Хоёр SIM-тэй Motorola EX115, EX128 удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Хоёр SIM-тэй Motorola EX115, EX128 удахгүй гарна

Motorola компаниас амласан нэгэн зэрэг хоёр SIM картыг дэмжиж ажиллах шинэ загварын хоёр гар утас ирэх аравдугаар сард 100 орчим еврогийн үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Motorola EX115 загвар нь QWERTY товчлууртай бол Motorola EX128 нь мэдрэгчтэй дэлгэцтэй байх юм. Харин хоёул нэгэн зэрэг хоёр SIM карт ашиглах боломжтойгоороо давуу ажээ. Тус хоёр гар утасны үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.

Ирэх аравдугаар сарын 18-наас эхлэн Европын зах зээлд нэвтрэх EX115 гар утас 95 евро, харин EX128 нь 120 еврогийн үнэтэй байх юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж