Пёньян холбоотнуудын сургуулилалтаас урьтаж байлдааны хөлгөө байршуулав

Пёньян холбоотнуудын сургуулилалтаас урьтаж байлдааны хөлгөө байршуулав

Пёньян холбоотнуудын сургуулилалтаас урьтаж байлдааны хөлгөө байршуулав

Хойд Солонгос улс "Kang Kon" байлдааны хөлгөө есдүгээр сарын 6-ны өдөр Канвон муж дахь Вонсан боомтод ёслол төгөлдөр байршууллаа. Байлдааны хөлгийг байршуулах ёслолын арга хэмжээнд удирдагч Ким Жон Ун оролцсон бөгөөд тэрбээр гадны байнгын аюул заналхийллийг энэ үеэр онцолжээ.

Тэрбээр "Энэхүү байлдааны хөлөг нь өөрийн ашиг сонирхлоо хамгаалах Хойд Солонгос улсын хүсэл зориг, үзэл баримтлалыг илэрхийлнэ. Бидний далай тэнгис болон усан доор бүрэн эрхээ хэрэгжүүлэх цаг ирлээ. Аюулын сүүдрийг арилгах ёстой. Хойд Солонгос улс Солонгосын хойгийн зүүн хэсэг болон ойролцоох усанд байнгын аюул заналхийлэл дор байна" гэжээ.

"Kang Kon" байлдааны хөлгийг Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргийн удирдагчийн нэрээр нэрлэсэн. Тус хөлөгт чухам ямар зэвсгийн системүүдийг суурилуулсан нь тодорхойгүй. Хэвлэлд мэдээлж буйгаар, тус хөлөгт өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад орсон "Choe Hyon" хөлөгтэй ижил системүүд суурилуулсан гэдэг. "Choe Hyon" ангиллын сөнөөгч онгоцнууд нь өргөн хүрээний зэвсэг тээх чадвартай.

АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан таван өдрийн цэргийн сургуулилалт Чежү арлын зүүн болон өмнөд хэсгийн усанд эхэлж буй. Тус сургуулилалтаас урьтан Хойд Солонгос улс "Kang Kon" байлдааны хөлгөө байршуулсан нь энэ юм. Өмнөдийн армийн мэдээлж буйгаар, "Freedom Edge" холбоотнуудын хамтарсан сургуулилалт нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн заналхийллээс урьдчилан сэргийлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилготой. Гэвч Хойд Солонгос улс энэ сургуулилалтыг "хүч чадлаа гайхуулсан болчимгүй үйлдэл" гэж шүүмжилсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.224

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.161.199

УМАРДЫН БҮДҮҮН ПАЦААН БОЛ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХӨЛС ХҮЧ БОЛООД УКРАЙНД БАЙЛДСАН ЦЭРГҮҮДИЙНХЭЭ ЦУСЫГ СОРДОГ ВАМПИР.

Avatar

Зочин 2026-09-07 202.133.76.101

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шиг эх оронч удирдагч Монголд байхгүй болохоор Хятадуудад эзлэгдээд дууслаа. Монголчуудыг хошгоруулж Өвөр Монгол манай ах дүүс гэж нялгануулж байгаад х*******н саварт атгуулсан МАН АН-ын хулгайчдыг төрөөс зайлуул. Хойд Солонгосчууд Өмнөд Солонгостой нэгдвэл АНУ-ийн колони болно гэдгийг мэдэхтэйгээ улс шүү.

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.161.199

УМАРДЫН БҮДҮҮН ПАЦААН БОЛ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХӨЛС ХҮЧ БОЛООД УКРАЙНД БАЙЛДСАН ЦЭРГҮҮДИЙНХЭЭ ЦУСЫГ СОРДОГ ВАМПИР.

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.176.67

Кккк. АНУ ын колони Өмнөд Солонгос руу үхснээ хийж явдаг үхэр монголчууд вэ тэгвэл. Хөдөөний мангар. х***а хятад муу гэхээс өөр юм амнаас нь гардаггүй хоосон толгойт

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.183.136

orosuud hoiduudad nariin zevsegleliig hudaldsaar bgaad hoiduud huchtei bolj bna ene bolayulgesen ugshdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж