Олон улсын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчдыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Дэлхийн пара шатрын олимпиад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 10-17-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотноо болох тус олимпиадад харааны, сонсголын болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй шатарчид оролцож, дөрвөн тивийн 41 орны төлөөлөл оюун ухаанаа сорих юм.
Монгол Улс тус олимпиадад түүхэндээ анх удаа бүрэн бүрэлдэхүүнтэй шигшээ багаа оролцуулахаар болжээ. Монголын баг маргааш Узбекистаныг зорих бөгөөд тамирчид эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй шатрын хөлөг дээр өрсөлдөнө.
Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар их мастер Г.Мөнхгал ажиллах бөгөөд нэгдүгээр ширээнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, хоёрдугаар ширээнд Ц.Түмэнбаяр, гуравдугаар ширээнд С.Сундуй, дөрөвдүгээр ширээнд М.Хишигбаяр нар тоглоно. Харин Б.Хашцэцэг нөөц тоглогчоор багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн дундаж чансаа 41 багаас 20 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь манай багийг чансааны хувьд тэмцээний дунд хэсэгт бичигдэхээр байгааг харуулж байгаа бөгөөд тоглогчид байр эзлэхийн төлөө өрсөлдөх боломжтой юм. Пара шатрын олимпиад нь хөгжлийн бэрхшээлтэй шатарчдад олон улсын түвшинд өрсөлдөх, ур чадвараа ахиулах, дэлхийн бусад орны тамирчидтай туршлага солилцох чухал талбар болдог. Түүнчлэн шатрын спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Монголын шатарчид өмнө нь олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн ч пара шатарчдын хувьд ийнхүү олимпиадад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй нь онцлох үйл явдал болж байна.
3,595.72





















































Нэргүй 2026-09-08 66.181.185.121
Хөнгжлийн бэрхшээлтэй монголчууд нь. эрүүл чийрэг лаларуудаасаа хамаагүй дээр юм шив дээ !