрүүк хувийн сургуульд суралцаж байсан бөгөөд дараагийн сургуулиа сонгох асуудал олны анхаарлыг татаж байв. Түүнийг хэд хэдэн нэр хүндтэй хувийн сургуульд суралцаж магадгүй гэсэн таамаг гарч байсан ч эцэст нь гэр бүлийн уламжлалыг даган Итон коллежийг сонгожээ.

Итон коллеж нь 25 дотуур байртай бөгөөд нэг байранд ойролцоогоор 55 сурагч амьдардаг. Сурагчдыг сургуулийн байнгын ажилтнууд болон дотуур байр хариуцсан багш нар удирдан зохион байгуулдаг. Тус сургууль нь хунтайжийн гэр бүл амьдардаг Виндзор хотын ойролцоо байрладаг. Сургалтын төлбөр нь жилд ойролцоогоор 65 мянган фунт стерлинг буюу өндөр төлбөртэй сургуулиудын нэг юм.

Итон коллежийг төгссөн хүмүүсийн дунд Их Британийн 20 ерөнхий сайд, мөн жүжигчин Эдди Редмэйн, Доминик Уэст, Дамиан Льюис, Том Хиддлстон зэрэг алдартнууд багтдаг.

Сургуулийн онцлогийг тайлбарлахдаа "Good Schools Guide"-ийн редактор Мелани Сандерсон Итон коллежийг өргөн уудам талбай, орчин үеийн сургалтын орчинтой гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр, сургуулийн барилга байгууламж нь түүхэн шинжтэй. Гэхдээ боловсролын хөтөлбөр, үзэл баримтлал нь орчин үеийн, шинэчлэлд чиглэсэн байдаг.

Хунтайж Жоржийн хувьд ирээдүй нь бусад 13 настай хүүхдээс эрс ялгаатай. Учир нь тэрбээр хаан ширээний хоёр дахь залгамжлагч бөгөөд ирээдүйд хааны гэр бүлийн гишүүний хувиар олон нийтийн өмнө үүрэг гүйцэтгэх юм.

Түүний ав хунтайж Уильям 2000 онд 18 настай байхдаа Итон коллежид суралцах нь жирийн нэг сурагчийн адил байх боломжтой байсанд баяртай явдгаа хэлж байжээ.

Жоржийн Итон коллежид элсэн орсон нь түүний хувьд боловсролын шинэ шат эхэлж байгаагаас гадна Британийн хааны гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлж буй үйл явдал болж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-08 103.212.119.127

аавынх нь зураг бн

Avatar

зочин 2026-09-08 103.229.121.156

Ийм мэдээ бичиж бж хунтайж Жоржийн зургийг тавихгүй яасийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж