"Amazon"-ы онгоц "Miami" нисэх буудалд газардах үеэрээ осолджээ

"Amazon"-ы онгоц "Miami" нисэх буудалд газардах үеэрээ осолджээ

"Amazon"-ы онгоц "Miami" нисэх буудалд газардах үеэрээ осолджээ

"Amazon" компанийн карго тээврийн онгоц АНУ-ын "Miami" олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэрээ осолдсоноос таван хүн нас баржээ. Мөн гэмтэж бэртсэн таван хүний гурвынх нь биеийн байдал хүнд байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр "Boeing 767-300" онгоц Пуэрто Рикогийн Сан Хуанаас ирсэн бөгөөд орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-ны 14:00 цагийн орчимд газардсан байна. Гэвч газардах үедээ нислэгийн зурвасыг хэтрэн давхиж осолдсон аж.

Онгоц осолдсоныхоо дараа шатаж эхэлсэн бөгөөд замд нь хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргүүлжээ. Галыг унтраах, хохирогчдын нөхцөл байдлыг үнэлэхээр 60 гаруй гал унтраах, аврах анги ажиллаж байна. Хоёр нисгэгч онгоц дотроо гацсан бол өөр хэд хэдэн хүн машин дотроо гацсан, хавчуулагдсан байдалтай байгаа аж. Онгоцонд хөлгийн багийн хэдэн гишүүн, хэдэн зорчигч явсан нь одоогоор тодорхой болоогүй байна. Ослын шалтгааныг холбогдох албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.

"Amazon" компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус онгоцыг "21 Air" компани хариуцан ажиллуулж байжээ.

Мөн тус онгоц нь 32 жилийн настай бөгөөд карго тээвэрлэдэг болохоосоо өмнө 20 гаруй жил зорчигч тээврийн үйлчилгээнд явсан аж. "Flightradar24"-ийн мэдээллээс харвал, онгоцыг 2015 онд карго тээврийнх болгож өөрчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-09-07 66.181.179.172

32 жилийн настай.онгоц найдвартай.юу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж