Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ

Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ

Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ

Хойд Солонгостой холбоотой гэгддэг “Kimsuky” хакерын бүлэг хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурамч баримт бичиг үүсгэж, түүгээрээ хортой программ тараасан нь тогтоогджээ.

Өмнөд Солонгосын кибер аюулгүй байдлын "Genians" компанийн мэдээлснээр, өнгөрсөн сард цуглуулсан 13 хортой файлыг шинжлэх явцад дээрх хэрэг илэрсэн.

Хакерууд цахим шуудангаар “даатгалын төлбөр”, “бодлогын сангийн мэдэгдэл” зэрэг нэртэй баримт бичиг бүхий шахсан файл илгээжээ. Хэрэглэгч уг файлыг нээж, доторх баримтыг ажиллуулах үед хортой программ идэвхжихээр тохируулсан байв.

Судлаачдын анхаарлыг татсан гол зүйл нь эдгээр баримт бичгийн зарим нь мета мэдээлэлд “opencode” гэсэн нэртэй байсан явдал юм. “Opencode” нь "AI" код бичих хэрэгсэл аж.

"Genians" компани өнгөрсөн сард илэрсэн 13 хортой файлыг шалгах явцдаа эдгээр хуурамч баримт бичгийн заримыг "AI" ашиглан үүсгэсэн байж болзошгүй ул мөрийг олсон байна.

Тодруулбал, файлуудын мэдээлэл дотор “opencode” гэсэн нэр илэрсэн бөгөөд энэ нь программ бичихэд ашигладаг хиймэл оюун ухааны хэрэгсэл юм. Тиймээс хакерууд "AI" ашиглан хуурамч баримт бичгийг бэлтгэж, халдлагадаа ашигласан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өмнөд Солонгосын "Genians" компани "Kimsuky" бүлэг "AI"-аар код бичих тусгай хэрэгсэл ашиглан халдлага үйлдсэн байж болзошгүйг анх удаа илрүүлсэн гэж мэдээлжээ.

"Kimsuky" бүлэг өмнө нь мөн "AI"  ашиглан хүмүүсийг хуурах зориулалттай хуурамч материал бэлтгэх, кибер халдлагаа төлөвлөх оролдлого хийж байсан аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хакерууд "AI" ашигласнаар хуурамч баримт бичиг болон хортой программ бүтээх үйл явцаа илүү хурдан, хялбар болгож байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-07 103.212.117.211

ИХ ЮАН УЛСЫГ МӨХӨӨСӨН СОЛОНГОС ХАТАН БОЛ ЧУСОН УЛСАА ТУСГААР ТОГТНУУЛСАН БААТАР

Avatar

Нэргүй 2026-09-07 59.153.115.93

Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.

Avatar

Нэргүй 2026-09-07 59.153.115.93

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж