Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа.
Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн, тогтвортой явах учиртай. Үүнд саад тотгор болж буй үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, түлш шатахууны хараат байдлыг бууруулахад онцгой анхаарч байна. Бид түлш шатахуун гаднаас авахад 2.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж түүхий эдээр хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал гэдгийг тодотгов.

3,595.72





















































зочин 2026-09-07 66.181.177.136
Ингэхгүй бол манай даварсан шантаажчингууд эх орныхоо хөгжил цэцэглэлт болон ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа төр засгийнхаа ажлыг зогсоогоод байдаг булай ү зогсоож зохих арга хэмжээг нь авч байвал зохино.йлдлийг нь
Нэргүй 2026-09-07 66.181.160.86
Шантажаар амьдардаг шавжнуудыг үндсээр нь устгах хэрэгтэй!!!
Нэргүй 2026-09-07 202.9.40.180
Ингэж сүржигнэж татвар төлөгчдийн мөнгө үрэх шаардлагагүй. Ажил гацаадаг, мөнгө нэхдэг Шантаажлагч нарыг эрүүгийн хуулиар шоронд хорьчих. Ингээд л асуудал шийдэгдэнэ.
Нэргүй 2026-09-07 66.181.185.10
Хятадууд том сануулга өгч дээ. Ер нь аль ч улсын бай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй