"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"

"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"

"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр /2026.09.07/цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара казах үндэстнийг олон удаа цахим орчинд бичлэг хийж, бүдүүлэг үг хэллэгээр хэлж, бичиж байсан. Энэ нь үндэстэн, ястныг хагаралдуулж байгаа бодит жишээ биш үү? 

-Хэн байхаас үл хамаарч ялангуяа тангараг өргөсөн төрийн түшээ улс орны эв нэгдлийг сахих ёстой. Үндэстэн ятсныг талцуулах үг, үйлдэлдээ онцгой анхаарах шаардлагатай. Тийм ч учраас би аль алинд нь хэлж байгаа. Нэг хүний асуудлыг нийтийн асуудал болгож, нэг хэсэг хүмүүсийн үл ойлголцлыг үндэстэн, ястан, угсаатан хоорондын үл эвлэрэх хорсол, зэвүүцэл болгож болохгүй. Тийм ч учраас би "Нүүдэлчин" наадмаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Баян-Өлгий аймгийн отог гэрт оруулж, аль алинд нь эвтэй найртай байж, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч, улсынхаа болон үндэстний эв нэгдлийг эрхэмлэх ёстойг анхааруулж хэлсэн.

Цаашдаа хуулиас давсан ийм асуудал гарвал хэн ч байсан хуулийн хүрээнд асуудал нь  шалгагдах ёстой.

-Улстөрчид өнгөрсөн намаржин улстөржиж, нэгнийгээ хулгайчаар нь дуудаж байсан. Одоо яг прокурор, АТГ дээр шалгаж байгаа хэрэг байна уу. Тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр "Одоогийн Хууль зүйн сайдаас асуу. Хэрэг гацчихаад байна" гэлээ?

-Би Төрийн ордонд гэмт хэргийн талаар ярихгүй ээ гэдгээ ажил авахдаа ч хэлсэн. Одоо ч хэлж байгаа. Цаашдаа ч ийм байна. Гэхдээ энэ нь Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэхгүй гэсэн үг биш. Тухайн хэргийг ярьдаг хүн нь ч Хууль зүйн сайд ч  биш.

Улстөрчид ч бай, тухайн гишүүн нь ч бай, сайд нь ч бай гарч ирээд улс төрийн зорилгоор, аливаа хувь хүний амбицаас шалтгаалсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч тарааж дуусгаж байна.

Нийгмээ ч хувааж дуусгаж байна. Дээрээс нь хууль хяналтын байгууллага ч ажлаа хийх боломжийг олгохгүй, хараат бус, бие даасан хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж байгаа учраас үнэн байсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоохоор шалгаад явж байна. Ямар түвшинд шийдэгдэх вэ гэдэг нь хууль хяналтын байгууллагаас хамаарна. Шүүхээр гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим бий.

-Иргэдтэй холбоотой хэргүүдийн процесс маш хурдан шийдэгдэж байна. Төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн хэргийг шалгаж байгаа юу, гацчихаад байна шүү дээ?

-Шалгалгүй яах вэ. Зөндөө олон хэрэг шалгагдаж байгаа. Та бүхэнд ерөнхий тоо хэлэхэд, АТГ-т Ерөнхий сайд байсан гурван хүн, УИХ-ын гишүүн болон асан 17 хүн, УИХ-ын гишүүн байгаа нийт 145 хэрэг шалгагдаж, бүртгэл үүсээд, өнөөдрийн байдлаар 45 нь шүүхийн шатанд шилжсэн.

-Цагдаагийн байгууллагад та томилгоо хийсэн. Энэ ямар учиртай вэ?

-Би томилгоо хийдэг хүн биш. Цагдаагийн байгууллага гэдэг өөрийн гэсэн институт. Цагдаагийн байгууллага илүү мэргэжлийн, цаг үетэйгээ нийцсэн байх ёстой. Өчигдрийн арга барилаар өнөөдрийн гэмт хэргийн ул мөртэй тэмцэх нь учир дутагдалтай. Гэмт хэргийн нөхцөл байдал улам нарийсч байна. Үндэстэн дамнасан, олон улс дамнасан, цаашлах юм бол улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хортой томоохон асуудлууд дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.  Үүний нэг нь хар тамхи. Цагаан нэртэй хар тахал ирээдүйг онилж байна. Энэ төрлийн хэрэг дээр бид олон улсын түвшний нарийн зохион байгуулалттай хурдтай шуурхай ажиллах ёстой. Энэ дээр бид тодорхой шаардлага тавьж ажиллаж байна. Хоёрдугаарт, байгаль орчны асуудал байна. Үйл ажиллагааг нь эрчимжүүлэх. Гуравдугаарт цахим гэмт хэрэг.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг цахим залилан эзэлж байна.  Дотоодоос үйлдэж байна, гадаадаас үйлдэж байна.

Улс үндэстэн дамнаад хэдэн зуун тэрбумаар залилан үйлдэж байгаа хэргийг орчин үеийн технологи, мэргэжлийн боловсон хүчний өндөр чадавхи, олон улсын хамтын ажиллагаагаар шийдэх ёстой. Хууль зүй дотоод хэргийн салбарт төдийгүй шүүх эрх мэдэл хууль сахиулах байгууллагын түвшинд уялдаа холбоотой тэмцэх шаардлага тавьж байна. Тийм ч учраас холбогдох албан тушаалтнууд эрх үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байна.

-Орон сууцны тухай хууль ямар шатандаа явж байгаа вэ? Иргэдийн насаараа хуримтлуулсан мөнгийг хэрхэн хамгаалах вэ. Орон сууц захилаад залиуулсан иргэд маш олон байна?

-Тусгай ажлын хэсэг байгуулж, эрчимтэй ажиллаж байна. Нийт 3111 иргэний хохиролтой холбоотой 173 хэргийг цагдаа, прокурорын түвшинд шалгаж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ орон сууцны залилантай холбоотой 320 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Ойрын хугацаанд 173 хэргийн хохирогч иргэний хохирлыг барагдуулах тал дээр ажиллаж байна.

Ялангуяа анхаарал татсан 15 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа түүнтэй холбоотой хэрэг маргааныг тусгайлан авч үзэж, ойрын хугацаанд 173 хэргийг шийдвэрлэнэ.

Ингэхдээ нэгдүгээрт, ААН-тэй уулзаж, төрийн үйл ажиллагаанаас хамаарч ажил нь зогссон, царцсан бол төрөөс бүх шалтгааныг тогтоож, дэмжлэг үзүүлж, хохирлыг барагдуулах. Хохирсон дээр нь хохироохгүй гэдэг бодлого барьж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа гүйцэтгэлүүдийг түргэн шуурхай хийж, дуудлага худалдаагаар худалдах бол худалдаж, төлбөр төлөгчөөс авах төлбөр байдаг бол авч, хохирсон иргэдэд байр орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар хөрөнгө мөнгийг шийдвэрлэх. Гуравдугаарт, хохирол барагдуулах боломжгүй гэж тогтоогдсон нөхцөлд нуугдмал хөрөнгө, нуусан автомашин, байр, орон сууц, эд хөрөнгийг олж илрүүлж, 20 гаруй ААН-ийн 200 гаруй үл хөдлөх хөрөнгө болон бусад өмч хөрөнгийг тогтоож холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Ойрын хугацаанд Засгийн газарт оруулж танилцуулна.

Хоёрдугаарт, Барилгын тухай хуулийг ирэх долоо хоногт Засгийн газар өргөн барина. Ингэснээр улсын бүртгэл дээр нэг байрыг олон дахин зардаггүй, баригдаж дуусаагүй барилгад гэрчилгээ өгдөггүй, барьцаанд тавьдаггүй, иргэн дахиж хохирдоггүй байх шинэ систем бүрдүүлж ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Нотариатоор ороогүй, төлбөр тооцоогоо аваагүй, зөвшөөрлөө аваагүй, Туршлагагүй ААН байх юм бол иргэд харж байгаад эрсдэлээ багасгадаг шинэ систем бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Та сая хэрэг ярьчихлаа? 

-Тухайлсан гэмт хэргийг ярина гэдэг хууль зөрчсөн асуудал. Прокурор, шүүхийн шатанд байгаа мөрдөн шалгах шатанд байгаа асуудлууд дээр хэнбугай ч байсан түрүүлж асуудал ярьдаг хийрхэл нь улс орныг түйвээж байна. Батлагдаагүй, нотлогдоогүй хэдэн их наядын хөрөнгө мөнгөч ярьчихдаг, нотлогддоггүй. Эцэст нь хүн нэр төрөөрөө хохирохоос эхлээд гадаад улс орнуудад Монгол Улсын авлигын индексээрээ буурдаггүй, ухардаг гэдэг. Хөрөнгө оруулалтын итгэлцэл байхгүй болдог. Батлагдаж нотлогдоогүй баахан тоо ярьчихдаг түүнийгээ ярьсан хүн нь ч нотолж чаддаггүй, хуулийн байгууллага нь ч нотолж чаддаггүй учраас энэ увайгүй үйлдлээ таслан зогсоох ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засаг 2026-09-07 59.153.114.105

МАН ынхан хуугаараа хулгай хийж байхад яагаад 145 хан хэрэг шалгагдаж байгаа вэ?
Ял завшиж ирсэн хулгайчдыг дахин сонгож ял завшуулахнүй шүү монгол ахан дүүсээ.

Avatar

Зочин 2026-09-07 103.212.162.58

нарагийн хувьд буруу юм яриагүй шүү. Шарилынхаа газраар малчдын бэлчээрийг булааж байгаа үзэгдлийг тэгээд өөр хэн ярьсын? Малчдаа төр нь хамгаалахгүй бол хэн хамгаалахын,хэн зохицуулахын? иргэд хоорондоо дайтахымуу? Мал шиг тэнэг сэтгэүүлч нар байхымаа

Avatar

Нэргүй 2026-09-07 202.133.76.17

АТГ , ТАГНУУЛ АЖЛАА ХИЙЦГЭЭ
ЯМАР УДААН ЮМ бэ шалгаж байна гээд л байгаад байх юм.
Олигтойхон ажиллаад нийтэд мэдэээллэж байл даа

Avatar

ЗОЧИН 2026-09-07 202.21.108.118

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХИЙН ОРОНД БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН НЬ ШУДАРГА ЁС УУ ??? ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧИЛ

Avatar

Нэргүй 2026-09-07 203.91.115.38

эмээ хэдхэн хүний амьдарал дээшилж олон түмэн уланд байгаа нь үнэн байна одоо түмнээ харж хандаач гоё ярьжолон жил боллоо эх нутаг уух ус байхгүй болж байгааг хүн болгон мэдээд буруутан гэж хориж хэлмэгдээд байгаа. энэ буруу шүү гадаад хүмүүс даварч байгааг анхаар

Avatar

бөөр 2026-09-07 103.168.34.91

ха ха үнэн бөөрөнхий амьтан, монгол эрчүүд бүгдээрээ ийм болчихсон уу, Нара хажууд нь хамаагүй харизматай удирдагч байна

Avatar

Нэргүй 2026-09-07 202.126.89.8

нүд нь яацийн бэ

Avatar

Нэргүй 2026-09-07 103.229.120.10

хулгайлсан хөрөнгийг нь хураах хуульгүй байж чи шалгаад нохойн мл хөхнө биз дээ

Avatar

Иргэн 2026-09-07 202.133.76.47

ХАРСААР БАЙХАД ДЭЭДСҮҮД НЬ МОНГОЛЫН НУУЦЫГ ХУДАЛДАЖ ОРГОН ЗАЙЛАЖ, БУСАД НЬ НУТАГТАА ҮНДЭНДЭСНИЙ ЦӨӨНХ БОЛСОН МОНГОЛЧУУДЫГ ХЯХАН ХАВЧИЖ ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖАА , УНГАН НУТАГИЙГ НЬ ШАХАН ДЭЭРЭМДЭЖ АЛБДАН НҮҮЛГЭЖ БАЙГААГ ЗӨВТГӨӨД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ БАЙХ ШҮҮ!!! НААД ҮГНИЙ ЧИНЬ ЦААНА ХАХУУЛ ХАНХАЛЖ БАЙНА ШҮҮ!!! ЕР НЬ ТАНАЙХАН ХОВД АЛТАЙН АРД ТҮМЭН ШИГ ХАСГУУДАД ХЯДУУЛАЖ, МАЛ ЭД ЗҮЙЛСЭЭ ДЭЭРЭМДҮҮЛЭЖ ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ ОЛЗЛУУЛАЖ ГЭРЭЭ ДЭЭШ ЭРГҮҮЛЭН ХАРУУЛАН, ТАРААЛГАЖ ЯВСНУУ!? ТҮҮХЭЭ СУДАЛ!!!

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.127

үхэж бсан муу өмхий вэ ёстой Нара дээр бол чамтай санал огт нийлэхгүй.Наад асууж байгаа сэтгүүлч чинь хасаг ээжтэй ч юм билүү.Эцсийн эцэст налайхын хасагуудтай тоглож өссөн ч байж БОЛНО.БҮХ ЗҮЙЛД МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ Л БОДОХ ЁСТОЙ МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ Ч РИХ ХАМГААЛАХ ЁСТОЙ.ХАСАГУУДБН эрхийг Казахстан хамгаалах байх дуугарах байх мөн хасагууд бөөнөөрөө бүлэрхээд сүйд болж байгаа.Харин монгол улс бн бага ястнууд урианхай зэрэг ардуудын эрхийг чи сэтгүүлч та 2 яагаад тоохгүй орхиж байгаа юм бэ

Avatar

Зочин 2026-09-07 66.181.185.137

Бөөрөнхий п үүнийг зайлуул Нарагийн зөв ш дээ даварсан казакуудыг бага дээр дарж ав энэ нөхөр юу ч хийхгүй зөвхөн фракцийнхныхаа хэргийг л цайруулж дарж бна

Avatar

Нэргүй 2026-09-07 43.242.242.59

УИХ-ын гишүүн Н.Нарантуяа зөв асуудлыг хөндөж үнэн зүйл ярьсан. Баян-Өлгийн казахууд тус аймгийн газар усны нэрийг казах болгосон нь үнэн. Энэ хэрэг шүүхээр орж тэднийг гэм буруутайд тооцож ял өгсөн. Кзахууд Монгол улсад дайсагнаж монголын түүхийг үгүйсгэж нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа нь үнэн юм. Философич Молор-Эрдэнэ бол тэдний үгээр ярьж Чингис гэдэг хүн байгаагүй, Монгол улс байшаагүй гэх мэтээр ярьсан. Ийм л аюул нүүрлэж байхад УИХ-ын гишүүн дуугүй байж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж