МАН: Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх тодотгол орж ирсэн

МАН: Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх тодотгол орж ирсэн

МАН: Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх тодотгол орж ирсэн

 УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.09.07/танилцууллаа.


Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх 2026 оны төсвийн хүрээ, 2027, 2028 оны төсвийн төсөөлөл болон өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өгөв.

МАН-ын бүлгийн дарга Ж.БАТЖАРГАЛ:

-2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өнөөдрийн бүлэг хэлэлцлээ. 2026 оны төсвийн тодотгол 1,4 их наяд төгрөгийн зохицуулалт хийсэн тодотгол. Эх үүсвэр талаасаа төсвийн зарлага нь 1,4 их наядын зохицуулалт хийж, энэ мөнгөөр төрийн үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн дутагдал, өмнө нь зохицуулагдаагүй байсан төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэх талаар тусгасан. Мөн хаврын чуулганаар Нийгмийн даатгалын хууль баталсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-ээс суурь тэтгэврийг олгох бөгөөд үүнд 435 мянган ахмад хамрагдана. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудал дээр анхаарах шаардлагатай учраас намрын ургац хураалтын үеэр гурилын улаан буудай, хүнсний ногоо, махны нийлүүлэлт, шатахууны асуудал зэрэг асуудалтай холбоотойгоор нөөц, нийлүүлэлт шийдэхээр тодотголд тусгасан. Эрчим хүчний салбарт энэ өвөл саатал, эрсдэл багатай даван туулахын тулд засвар үйлчилгээ, техникийн шинэчлэлийн төлбөр, тарифын дарамтыг иргэдэд бага мэдрүүлэхийн тулд төсвийн тодотголыг оруулж ирсэн байна.

Сангийн сайд З.МЭНДСАЙХАН:

-МАН-ын бүлгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Төсвийн тодотгол иргэдийн орлогыг хамгаалах, нөгөө талдаа стратегийн нөөц бүрдүүлж, үнийг өсөлтийг хязгаарлах бодлого барьж, тодотгол өргөн барьсан. Төсвийн зардал тэлээгүй, нэмэгдээгүй. Цалин хөлс нэмэгдэхээр инфляцид нөлөөлнө гэж олон хүн асууж байна. 2026 оны төсөв батлахдаа зардлыг төсөвт суулгаагүй шийдсэн байсныг Засгийн газар өөрийн зардлаа танаж, тодотголоор оруулж ирж байна. Мөн төрийн үйлчилгээний салбарынхан цалин нэмэгдээгүй байсныг цалинг нь нэмэгдүүлж 80,1 тэрбумыг тодотголд тусгасан. Ингэхээр цалингийн хувьд төрийн бүх салбарынхан ижил түвшинд ирж байна. Нөгөө талдаа дэлхийн геополитикийн асуудлаас үүссэн түлш, шатахууны үнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа учраас ахмадуудын суурь тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс төсвийн тодотголоор суурь тэтгэвэр нэг сая орчим болно. Төсвийн зарлагын 1,4 их төгрөгийн нэг их наяд орчим нь цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдана. Үлдсэн мөнгийг эрэлт, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт хийх шаардлага үүсч байгаа хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт 150 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Мөн өвлийн ид ачааллын үед эрчим хүчний салбарт шаардлагатай засвар, шинэчлэлтэд 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой 48-аас дээш хүүхэдтэй 1080 сургууль байгаа бөгөөд үүний ачааллыг бууруулахын тулд тодорхой төсөв зарцуулж, ачааллыг бууруулахаар төсвийн тодотголд тусгасан.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ хэрхэн яаж дэмжих вэ?

-Бид өнгөрсөн хавар татварын хууль баталсан. Үүнд 2,4 их наядын хөнгөлөлтийг бизнес эрхлэгч нарт олгож байгаа. НӨАТ-ын босгыг 400 сая болгосон, жилийн 1,5 тэрбумын бичил бизнес эрхлэгчийг татварын таазыг буулгасан, хүн амын орлогын татварыг заалтыг өөрчилсөн гэх мэт аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болох хуулийн төслүүдийг баталж өгсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 2026-09-07 59.153.112.200

хулгана, зурам 2-ын зурам шиг нөхөр дүрдээ их итгэнэ ээ. ккккк

Avatar

Нэргүй 2026-09-07 59.153.113.169

Монгол ардын намаас юу ч хүлээгээд нэмэргүй шүү Их хулайч хүмүүстнй нам шүү

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.176.254

МАНайхан та нар минь л төсөвийн мөнгөнөөс бага идээд авилгалаа багасгавал халтар төгрөгний ханш унахгүй бидний орлого нэмэгдэнэ шүү дээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Түй зайл 2026-09-07 202.9.46.56

🖕😡💩

Avatar

Ир 2026-09-07 202.126.89.37

ЗГ 1 муу намд тайлагнаад, нам шийдвэр гаргаад улс мөрдөөд явдаг яацарсан т1 тогтолцоо вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж