Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд
Есдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Сүхбаатарын нутгаар, 06-ны өдөр Өмнөговийн нутаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орж, салхи шуургатай байх тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 10.0-20.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
3,600.44




















































Холбоотой мэдээ