УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.
Уг хуралдаануудаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Төсвийн тодотголыг бүлгүүдээр хэлэлцэж байгаа тул Ерөнхий сайд, Сангийн сайд болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд бүлгүүдийн хуралдаанд оролцож төслийнхөө талаар холбогдох мэдээллийг өгч буй ажээ.
Засгийн газрын боловсруулсан төсөлд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна гэж тооцсон юм. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан. Ахмад настны тэтгэврийг нэмэхэд 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг, боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцоод буй.
Мөн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгасны зэрэгцээ импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм.
Г.ХОРОЛ
3,595.72
















































Холбоотой мэдээ