Оюутолгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт орсон 61 ажилтан 1226 метрийн гүнд гацсан гэх мэдээлэл өнөөдөр /2026.09.07/ цацагдсан. Энэ талаар "Оюутолгой" компаниас тодруулахад "Энэ оны есдүгээр сарын 3-ны орой цахилгааны улмаас түр саатал гарсан. Энэ үед ямар нэгэн осол аваар болоогүй. Тухайн үед ажилчид өргүүрт зургаан цаг хүлээсэн нь үнэн. Гэхдээ ажилчдын эрүүл мэнд муудаж, бэртэл гэмтэл аваагүй. Одоо хэвийн ажиллаж байна" гэдэг мэдээллийг өглөө. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Бидэнд гүний уурхайд ажилчид гацсан талаар албан ёсны мэдээлэл ирээгүй" гэдэг хариултыг өгсөн юм.
3,595.72















































Нэргүй 2026-09-07 66.181.179.228
ОТ, РИОГ хаа… Алт,Зэсийн хулгайфч нар….
Тэмүүл 2026-09-07 103.229.121.45
6 цаг түр саатал юм байна, бараг бүтэн ээлж. өргөлтөөс гадна агааржуулалт, ус таталт, гэрэлтүүлэг зэрэг хүний эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүссэн боловч түр саатал юм байна. уг нь 1-р зэргийн хэрэглэгчид