Цагаан ордныхон газрын зураг будаж цаг үрэх хооронд нью-мексикочууд ажлаа хийгээд завгүй

Цагаан ордныхон газрын зураг будаж цаг үрэх хооронд нью-мексикочууд ажлаа хийгээд завгүй

Цагаан ордныхон газрын зураг будаж цаг үрэх хооронд нью-мексикочууд ажлаа хийгээд завгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээсээ хэд хэдэн газар, байгууллагыг өөрийнхөө нэрэмжит болгож, нэр усыг нь өөрчилсөн. Хамгийн сүүлд л гэхэд тэр Ормузын хоолойн нэрийг Трампын хоолой болгож өөрчлөх тухай тоглоом шоглоомоор мэдэгдсэн билээ. Сэтгүүлч түүнээс энэ асуудалд үнэхээр нухацтай хандаж байгаа эсэхийг нь асуухад "Зүгээр л санаа" гэж хариулсан аж. Гэхдээ Трампын "Зүгээр л санаа" гэж тодорхойлсон зүйлс сүүлд нь бодит ажил хэрэг болж байсан удаа нэгээр тогтохгүй.

Тэгвэл нэр өөрчлөх "кампанит ажил"-ын дараагийн байгаар Нью-Мексико муж тодров. Тэрбээр есдүгээр сарын 6-ны өдөр "Truth Social" хаягаараа Нью-Мексико мужийн нэрийг Нью Америк болгож өөрчилсөн газрын зургийг нийтэлжээ.

Түүгээр ч үл барам тус нийтлэлийг нь Цагаан ордон албан ёсны "Х" хаягаараа дахин жиргэсэн байна. Тус зурагт ямар нэг нэмэлт тайлбар өгөөгүй байсан бөгөөд Цагаан ордны зүгээс ч албан мэдэгдэл хийсэн зүйлгүй байна.

Трамп хэдхэн хоногийн өмнө Онтарио нуурын нэрийг Америкийн нуур болгож өөрчлөх захирамжид гарын үсэг зурсан. Тэр эхлээд энэ санааг хошигнол маягаар цухуйлгаж байгаад, сүүлд нь үнэхээр захирамж гаргасан юм. Захирамжид гарын үсэг зурсныхаа дараа Трамп "Бид булантай, нууртай болчихлоо. Одоо бидэнд далай хэрэгтэй. Тэгэхээр Атлантын далай юм уу Номхон далайн нэрийг өөрчлөх хэрэгтэй болж магадгүй л юм. Аль эсвэл хоёулангийнх нь нэрийг өөрчлөмз" гэж хошигносон байна.

Газарзүйн нэрсийн мэдээллийн системд бүртгэгдсэн аливаа газар, усны нэрийг өөрчлөх эрх хуулийн дагуу Трампад бий. Гэхдээ мужийн нэрийг өөрчлөх эрх байхгүй. Мужийн нэрийг өөрчлөх бол тухайн мужийн дотоод хууль, шийдвэрийн дагуу үйл явц үргэлжилнэ.

Нью-Мексико мужийн нэр нь АНУ байгуулагдахаас ч өмнө буюу 16 дугаар зуунаас эхтэй.

Нью-Мексико мужийн захирагч Мишель Лужан Гришам ерөнхийлөгчийг америкчуудын анхаарлыг сарниулах гэж байна гэж буруутгаад, "Нью-Мексикогийн нэрийг өөрчлөх тухай яриад ч хэрэггүй" гэжээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Иран дахь сүйрлийн дайн, шатахууны үнийн өсөлтөөс америкчуудын анхаарлыг сарниулахыг оролдож байна. Цагаан ордныхон газрын зураг будаж цаг үрэх хооронд нью-мексикочууд ажлаа хийгээд завгүй байна" гэжээ.

Ардчилсан намын сенатор Мартин Хейнрих ч бас Трампын нийтлэлийг дайруулан жиргэжээ. Тэрбээр "Миний жинхэнэ нэрээр нь дуудсаар байх гурван газар бол Мексикийн булан, Онтарио нуур, Нью-Мексико" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xylgaich xsgyibr 2026-09-07 202.126.90.102

t

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж