Засгийн газраас 2026 оны төсвийг тодотгож, ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Энэ өдрүүдэд төсөвт тодотгол хийж байгаа нь манай улстөрчдийн хийж байгаа гавьяа бололтой. Арга ч үгүй биз, бид та нарын цалинг чинь нэмсэн, тэтгэврийг чинь нэмсэн гэдэг үгтэй болж байгаа учраас Н.Учралын Засгийн газрын оруулж ирж буй төсвийн тодотгол дуунаар батлагдах биз ээ.
2026 оны төсвийн тодотголын зарлага нь 1.4 их наяд төгрөг. Энэ мөнгөний нэг их наяд орчим нь зөвхөн төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин болон бага орлоготой ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхэд зориулагдсан. Өнгөрсөн оны төсөв батлахдаа Засгийн газар нь багш, эмч нарын цалин нэмэх ёстой ч төсөвтөө суулгаж өгөөгүй нь өнөөдөр төсөв тодотгоход хүрсэн гэдгийг Сангийн сайд хэлж буй. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих байсан тэтгэврийн нэмэгдлийг урагшлуулж, төсөвт тодотгол хийж байна. Тиймээс төсвийн тодотголын нэг их наяд орчим нь төрийн албаныхны цалингийн нэмэгдэл, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдана. Гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалсан үнийн өсөлтийн эсрэг ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа учраас ийнхүү төсөвт тодотгол хийж байгаа гэдгийг Н.Учрал хэлж буй. Үлдсэн 400 тэрбум төгрөгийг нь эрчим хүчний салбар, үнийн өсөлттэй холбоотой нөөц бүрдүүлэх зарчим баримталж буй. Мэдээж, төсвийн тодотгол ард түмний амьдралд орлого нэмэх шийдвэр учраас улстөрчид үүнийг нь эсэргүүцэхгүйгээр батлаад өгөх биз. Гэхдээ энэ бүхэн аргацаасан шийдвэр гэдгийг эдийн засагчид хэлсээр байгаа. Түр зуурын орлого нэмэхийн тулд төсвийн зардлаа нэмэх, нөхөх зарчмаар бид удаан явж болохгүй гэдгийг сануулсаар байгаа. Гэвч өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харвал цалин, тэтгэврийн нэмэгдэл Н.Учралын Засгийн газрыг хэсэг хугацаанд “барих”, “унагахгүй” байх аргацаасан арга гэдгийг хэлэх хүмүүс ч байна.
Монгол Улс нэг л төсөвтэй. Жил бүр орлого, зарлагаа тооцоолж, ирэх онд хийх төлөвлөгөөгөө урьдчилан УИХ-аар батлуулдаг. Гэвч энэ Засгийн газар мөнгөгүй болсон учраас төрийн өмчит компаниудын удирдлага захиран зарцуулдаг мөнгөнөөс төсөвт татан төвлөрүүлэх шийдэл олжээ. Мэдээж Монгол Улсад ашигтай ажилладаг цөөхөн төрийн өмчит компаниуд бий. Үлдсэн нь намын цүнх баригчдыг ажлын байраар хангаж, том төсөв зарцуулах эрх бүхий байгууллага. Төрийн өмчит компаниудыг ялсан намын халаас, ажлын байр хадгалагч гэж ярьдаг нь ч учиртай. Гэхдээ энэ удаад Н.Учрал төрийн өмчит компаниудын захиран зарцуулдаг мөнгийг төсөвт татаж, цалин, тэтгэвэр нэмэх, үнийн өсөлтөд зарцуулж байгаа нь намынхаа олон ах нарын дургүйг хүргэж буй биз ээ.
Учир нь намынх нь ах нар үеийн үед төрийн өмчит компаниудад эзэн суучихсан, өөрийн хүмүүсээ томилуулж, өөрийн компаниа тендерт нь оролцуулж, өөрсдөө л үр шимийг нь энэ олон жил хүртэж ирсэн нь ийнхүү Н.Учралын Засгийн газар цаашид тэсэж үлдэх эсэхэд ч нөлөөлөх эрсдэлтэй.
Эр зориг гаргаж байгаагаар нь харвал Н.Учралыг магтмаар байгаа ч өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компанид эзэн сууж, зөвхөн нэг их наядыг нь татахад л маш олон хүний цалин, тэтгэвэр нэмж, асуудлаа шийдэж байгааг нь харвал төрийн өмчит компаниуд жинхэнэ утгаараа МАН-ынхны саалийн үнээ болсныг илтгэнэ. Тиймээс ч Ерөнхий сайд Н.Учрал чуулганы индер дээрээс “Нэгэнт төрийн өмчит компаниудын хэдхэн дарга зарцуулдаг байсан төсвийг татаж, цалин, тэтгэвэр нэмэх гэхээр олон хүн уурлаад байх юм. Ер нь бол зөвхөн төрийн өмчит компаниудын захиран зарцуулдаг мөнгө чинь 37 их наяд орчим төгрөг шүү” гэдгийг хэлчихэв. Түүний энэ үг хэнд хандаж хэлж байгаа нь дахиад хэдийг ч татах боломж бий шүү гэсэн сануулга ч байж болох.
Ямар ч гэсэн төрийн өмчит компаниудаас нэгхэн их наядыг татахад л цалин, тэтгэвэр нэмээд, дээрээс нь эрчим хүчний салбарын асуудлыг шийдэж болж байна.
Тэгвэл цаашид 37 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэх эсвэл ашиггүй ажиллаж байгаа компаниудаа татан буулгаад төсөвтөө төвлөрүүлээд үзвэл юу болох, яах бол гэдгийг сонирхох хүмүүс ч их байна. Мэдээж, энэ удаад цалин, тэтгэвэр нэмж байгаа учраас, манай улстөрчид ард түмэндээ хайртай учраас төсвийн тодотголыг баталчихна. Цаашид төрийн өмчит компаниудаа, 37 их наядыг яах вэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг ирэв.
Ш.ЧИМЭГ
3,595.72




















































Зочин 2026-09-08 103.145.234.19
Ард иргэдээ төр хувийн хэвшилд ажиллаж байгаагаар нь ялгаварласан бодлого үндсэн хуулиа зөрчиж таарах байхдаа энийг сайн анхаараарай
Зочин 2026-09-08 103.145.234.19
Төрийн өмчит компаниудын дансанд байсан мөнгө гэдэг бол эрдэс баялгаас олсон мөнгө байх,төрийн албан хаагчдын цалин нэмж байна гэж инфляци хөөрөгдөх, хувийн аж ахуйн нэгжүүдэд бас томоохон дарамт үүснэ гэсэн үг 4/5 нь хувийн хэвшилд ажиллаж байгаа даа, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, мөнгөний ханшийг амьдралд илүү бодит болгох тал дээр анхаарсан нь илүү үр дүнтэй байх. Баялгийн эрсдэл томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулахгүй бол хэн нэгэн оноо авах гэж хийвэл үр дагавар нь хэцүүшүү
Зангараг 2026-09-08 59.153.114.105
Тэтгэвэр нэмсэн ч эс нэмсэн ч ахмадууд хулгайч нараас салах үзэл бодолдоо үнэнч байгаарай
Нэргүй 2026-09-08 66.181.185.121
Ард түмэн нь мөнгө нэхсэн, төр засаг нь мөнгө тараасан…ийм байдлаар ч явахгүй дээ ! Үүний оронд төр засаг нь том төс лүүдээ дэмжиж, хувийн хэвшилдээ болол цоо олгосон, хувийн хэвшил нь ажлын байр олноор бий болгосон үед л нийтээрэ э сайн сайхан амьдарч, эх орон хөгжинөө !
Нэргүй 2026-09-08 46.135.95.212
ЭНЭ ТӨР ЯАГААД МӨНГӨГҮЙ БОЛСОН ЮМ БЭ? НЯНБАКТЕР ГЭГЧ 6 ИХ НАЯД ГАРАН МӨНГӨ ГАДНЫ ДАНСАНД ХИЙГЭЭД. КАНАДРУУ ОРГОН ЛАЙЛЧИХЛАА.
Oogii 2026-09-08 202.9.46.38
yaaj taraax ve?
Ахмад 2026-09-08 202.9.40.125
Инфляцийг бууруулахын тулд төр Засгийн газраас хийх зүйлээ огт хийхгүй өнөө маргаашийг аргацаасан, гудамжны хүсэлтийн дагуу ажиллад байна. ЕС сайд нт\ь гарч ирэх болгондоо худлаа лолороод байх юм. Нарийндаа аж ахуйн нэгжүүүдийг дэмжих нэрээр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнний үнээ нэмж, ард түмнээ тэд нараар шулуулж байна.
зочин 2026-09-08 103.229.123.161
"…..Засгийн газрыг хэсэг хугацаанд “барих”, “унагахгүй” байх аргацаасан арга гэдгийг хэлэх хүмүүс ч байна."…тиймээ тэгж хэлдэг хүмүүс нь ихэнхдээ "намаасаа "+"хөлслүүлэгчидээсээ" шан хүртэгсэгд байдаг багаад төр түмэнийг хагралдуулах л санаатай байдгийг АН-ын 36 жилийн түүх харууллаа….тэд есөн шидээр л булхайцаж бултаж сурсан хөлсөнийхөн шүү дээ…
Зочин 2026-09-08 59.153.114.60
Тэгэхлээр хүүхээ бидний хөдөлмөр өдрийн хөлс хэд болох вэ?
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-09-08 66.181.178.21
3/Бидний үед төрийн алба, төрийн өмчийн үйлдвэрийн газар хоёрыг хамтад нь улсын сектор гэдэг байв.Манай хөдөөний хөх өвгөчүүлийн хэлдгээр манай улсын секторын цалин хөлс, урамшууллын тогтолцоо АЛИЙГАА АЛДААД байна.Нямбаатар ГҮК-ийн ажилчдын сарын цалинг 3.5 сая болгосны дараа багш, эмч нар бидний сарын цалинг 3.5 сая болго гэж жагссанаар ёсоор болголоо.Урсгалаараа, замбараа алга байна шүү дээ.
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-09-08 66.181.178.21
2/Номхон тэмээ ноолоход амар гэсэн үг бий.Төрийн албаны хуулиар улс төрийн, эдийн засгийн, үзэл санааны эрх нь хасагдсан төрийн захиргааны, тусгай албан хаагчдынхаа цалин хөлсийг орхигдуулж болохгүй. Тэд цалин хөлсөө нэмүүлье гээд ажил хаях, жагсах эрхгүй. Үүнийг нь нөхөж тэтгэвэрт гарахад нь 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж төрөөс өгөхөөр хуульчилсан. Үүнийг нь цагт нь өгч чадахгүй байгаа бололтой.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: БУЛГАНТУЯАГИЙН ХЭЛСЭН САНААГ ДЭЛГЭРҮҮЛВЭЛ .. 2026-09-08 66.181.178.21
1/Төрийн албаны хууль1995 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш 30 жил төрийн үйлчилгээний албан хаагчийн сарын үндсэн цалинг сүлжээ, эсвэл жишгээр бодоод ирсэн. Энэ албан тушаалын сарын үндсэн цалингаасаа нэмэгдлүүдээ бодно. ЗГ цалингийн сүлжээ, жишгийг шинээр батласан тогтоолоороо өмнөх сүлжээ, жишиг баталсан ЗГ-ын тогтоолоо ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ. Бүх юм тодорхой. Шинэ, хуучин цалин энэ тэр гээд мунгиналаа.
Зочин 2026-09-08 103.212.116.76
балай юм
444 2026-09-08 43.228.129.131
Улс төрчид ард түмэнтэй хайртай учраас төсвөө баталнаа.
Нэргүй 2026-09-08 66.181.190.61
монголчуудаа эдийн засагч нараа хэдэн хөгшний тэтгэвэр нэмээд улс орон дампуурчихсан худлаа мэдээлэл хийхээсээ ичихгүй байна уу