УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өнөөдөр /2026.09.07/ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
Тэрбээр “Эдийн засгийн нөхцөл байдал, инфляц өндөр байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийх гэж байна. Тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, эрчим хүч, мах, ногооны үнийн асуудалд мөнгө гаргаж зарцуулахаар болж байна. Тухайн мөнгө нь 1.4 их наяд төгрөг болно. Хаанаас мөнгө олох вэ гэсэн асуудал гарч ирж байгаа. Тэр мөнгөний талаас илүүг буюу 758 тэрбум төгрөгийг нийслэлийн ашиглаагүй үлдсэн үнэт цаасны мөнгийг шилжүүлэх замаар шийдвэрлэх гэж байна.
Саяхан хийсэн сонсголын үеэр асар их мөнгө эргэлдэж байна гэсэн асуудал яригдсан. Тэр үр ашиггүй, ашиглаагүй үлдсэн зардлыг шилжүүлж, тэтгэврийг 150-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Төсвийн тодотголын нэг онцлог нь Засгийн газар өрөө нэмэх гэж байгаа явдал. Нэг их наяд төгрөгийн бонд гаргах юм байна. Мөн Азийн хөгжлийн банктай 250 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийж байгаа юм байна. Уг нь эдийн засаг маш сайн өссөн. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдэд наалдацтай байсан бол хүмүүсийн амьжиргаа хэвийн байх байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт нь уул уурхайгаар орж ирээд, уул уурхайгаас орж ирсэн мөнгө нь барилгын салбарт очоод байна. Олон нийтийн ажиллаж байгаа худалдаа, бараа эргэлт буурч, үйлчилгээний өсөлт саарсан. Хүн амын 20 орчим хувь нь том бизнес, түүнийг дагасан ханган нийлүүлэлтийн салбарт ажиллаж байна. Гэтэл үлдсэн 80 орчим хувийн эдийн засаг буурчээ.
Энэ 20 хувь бол улс төрийн нөлөөтэй салбар. Гэвч үлдсэн, намтай холбоогүй салбарт “цалин, мөнгийг чинь нэмж өгье” гэдэг хариу үйлдэлд хүргэж байна.
Төсвийн тодотголыг дагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж ирж байгаа. Тухайн нэмэлт, өөрчлөлтөөр улсын төсвийн нийт зардал эдийн засгийн 30 хувиас дээш гарч болохгүй гэсэн заалтыг байхгүй болгож, оронд нь уул уурхайн бус өсөлтийн хувиас ихгүй хэмжээгээр нэмэгдүүлдэг байхаар заалт оруулах гэж байна. Тэр 30 хувь нь одоогийн төсвийн тодотголд нөлөөлөхгүй. Дараа дараагийнхaa суурийг тавьж байгаа юм.
Өнгөрсөн жил нэмсэн боловсролын салбарын ажилчдын 650 тэрбум төгрөг шийдэгдээгүй үлдсэн. Түүнийг зардал шилжүүлэх замаар гаргаж авч байна.
Цалин нэмээд хүмүүсийн амьдралд нөлөөлөхгүй байна. Монгол Улсын эдийн засаг өсөөд байна. Уул уурхайн бүтээгдэхүүн зарагдаад, тэр мөнгө нь нэг байшин болоод гацаад байна. Ажиллах хүчний 80 хувь нь байгаа худалдаа, үйлчилгээ, хувийн хэвшил унаад байна. ТЭдийн засгийн бодлого буруу болохоор цалин нэмээд амьдралд нөлөөлөхгүй байна” гэв.
3,595.72





















































Эмээ 2026-09-07 203.91.115.38
зол жаргал зөв ярьдаг амьдралд ойр олон түмэн дэмжиж байгаасай зөв хүндээ
сонгогч 2026-09-07 202.9.46.77
БҮХ ЮМНЫ ҮНЭ АЛЬ ЭРТ НЭМЭГСЭН ТУЛ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭЭД Ч АХИЦ ГАРАХГҮЙ. ОДОО ДАХИАД ҮНЭЭ НЭМЦГЭЭНЭ. ИНГЭЭД ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ҮНИЙН ЗОХИМОЛ ХӨӨРӨГДӨЛ ҮРГЭЛЖИЛНЭ ..
зочин 2026-09-07 66.181.189.167
Чи эхлээд өөрийгөө өнөөгийн төр засагт ажиллаж буй гол хүмүүсийн байранд тавиад үз,Юу хийж болмоор байна Хөрөнгө хүч бий юу, Тэтгэвэр тэтгэмж цалин хөлс нэмэх иргэдийн шаардлагыг яаж хэрэгжүүлэх вэ, гэх мэт зүйлийг сэтгээд үз, Байдлыг өөрчилж чадах уу гэж бодоод үз,
Нэргүй 2026-09-07 66.181.185.121
МАН-чууд төрийн мөнгө цуслахаа боль чихооч, тэхээр л бүх юм схн болно !!!
иргэн 2026-09-07 202.126.89.92
монголд зайлшгүй шаардлагатай үйлдвэрүүдийн жагсаалтыг хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвлөсний үндсэн дээр Засгийн газраас гаргаж бодлогоор дэмжих, үүнд жилийн 1% хүртэлх хүүтэй ЖДҮ-ийн зээл, бүтээгдхүүнийг нь төрийн худалдан авалтаар авахыг бүр хуульчилж өгөх, татварын бодлогоор дэмжих, үйлдвэр байгуулах газар олголтыг дэмжих, эрчим хүчийг нь шийдэж өгөх.
Жишээ нь: ХАА-н машин техник, чиргүүл, автобусны үйлдвэр, ноү-хау, технологийн төлбөрийг төрөөс төлөх гэх мэт.