Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1 гэхэд 100 хувь хангахаар ажиллаж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлажээ. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир мэдээлэхдээ, "2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай байгаа. Харин сургууль бүрийн сурагчдын тоо жил бүр харилцан адилгүй байдаг тул сурах бичгийн хүрэлцээ муу байгаа сургуулиудад нөөцөөс шилжүүлэн хуваарилна" гэлээ.
Харин 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөц нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Иймд үлдсэн хэрэгцээг нөхөх зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарласан байна.
Уг сурах бичгийг хэвлэж, түгээснээр 6-12 дугаар ангийн сурах бичгийн хэрэгцээг 85 хувьд хүргэн хангах боломжтой аж.
3,595.72





















































Зочин 2026-09-08 203.91.115.52
найр наадамд өчнөөн сарыг үрдэг, ажил албаа зохицуулж чадахгүй суудлын бөглөөснүүд боловсролыг сэг болголооо!!!!
Нэргүй 2026-09-08 66.181.183.22
Хуучин сурах бичгээ дамжуулаад хэрэглэж болно ш тэ
Нэргүй 2026-09-08 66.181.183.22
хүүхдүүдээс өнгөрсөн жилүүдийн сурах бичиг аваад хэрэглэсээр л ирсэн ш тэ. заавал шинээр ахин авхуулах хэрэг юу бн. Ном зохиогчдод орлого оруулах шалтаг уу
Зочин 2026-09-08 103.212.117.70
Арай дэндүү байна аа.Дөнгөж 1-р ангид орж байгаа хүүхдүүд нь сурах бичиг байхгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ.9-р сарын 1-нд хичээл орно гэдгийг мэддэг байж ийм хариуцлагагүй байж болох уу? Хэзээ хичээл орох нь мэдэгдэхгүй байж байгаад шууд шийдвэр гарч байгаа биш дээ.Арай дэндүү юм.Эцэг, эх, багш нарын ажлыг хүндрүүлээд байх юм.Ийм байдалд хүргэж байгаа албадууддаа хариуцлага тооцож, ажлаа хийж чаддаг хүнд нь өгмөөр байна. Ийм муухай хариуцлагагүй байдлыг тэвчишгүй нь..
Нэргүй 2026-09-08 202.133.76.55
Боловсролын ерөнхий газарт дандаа усан тэнэгүүд ажилладаг уу??? Хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд эхэлдэгийг захын хүн ч мэдэж байгаа. Сурах бичиг нь сарын дараа бэлэн болно ч гэх шиг. Татварын мөнгөөр маань цалинжиж хоолоо залгуулдгаа мартчихаагүй бол ажлаа хийцгээ ээр юм даа