ОХУ-ын босгосон хөшөөг Япон буулгахыг шаарджээ

ОХУ-ын босгосон хөшөөг Япон буулгахыг шаарджээ

ОХУ-ын босгосон хөшөөг Япон буулгахыг шаарджээ

ОХУ-ын Хабаровск хотод Дэлхийн II дайны үед ЗХУ Японыг ялсныг тэмдэглэсэн 15 метр өндөр хөшөө босгосон нь Япон, Оросын хооронд маргаан үүсгээд байна.

ОХУ-ын Цэргийн түүхийн нийгэмлэгийн мэдээлснээр, хөшөөг өнгөрсөн Баасан гаригт (2026.09.04) ЗХУ Японыг ялсныг тэмдэглэх ёслолын үеэр нээжээ. Нээлтийн арга хэмжээнд Хятад болон Хойд Солонгосын төлөөлөгчид мөн оролцсон байна.

Хөшөөн дээр Японы эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг болох хризантем буюу удвал цэцгийн дүрс сийлсэн чулуун хавтанг Зөвлөлтийн цэрэг буугаараа устгаж буйг дүрсэлжээ.

ОХУ-ын тал уг хризантемийн дүрсийг Японы милитаризм буюу цэрэгжсэн үзлийн бэлгэдэл гэж үзэж байгаа юм.

Харин Японы Элчин сайдын яам уг дүрслэлийг эрс эсэргүүцжээ. Японы талын тайлбарласнаар, хризантемийн дүрс нь өнөөдөр Японы эзэн хааны гэр бүлийн албан ёсны бэлгэ тэмдэг гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг. Тиймээс уг бэлгэ тэмдгийг устгаж буйгаар дүрсэлсэн хөшөө босгосон нь Японы ард иргэдийн үзэл бодол, сэтгэл санаатай нийцэхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл гэж мэдэгдсэн байна.

Япон улс хөшөөг буулгахыг ОХУ-аас шаардсан боловч одоогоор Москва энэ хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Японы Элчин сайдын яам үүнийг “туйлын харамсалтай хэрэг” гэж үзэж байгаа бөгөөд хөшөөг буулгах шаардлагаа ОХУ-д үргэлжлүүлэн тавина гэж мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.224

ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.178.214

Улс орон иймхэн юманд эмзэглэж байхад Чингис хаан гэж байгаагүй монгол гэж байгаагүй гэжхэлсэн Молор-эрдэнийг өмөөрч байгаа нь маш эмгэнэлтэй.

Avatar

Нэргүй 2026-09-07 103.26.195.7

японы муусайнууд 30 с 45 оны хооронд азийн ихэнх орны ард түмнийг яаж харгислаж байсныг азийн улс орон ард түмнүүд хэзээ ч мартахгүй харгис самуурайнуудаа

Avatar

Нэргүй 2026-09-07 43.242.243.23

* 1855 — Орос, Япон арлуудыг хувааж, Итурупоос хойд зүгтэх Курилийн арлууд Японд, Итуруп ба түүнээс өмнөх арлууд Орост үлджээ.
* 1875 — Орос бүх Курилийн арлуудыг Японд өгч, харин Япон Сахалин дээрх эрхээсээ татгалзсан.
* 1905 — Орос–Японы дайны дараа Япон Өмнөд Сахалиныг авсан. Курилийн арлуудын статус өөрчлөгдөөгүй.
* 1945 — ЗХУ Курилийн арлуудыг бүхэлд нь эзэлж, Япон хяналтаа алдсан.
* 1946 оноос — ЗХУ эдгээр арлуудыг өөрийн нутаг дэвсгэрт нэгтгэсэн.

Avatar

зочин 2026-09-07 202.21.120.62

Япон ялагдсан нь үнэн юм чинь.Түүх үнэнээрээ байх ёстой.Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох буруу.

Avatar

Нэргүй 2026-09-07 103.57.92.45

яадаг юм. тэр үед япон их л далжигнасан шдэ. үнэн юм чинь

Avatar

Нэргүй 2026-09-07 203.98.77.101

Манайхаан маниуст хамаагүй ш дээ, Эгогоо ийм юманд битгий гарга л даа….

Avatar

Нэргүй 2026-09-07 202.126.90.169

Хамаатай юм аа. Японы эсрэг дайнуудад олон монгол эрсийн амь нас үрэгдсэн байдаг юм. Японууд биднийг ялалтын баяраа тэмдэглэхийг хүртэл хориглодог юм. Боловсррлгүй уншдаггүй чи ч юу мэдэх вэ дээ

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.127

ү****ц

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.119.127

хамаатай байлгүй яадгийн өлбийсэн хар амиа хичээсэн амьтад

Avatar

Нэргүй 2026-09-07 66.181.164.23

Оркууд унаж яваа бүх Приуссээ хог дээр аваачиж хаяаад лада москвич 69 53 аа унаарай, бидэнд түй ч хамаагүй юмаар улилдаж байж АНУ шиг визний хоригт шаацгаав

Avatar

Нэргүй 2026-09-07 202.126.90.169

Чи приусээр монгол хүнийхээ нэр тар амь насйг зарахаар эргүү ац бна

Avatar

зочин 2026-09-07 66.181.177.61

баавгайны эсрэг будаагаар тэжээсэн гөлөг хуцаж бгаа аятай м болж бнаа

Avatar

Ovgon 2026-09-07 192.82.65.103

энэ путлерийн дэглэм үнээр тэнэг мулгуу, дээрэнгүй фашист үзэл суртлыг өөрийн нийгэмдээ түгээж бна да. уйлах хүүхдийн хоншного яана гэдэг билээ, тийм л юм болж байна да.

Avatar

ARD 2026-09-07 103.229.122.152

Тэгчихээд одоог хүртэл дайны гэмт хэрэгтний шарил сүмдээ очиж мөргөнө, газар нутгийн нэгэнт шийдсэн маргааныг байнга ярина. Энэ дэлхийн хамгийн новшийн ядаргаатай хүмүүс бол Япончууд шүү.

Avatar

ARD 2026-09-07 103.229.122.152

1990 ондоо гацсан, Дэлхийн 2-р дайны түрэмгийллээ "соёлын хувьсгал байсан" гэж тархи угаадаг Япон Улс одоо больж үз. Дандаа гоншигоносон, зөвхөн өөрсдийн эрх ашгийг түрий барьсан зүйл ярьж явна. Хөршүүдтэйгээ хэзээ ч эвтэй байж чадаагүй маш хачин егзөр хүмүүс шүү дээ. 1951 оны Сан-Францискогийн Энхийн гэрээгээр Япон Улс нь Тайвань, Хонконг, Курилын арлууд, Өмнөд Сахалин болон бусад зарим газар нутгийн эзэмших эрхээс албан ёсоор татгалзаж гарын үсэг зурсан. Тэгчихээд одоог хүртэл дайны гэмт хэрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж