Монголын банкны холбооноос өнөөдөр /2026.09.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар:
-Банкны тойм тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурлаа "Шоконд бэлэн үү" гэж нэрлэсэн. Шатахууны хомсдолтой холбоотойгоор Монголын эдийн засагт ирэх шоконд бид бэлэн байна уу. Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулъя. Банкны салбар бол харьцангуй тогтвортой, нийт актив өмнөх онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн, зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Тэгэхээр банкны салбар нь эдийн засгийн өсөлт 7,7 хувь гарахад үүргээ гүйцэтгэсэн байна. Харин хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдсан. Түүнийг дагаад өр, орлогын харьцаа улам чангарч, дахин санхүүжүүлэх боломж нь иргэдэд хязгаарлагдсан. Иргэд зээлийн эргэн төлөх чадвар муудаж, чанаргүй зээл хэрэглээний зээлүүд дээр нэмэгдсэн байна. Цалин, тэтгэвэр, карт, автомашин зээлийн чанаргүй байдал нэмэгдэж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх хандлагатай байна.
Албан ёсны зохицуулалттай банкны салбараас шахагдаж, хамгийн эмзэг хэсгийн иргэд хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муутай, албан бус зах зээл рүү шилжиж байна гэсэн үг. Энэ асуудалд төр засгаас анхаарч, зохицуулалт хийх шаардлагатай.
Улсын эдийн засаг өсөлт сайтай байна. Үүнд, уул уурхай, тээвэр, нүүрсний экспорт өндөр хэмжээгээр нэмэгдсэн. Оны эхэнд 60 гаруй сая тонн нүүрс экспортолсон бол хөдөө аж ахуйн салбар сэргэж байна. Барилгын салбар, боловсруулах салбар аажмаар нэмэгдэж, банкны салбарын зээл олголт байна. Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг өргөн барьсан. Төсвийн төслүүдийг харахад, маш их өндөр дүнтэй, зардал нь 28 хувийн өсөлттэй байна. Одоо инфляцын түвшин 13 хувьтай байгаа бол төсвийн нөлөөг тооцохгүйгээр нийт инфляцын түвшин оны эцэст бараг 18 хувь хүрэх тооцоолол гарсан. Хэрэв төсвийн тодотгол батлагдаж, урсгал зардлууд нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэл тулгарна. Төсвийн тодотголоор тодорхой бүлэг иргэдийг дэмжиж байна. Төрийг дагасан албаныхан, тэтгэврийн насныхныг инфляцаас хамгаалж байгаа ч цаана нь хувийн салбарт байгаа 800 мянган хүний амьжиргаа улам дордох нь ээ. Төсөв дээр болгоомжтой хандаж, инфляцыг хөөрөгдөхгүй байдлаар амьжиргааг яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай. Энэ жил зээл бол 16 хувийн өсөлттэй харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн 2025 онд зээл 30-40 хувьд хүрч байсан юм. Одоо бол банкны зээлийн өсөлтөөс халалт үүсэхээргүй тогтвортой түвшинд хүрээд байна. Бизнесийн зээл бүх салбарт жигд олгогдож, 30 хувийн өсөлттэй байна. Тэр утгаараа бизнесийн салбарын чанаргүй зээлүүд хурдацтай буурлаа. Өнгөрсөн 2024 онд 17 хувьд хүрч байсан уул уурхай, барилгын салбарын чанаргүй зээл 8-9 хувьд хүрч буурсан бол нийт салбарын хэмжээнд чанаргүй зээл таван хувьд хүрсэн нь сайн дүн мэдээ юм. Иргэд хугацаагүй хадгаламжинд өнгөрсөн хугацаанд мөнгөө байршуулах нь нэмэгдсэн бол валютын хадгаламж буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, төгрөгт итгэх итгэл сайжирсан байна. Төгрөгийн хадгаламж 25 хувиар нэмэгдсэн. Энэ нь төгрөгийн бодит өгөөж эерэг байсан нь нөлөөлж байна. Цаашид бас инфляц энэ хэвээрээ өсвөл хадгаламжийн бодит өгөөж буурах, сөрөг болох эрсдэлтэй. Үүнийг төр засгийн зүгээс анхаарч, ам.долларын харилцах хадгаламжийг Хадламжийн даатгалаас чөлөөлөх арга хэмжээ авч, эдийн засгийг долларжих үзэгдлээс сэргийлмээр байна.
Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам:
-Монгол Улсын эдийн засаг 2026 онд 7,7 хувиар өссөн. Энэ өсөлтийн 3,9 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн. Үүнийг дагаад тээвэр ложистикийн салбар өссөн нь эдийн засгийн өсөлтийг нэлээд дэмжиж өгсөн. Мөн хөдөө аж ахуйн салбарын хувьд найман улирлын дараагаар сэргэж байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Экспортын нөхцөл байдлаа авч үзвэл, 2026 оны хагас улиралд 58 хувиар нэмэгдсэн. Нүүрсний экспортоос гадна зэсийн экспорт нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 4,3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Мөн хөдөө ажуйн салбарын боловсруулсан дайвар бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байгаа нь экспортын өсөлтөд нөлөөлсөн байна.
Төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд урсгал дансны алдагдал буурч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь санхүүгийн дансыг алдагдалтай гарахад нөлөөлсөн.
Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу цар тахлын үеийнхтэй ижил хэмжээнд хүрсэн байна. Төсвийн татварын орлого өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн бол хөрөнгийн зардал 20 хувиар нэмэгдсэн нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж байна. Ингэснээр төсвийн тэнцэл алдагдалтай гарсан нөхцөл байдал бий болоод байна гэв.
3,602.33






















































Нэргүй 2026-09-08 103.212.119.127
цалин тэтгэвэр нэмэх сургаар ахуйн зайлшгүй хэрэгцээний зүйлсийн үнэ нэмэгдсэн бн.жишээ нь ариун цэврийн цаас нэмэгджээ.Ингээд байхаар ямар ч утга алга.Ямар үндэслэлтэй үнээ өсгөөд байдаг юм бэ.чанар ахисан дээшилсэнюм байхгүй байж ёстой хэрэг алгаа монгол
Нэргүй 2026-09-08 59.153.112.102
Хэ эд нар огцрох тарах вий гээд сандарч өөрсдийгөө хамаг гоё дээрээ тавь чихсан монголыг ёстой Самарч дуусах нь дээ
МАН..... 2026-09-08 202.126.89.93
Ардын Намын Завсаргүй Засаглал …..
Нэргүй 2026-09-08 202.126.89.106
ОДоо дандаа АНдаа өгнөө
Инфляц 2026-09-08 202.9.46.56
Удахгүй 100 хувь хүрнэ.
Нэргүй 2026-09-08 93.145.245.234
hi