Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабаас өнөөдөр /2026.09.07/ мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр:
-Есдүгээр сарын байдлаар БНХАУ, ОХУ болон бусад гадаад нийлүүлэгчдээс АИ-92 авто бензинийг 63700 тонныг, АИ-95 бензинийг 3200 тонн, 147880 тонн дизель түлш, 8000 орчим тонн онгоцны түлш авахаар захиалга хүргүүлээд байна. Есдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд 16600 тонн АИ-92 шатахуун, 190 тонн АИ-95 шатахуун, 46 мянган тонн дизель түлш, 1800 тонн онгоцны түлшийг импортоор оруулж ирээд байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ойролцоох өртөөнүүдэд нийт 137 орчим вагон буюу 8200 тонн бензин явж байгаагаас 70 орчим вагон АИ-92 авто бензинийг буулгасан.
Наймдугаар сарын сүүл болон есдүгээр сарын эхнээс нийлүүлэлт тогтмол, тасалдалгүй хийгдэж байна. Одоогоор түлш, шатахууны хангамж тогтворжсон. АИ-95 шатахууны хувьд импорт харьцангуй бага байдаг. АИ-95 шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, тогтворжуулах үүднээс БНХАУ-аас есдүгээр сард нэмж авахаар захиалга өгсөн байгаа. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, өсөлттэй холбоотойгоор гадаад улс орнуудын манай улсад нийлүүлэх үнэ шууд өсдөг. Орон нутагт 1000 гаруй тонн шатахууныг орон нутгийн 103 ШТС руу гаргасан. Орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэх, тогтворжуулахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байгаа. Тээвэрлэлттэй холбоотой хугацаа шаардагддаг гэлээ.
3,595.72





















































Нэргүй 2026-09-07 59.153.114.60
Балиар нанхиад царайтай хүн бэ
Нэргүй 2026-09-07 103.242.47.254
МАНгарууд ямар ч байсан нэг шалтаг олж хэлж чадаад байгаа юмаа ажил нь л газар дээрээ явахгүй болохоос