Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн VI наадам өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2355 төлөөлөгч спортын 43 төрөлд өрсөлдсөн байна. Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 135 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, нийт 26 медаль хүртсэн амжилтаар медалийн нэгдсэн дүнгээр 106 орноос IV байр эзэллээ.
Монголын баг тамирчид наадмаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 26 медаль хүртсэн байна. Наадмын сүүлийн өдрүүдэд Монголын тамирчид дахин хоёр хүрэл медалиар медалийнхаа тоог нэмсэн байна.
Тодруулбал, Ираны үндэсний бөхийн нэг төрөл болох пахлавани бөхийн +90 кг-ын жинд 36 орны бөхчүүд хүч сорьсноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших хүрэл медаль хүртжээ. Мөн оюуны спортын есөн хорголын “Тогыз хумалах” тэмцээний эрэгтэй багийн төрөлд Монголын тамирчид амжилттай оролцож, Х.Ерманат, Ш.Болатбек нар хүрэл медалийн эзэд болсон байна. Монгол Улсын баг тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын турш спортын төрөл бүрд амжилттай өрсөлдөж, дөрвөн алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртэн, нийт 26 медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Наадмын медалийн нэгдсэн дүнгээр нийт 29 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд үүнээс 12 орны тамирчид алтан медаль хүртсэн байна.
Медалийн чанар, тоогоор Казахстан, Киргизстан, ОХУ эхний гурван байрт шалгарчээ. Харин Монгол Улс медалийн нэгдсэн дүнгээр дөрөвдүгээр байрт орсон бол Узбекистаны баг тавдугаар байрт шалгарсан байна. Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, зан заншлыг дэлхийд сурталчлах зорилготой олон улсын томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн VI наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган тамирчин, төлөөлөгч оролцож, нүүдэлчин соёлын өв, уламжлалт спортын төрлүүдээр ур чадвараа сорьсон байна. Монгол Улсын хувьд үндэсний болон уламжлалт спортын олон төрлөөрөө оролцож, нийт 26 медаль хүртсэнээр 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарсан нь тус наадмын медалийн чансаанд өндөр амжилт үзүүлжээ.
3,595.72


















































Д Нацагдорж төв аймаг 2026-09-07 66.181.179.136
одоо дэлхийд нүүдэлчин улс гэж байхгүй нүүдлээр Байгалаас хамгаална гэж байхгүй манайхаас олон малтай улсууд малаа газраа малчид даа эзэмшүүлээд хашаажуулаад түүний үр дүнд байгаль нь онгоноороо бна Монголын хил даваад ороод ирэхээр газар нь саарал энэрэлд мал бичсэн бна малчдын малын бэлчээрийг хашаажуулан эзэмшүүлэх гүй бол хязгаар нутаг эзэнгүй болно гэдгийг ойлгохгүй засгийг яахвэ
Нэргүй 2026-09-07 66.181.176.254
бэлчээрийг хашвал юу болдогийг өвөрмонгол харуулсан эхлээд сайн ургаад дараа жилүүдэд нь төрөл зүйл нь багасаад бараг ургахгүй болдог.
Арай арай 2026-09-07 202.9.41.80
Та бол жинхэнэ газрын наймаачин байна.
Зочин 2026-09-07 103.212.119.151
Энэ янзаараа бол бүгд нүүдэлчид болох бололтой, одоо цагт жинхэнэ нүүдэлчин гэж хаана ч байхгүй, хоосон дүр эсгэгчид л байгаа, энд тэндхийн орон нутгийн чанартай спорт гэхэд хэцүү юмнуудыг хольж хутгасан хачин л юм болоод өнгөрөх шиг