Хятад: Эрдэмтдээ алдаршуулах кампанит ажил өрнөж байна

Хятад: Эрдэмтдээ алдаршуулах кампанит ажил өрнөж байна

Хятад: Эрдэмтдээ алдаршуулах кампанит ажил өрнөж байна

Улс орнуудын гудамж талбай дахь самбаруудад ихэвчлэн улстөрчид, жүжигчид, эсвэл удирдагчдын зураг залаатай байдаг. Харин Хятадад бол үгүй. Хятадууд эрдэмтэн мэргэдээ үндэсний хэмжээнд алдаршуулан онцолж байна. Тус улс гудамж талбай, худалдааны төвүүдээр байршуулсан цаасан болон дижитал сурталчилгааны самбарууддаа алдартай эрдэмтдийн зургийг тавих болжээ.

Тодруулбал, пуужингийн эрдэмтэн Цянь Сюэсэн, Нобелийн шагналтан Тү Юөүюү, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн Юань Лонпин зэрэг алдартай эрдэмтдийн зураг хийсэн бүтээсэн амжилттайгаа хамт тэдгээр самбарт заларч байна.

Энэ бол эрдэмтдийг бусад алдартай хүмүүсийн нэгэн адил магтан дуулах гэсэн Хятадын засгийн газрын кампанит ажил юм. Улс даяар тархахаасаа өмнө уг кампанит ажил Шаньдун мужаас эхэлжээ. Шаньдун мужийн эхлэл хүмүүст хүчтэй нөлөөлж, ард иргэд тэдгээр самбарын өмнө байнга зургаа авхуулах болсон байна.

Эрдэмтдийг алдаршуулах энэхүү кампанит ажлын талаар Энэтхэгийн иргэн Санжай Гоэл цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр уртаас урт нийтлэлдээ Энэтхэг, Хятад хоёр улсыг харьцуулсан байв. Ингэхдээ энэтхэгчүүд Covid-19-ийн анхны вакцин "Covaxin"-ы ард байгаа гол эрдэмтдийн талаар огт мэддэггүй талаар жишээ татсан байх аж.

Тэрбээр "Улстөрчид, крикетийн тамирчид, жүжигчдийн зураг болон бусад тоо томшгүй олон зар сурталчилгааг та нар харах боломжтой. Гэтэл одоо энэ бүхэн өөрчлөгдөж байна. Иргэд армийн офицер, эрдэмтэд, инженерүүд, эмч нар, судлаачдын царай төрхийг харахаар болж байна. Тэдний нэрийг, гаргасан амжилтыг нь алдаршуулж байна. Тэдний улс орондоо оруулсан хувь нэмрийг магтан дуулж байна. Энэ нь алсдаа хүүхдүүдэд эерэгээр нөлөөлнө. Хүүхдүүд том том самбарууд дээрээс эрдэмтдийн талаар унших, мэдэх боломжтой болж байна. Хятад улс эрдэмтдийнхээ зургийг хамгийн олон хүнтэй, арилжааны бүсүүддээ байршуулсан байна. Энэтхэг улсад ч бас өөрсдийн гэсэн шүтээнүүд бий. Мэдээж улстөрчид, жүжигчид, тамирчдыг алдаршуулахад буруу зүйл байхгүй. Гэхдээ тэдэнтэй зэрэгцээд улс орондоо нээлт хийсэн, хувь нэмрээ оруулсан эрдэмдтийн зураг байвал хүүхдүүд олж харна шүү дээ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE PRINT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.127

зөв шүү хятадууд айхтар шүү

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.224

Хятадын Jetour T2 болон ТАНК300;400 цахилгаан автомашинууд оросын зах зээлд яагаад их эрэлттэй байдгийг авч унаж үзсэн хүн л сайн мэднэ. Монголын шороон замд үнэн янзтай, жинхэнэ кайф мэдрүүлдэг машин. LX570 шиг хүчтэй хэрнээ Prius шиг иддэг гээд боддоо. Замын нөхцөлдөө тааруулж явдаг 7-н горимтой. Бас шатахууны хомсдлын үед цагаа барж оочирлох ч шаардлагагүй сайхан цахилгаанаар нь цэнэглээд л явчихдаг. Нэг бүтэн цэнэгээрээ 200 км явдаг.

Avatar

Зочин 2026-09-07 59.153.114.60

Манайх хэнийхээ зурагийг тавьж хуйхаа маажия даа байз?!?!

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.224

Геометрийг зохиосон Мөнх хааныхаа зургийг тавь! Эсвэл морин өртөө зохиож дэлхийн харилцаа холбооны эх үндсийг тавьсан Өгөөдэй хааныхаа зургийг тавь!

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.116.243

manaid erdemted geed bh um bhgui

Avatar

Иргэн 2026-09-07 103.57.94.110

бүх шатны байгуулага нь ажилаа хийж мэдэхгүй ар өврийн хүнээр дүүрсэн. Ийм байж яаж хөгжил ярих вэ?.

Avatar

Иргэн 2026-09-07 103.57.94.110

гэтэл манай улс юм мэддэг эрдэмтдээ дэмжих нь байтугай боож хавчина. зарим нь харь улсын шоронд жил болж байхад мэдэхгүй байж байдаг.

Avatar

Нэргүй 2026-09-07 103.229.177.3

Тэгшбаярыг эрдэмтэнд тооцохгүй шүү хө.

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.185.121

Дэлхийд данстай том эрдэмтэн хүн ш д !
Манайхан ингээд л улс төржөөд солиор дог доо, хайран залуу эрдэмтнийг харааж зүхээд л мөн ч маанагтаж өгөхиймаа !!!

Avatar

зочин 2026-09-07 66.181.189.167

Зөв хандлага,, Үнэхээр чухал ,нийгэмд өндөр ач холбогдолтой бүтээл туйрвасан эрдэмтэн мэргэд, авьяастнуудаа алдаршуулах хэрэгтэй Үүнээс гадна улс ардын аж ахуйн салбар бүрийн тэргүүний хүмүүсийг ч алдаршуул, Бусдад үлгэр дуйрайлал болго, Монголчуудын нилээд хэсэг нь энэ талаар буруу хангалтгүй хандлагатай, Атаархана, Элдвээр муулна,Нэр төрийг нь унагахыг оролдоноЭнэ бол буруу, Сод хүмүүс тэр бүр олон төрөхгүй, Тэнийг хайрлаж хамгаал,урамшуул, Бүтээл туурьвах боломж сайн бүрдүүлж өг

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.116.158

Nice

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж