УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж, 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ өдрүүдэд УИХ-д суудалтай зарим намууд Н.Учралд хайр зарлаж эхлэв. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, шатахууны үнэ өссөн гээд угаасаа ард түмний амьдрад хүндхэн байгаа энэ цаг үед Н.Учралын Засгийн газар цаашид тогтвортой ажиллах эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс ч УИХ-д суудалтай зарим намууд Н.Учралын Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаа мэдэгдэж эхлэв. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн Н.Учралын засгийн газрыг унагаж болохгүй, ажлаа сайн хий гэсэн үг дайв. Ингэхдээ Н.Учралын Засгийн газрыг огцруулахгүй, зөвхөн Т.Аубакир сайдад хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлэв. ИЗНН бол УИХ-д суудалтай намуудын нэг бөгөөд УИХ-д дөрвөн суудалтай. Жагсаалтын эхэнд бичигдсэн дөрвөн гишүүн нь дотроо ч учраа олж чадахгүй, намынхаа тамгыг булаацалдаж байгаа хэрнээ хүний намын даргын асуудалд М.Нарантуяа-Нара гишүүн санаа тавьж сууна.
Н.Учралын Засгийн газрыг унагахгүй байх хүсэл ганц М.Нарантуяа-Нарад бус ХҮН намд ч байна. Өнгөрсөн долоо хоногт ХҮН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөх зөвлөл хуралджээ. Энэ удаагийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй, тогтвортой ажиллуулах нэгдсэн шийдвэрт хүрчээ. ХҮН намын хувьд мөн л УИХ-д суудалтай намуудын нэг бөгөөд УИХ-д 8 суудалтай. Түүгээр зогсохгүй тус нам Засгийн газарт хоёр сайдын суудалтай. Тиймээс Н.Учралын Засгийн газар унавал ХҮН намынхан ч хоёр сайдгүй болно. Нөгөө талдаа Н.Учралын Засгийн газар унавал дараагийн Засгийн газарт ХҮН нам орно гэдэг юу л бол. Тиймээс хоёр сайдын суудлаа хамгаалахын тулд Н.Учралд “хайр зарлаж” явна, ХҮН намынхан.
Т.ОД
3,595.72




















































Нэргүй 2026-09-08 66.181.176.101
Ха ха аргагүй л дээ. Мөнгөнд хөтлөгдсөн өлөнгүүд үнэнхүү цайрч байна дөө
Нэргүй 2026-09-08 66.181.190.219
Говьд хэрэгжүүлэх гээд гуцаад байгаарай Сэргээгдэх эрчим хүчний төсөл тендер ээ яаралтай зогсоо!!!. Оюутолгойг эрчим хүчээр хангах биш Монголыг улам хараат болгох мөнгө угаах гэсэн ажил байна. Бангладешын цагаач бага галзуураарай
Иргэн 2026-09-08 49.0.139.73
Улс, ард түмний ашиг сонирхол дээр л нэгддэг баймаар, ЗГ хэдэн удаа унагав, энэ тэгээд ямар сонирхолд нийцээд байна. ??? Нэг улсын үйлдвэр гэдэг юмны төлөө Си яаж дугар ч байна. Мөн ч манай хагас солиотг гадны гар хөл олон юм аа…
Нэргүй 2026-09-08 43.242.242.59
Намын дарга нар ухаантай л хүмүүс байна. Ан шиг лааз өшиглөөд явж болохгүй
Зочин 2026-09-08 66.181.191.28
Чааваас даа.
МАНын юмаа чихдэг нүхнүүд 2026-09-08 202.9.46.56
Хийлгэдэг гошногоны сэтэрсэн НҮХ-нүүд нэгээр нэмэгдэв!!
Нэргүй 2026-09-08 66.181.178.21
АН-ын Учралыг огцруулна гэдэг санал зүгээр л дараагийн сонгуульд ялах гэсэн санаанаас урган гарсан учир хэн чдэмжихгүй шүү дээ. ЮУН ХАЙР ЗАРЛАХ ЭНЭ ТЭР ГЭЖ ЭЛИЙРЭЭД БАЙНА ВЭ.
ЗОЧИН 2026-09-08 203.91.115.56
НАМ ГЭЭД БАЙГАА МАНГУУНУУД ЗҮГЭЭР Л ТОЛГОЙД НЬ СУУГАА ДОРЖХАНД МЭТИЙН БАЛАЙНУУДЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА МАН Ы ШАВХРУУ ГОРЬДСОН ЛУЙВАРЧИНГУУД ӨӨР ЮУ Ч БИШ. АН ЁСТОЙ УНХИАГҮЙ БАЙНА ДАА. ӨДИЙД БАЙР СУУРИА УЛАМ ТОДОТГОЖ БАЙМААР ЮМ.
Нэргүй 2026-09-08 103.212.119.127
ан сөрөг хүчин гэхээрээ л юу г эсэргүүцэх ёстой гэж үздэг бололтой гэтэл цалин тэтгэвэр нэмэхийг эсэргүүцэх нь Монголын ард түмнээс урвасантай адил шүү.Өөрсдөө гэдэс цатгалан халаас дүүрэн дутагдах гачигдах зүйлгүй байлаа гээд ард түмний бодит амьдралыг тоохгүй улс төр хийж болж байгаа юм уу Нэг үеэ бодвол ядуу ард түмэн бид юмны учир ойлгодог болоод байгаа шүү.аль алин нь ерөнхийлөгчийн сонгуул сандал суудлын төлөө тэмцээд сууж байдгийг чинь мэднэ.Гэхдээ яг одоо бол бидний амьжиргааг дээшлүүлэх
зочин 2026-09-08 202.9.46.38
ноён шарваач, нохой урваач