Э.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ

Э.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ

Э.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр /2026.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр хөнгөлөлттэй эмийн талаар мэдээлэхдээ:

“Бид өнгөрсөн онд 152 орчим тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулсан. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт 70 тэрбум төгрөг нэмж тусгаж байгаа.

Энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэхээр ахмад настнуудын хамтын төлбөрийг болиулах зорилготой. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамгийн сайн чанартай эмийг оруулж ирэхээр ажиллаж байна.

ДЭМБ-ын хатуу зохицуулалттай эмүүдийг нэгдсэн худалдан авалт болон нэг эх үүсвэрийн худалдаагаар оруулж ирэх зорилт тавьсан.

Хөнгөлөлттэй эмийн гаалийн баримтыг судалсан. Цаашлаад и-баримтаар жижиглэн худалдаалсан мэдээллийг нь авч үзэж судалсан. Өнгөрсөн оны 152 тэрбум төгрөгийн зардлаас харахад 20 орчим хувийг эмийн бөөний төвүүд, эм хангамжийн байгууллагууд ашиг болгон авч байна. Мөн 20 гаруй хувийг эмийн сангууд ашиг олж байна. Монгол Улсад 4300 орчим эм эргэлдэж байна. Төрөөс хөнгөлдөг болон төрөөс даадаг 669 эм дээр битгий ашиг хийгээч ээ. Зардал гарч байгааг ойлгож байна. Эм хангамжийн цэгүүд дээр тодорхой хэмжээгээр тааз үнэ тогтоож байгаа. Харин эмийн сангуудад очихоор нэг удаа үйлчилгээ авсан гэх тодорхой мөнгөн дүнг нэмж авч байна. Ирэх жил 220 тэрбум төгрөгийн төсөвтэй болно. Тэр мөнгийг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж, хамтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан. Лавлагаа шатлалын эмнэлгүүдээс хамгийн олон оношлогдож байгаа өвчлөлийг тодорхойлоод, түүнд зориулсан эмийг мөн чөлөөлж байгаа. Ахмад настнуудын төлбөрийн нэлээдгүй хувь нь хамтын төлбөрт зарцуулагдаж байна. Хамтын төлбөрөөс чөлөөлчихвөл ахмадын бодит орлого нэмэгдэнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-09-07 202.126.91.250

сахарын эмиыг чөлөөлнө гэсэн яасан бол шинэ гарсан гээд бгаа exiglu m гэсэн 1 сар уух эм бөөний үнэ 1200000 бна 1 сарын 600000 төг тэтгэвэртэй хүн яаж авч уух вэ даралт зүрх судасны эм дэндүү үнэтэй бна эмээр эмьд явж бна гэтэл махнаас ч үнэтэй эм авч уухад хүнд бна үа тэгээд форсёго гэхэд 58 000 бна эмний үнээ багасгаач дээр нь эмнэлэгт үзүүлэх номёр аваад цагаасаа 1 цагаар хоцроод очиход л үзэхгүй хөөж бна 2 р эмнэлэг дээр үүнийг зохицуулаач сайдаа хүн холоос явж болно өвчтэй байж болно

Avatar

Зочин 2026-09-07 202.133.76.101

Хувьчлалаас өмнө байсан улсын эмийн сангуудаа буцаан авч ажиллуулаад хяналт тавьж хөнгөлөлт үзүүлж байвал зохино. Улсын өмчийг үнэгүйгээр хувийн өмч болгож өгчихөөд тэдэндээ төсвийн мөнгөнөөс хумсалж өгч байгаагаа ард иргэдээ бодож байгаа мэт хуурч мэхлэхээ боль !!!

Avatar

Нэргүй 2026-09-07 202.126.91.250

Чи ч жинхэнэ улаантан, социализмах мөрөөдөөд боож үхэж бгаа гар бна даа !

Avatar

DGG 2026-09-07 64.119.18.54

ХАМТЫН ТӨЛБӨР ГЭЖ ЮУГ ХЭЛЖ БАЙГАА ЮМ БОЛ?

Avatar

Нэргүй 2026-09-07 202.126.93.206

Хөнгөлөлтөөс үлдсэн хувийг өөрсдөө төлдгийг болиулж, улс 100 хувь даах юм байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж