УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр /2026.09.07/ төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг:
-Ээлжит бус чуулган зарласантай холбоотойгоор тодорхой гурван асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэлээ. Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан мэдээлэл өгнө. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг мэдэж байгаа. Энэ оны хагас жилийн байдлаар улсын төсвийн нийт алдагдал 2 их наяд төгрөг давсан. Баталсан түвшингээс төсвийн алдагдал хоёр дахин өссөн. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн. Өнөөдөр ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс улсын төсөв дээр тодорхой зохицуулалтууд хийж, бодлогын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байна. Гэхдээ нэг талдаа улсын төсвийнхөө урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, боловсрол болон эрүүл мэндийн салбарынхны цалин, ахмад настны тэтгэвэр нэмэх, эрчим хүчний зөрүү хөнгөлөлт дээр тодорхой төсөв тусгаж байгаа боловч төсвийн алдагдлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэх дээд тааздаа хүргэсэн. Тэгэхээр энэ бол бодолцож үзэх ёстой асуудал. ХҮН намын зөвлөлөөс улсын төсвөө тодотгох шаардлагатай гэж нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байгаа хэдий ч төсвийн тодотгол нь мөчлөг сөрсөн бус түр зуурын богино хугацааны арга хэмжээ болж байна. Иргэдийн орлогыг хамгаалахаар цалин, тэтгэвэр нэмж байгаа ч инфляцыг өдөөх эрсдэлтэй байна. Монголбанкнаас мөнгөний бодлогын хувьд ямар тооцоо судалгаатай байгааг тодорхой танилцуулах шаардлагатай. Хоёрт, төсвийн алдагдлаа юугаар санхүүжүүлж байна вэ. Засгийн газар энэ алдагдлаа үнэт цаас гаргаж, өр тавьж санхүүжүүлэх гэж байна. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмжийг бууруулах нөхцөл байдал үүснэ. Тиймээс анхаарч ажиллах ёстой. Гуравт, УИХ-аас 2026 оны улсын төсвийг баталж өгсөн байхад боловсролын салбар дээр Засгийн газраас тавдугаар сарын 1-нд УИХ-аар батлаагүй төсвийг нэмж олгоно гэж мэдэгдэж, 50 хувиар цалин нэмсэн.
Тэгэхээр багш нарын цалинг төсөв даах хэмжээнд нэмсэн байхад дахин 20 хувиар дур мэдэн нэмчихээр сүүлийн улиралд багш нарын цалинг тавих мөнгөгүй болж байна. Энийг зайлшгүй оруулж ирэхээр хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу. Бид өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Ер нь улсын төсвийг тодотгол урсгал зардлуудаа багасгаж, арга хэмжээ авахдаа эдийн засгийн өсөлтийг бүтээмжид нийцүүлж, хувийн хэвшлийг дэмжих замаар бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.
Намрын чуулганаар 35 хуулийн төслийг хэлэлцэхээр хавар чуулган хаахдаа баталсан. Үүн дээр тухайлбал, ХҮН намын үзэл баримтлалд байдаг хуулийн төслүүдийг батлахдаа нийгэм, эдийн засгийн бодлогын нөлөөг маш сайн судалж, ач холбогдол өндөртэй хуулиудаа нэн тэргүүнд батлах ёстой гэдэг байр суурьтай байна. Жишээлбэл, эрүүл мэнд болон боловсролын салбарын хуулиудыг чухалчилж, хэлэлцэх бол хоёрт Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн худалдан авалттай холбоотой хуулиудыг нэн тэргүүнд эрэмбэлж хэлэлцэх ёстой. Мөн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж, өнгөрсөн Баасан гаригт ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдсан. ХҮН нам 2024 онд Засгийн газарт хамтарч орохдоо Засгийн газар тогтвортой байх ёстой гэдгийг чухалчилж ирсэн. МАН-ын хэн нь Ерөнхий сайд байх нь чухал биш. Гэхдээ нийт ард иргэдийн амьжиргаа явж байгаа учраас бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллахгүй бол болохгүй. Ирэх сонгуулиудаар ард түмэн дүнгээ тавиад явна" гэсэн юм.
3,595.72





















































Нэргүй 2026-09-07 43.242.242.59
Эдний намын дарга нь Засгийн газрын дэд сайд биздээ.Мөн яамны сайд бас байгаа. Мөн тусгай газрын дарга нар олон байна. Тэгсэн мөртлөө шүүмжлээд байгаа нь ойлгомжгүй юм.
Нэргүй 2026-09-07 66.181.185.10
ХҮН ийнхэн одоо цадсан, сайн хуссалцлаа опоо ханаагүй юу