Гэвч энэ жил ч уг асуудал бүрэн шийдэгдсэнгүй. Сурагчид энэ жил ч өнгөрсөн жилийнхтэй адилаар номоо сугалаагаар хуваарилуулж байгаа талаар эцэг, эхчүүд бухимдангуй ярьж байна.
"АЗТАЙ" НЬ НОМТОЙ, "АЗГҮЙ" НЬ СУРАХ БИЧИГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА

Сурах бичгийн хүрэлцээгүй байдал өрхийн санхүүд хүндхэн ачаалал үүсгэж буйг эцэг эхчүүд хэллээ. "Манайх сургуулийн гурван хүүхэдтэй. Нэгэнд нь аз таарч, сугалаагаар түрээсийн сурах бичиг авсан ч нөгөө хоёр хүүхэддээ бүх хичээлийн сурах бичгийг худалдаж авахаас өөр аргагүйд хүрсэн.
Хоёр хүүхдийн номын багц нийлээд 400 мянган төгрөг болсон. Жил бүр л сурах бичиг худалдаж авах нь санхүүгийн хувьд маш хүндээр тусч байна. Уг нь сурах бичгийг сургуулиас бүрэн хангаж өгөх ёстой биз дээ" хэмээн нэгэн эцэг эх бухимдлаа хуваалцлаа.
Өөр нэгэн эцэг эхийн төлөөлөл "Зайлшгүй шаардлагатай зарим сурах бичгийг л авч өгөхөөс өөр аргагүй байна. Үлдсэн хичээлийн номыг худалдаж авах мөнгө үнэхээр алга. Тиймээс хүүдээ номтой хүүхдээс утсаараа зургийг нь дарж хичээлээ хийхийг захисан.
Ер нь сургууль дээр сугалаа явуулж, азтай нь сурах бичиг үнэ төлбөргүй шахам олж, азгүй нь өөрсдөө өндөр үнээр худалдаж авч байна даа" гэв.

Сургуулийн сурах бичгүүдийг aplus систем болон холбогдох сувгуудаар дамжуулан 6-12 дугаар ангийн сурагчдад худалдаалж байгаа бөгөөд үнэ нь анги болон багцын бүрэлдэхүүнээсээ шалтгаалан харилцан адилгүй. Тухайлбал, зургадугаар ангийн багц сурах бичиг 18,900 төгрөгөөс эхэлж байхад төгсөх ангийнхны сурах бичгийн багц 169 мянган төгрөг хүртэлх үнэтэй. Харин Багшийн их сургуулийн дэргэдэх хуучин номын худалдаа эрхлэгчид зах зээлийн нөхцөл байдлын талаар
"Хуучирсан сурах бичгийг багц болгон бүрдүүлээд, нийт 17 хичээлийн сурах бичгийг 100-150 мянган төгрөгөөр, шинэ сурах бичгийн багцыг 190 мянган төгрөгөөр зарж байна. Ширхэглэн зарвал үнэ нь арай өндөр. Гэвч өнөөдрийн байдлаар худалдан авалт маш муу байна" хэмээн учирлалаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй ашигладаг бол дунд, ахлах ангийн сурагчид сургуулийн номын сангаараа дамжуулан төлбөртэй ашигладаг журамтай. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн эмзэг бүлгийн болон зорилтот бүрхэц бүхий хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангахаар хуульчилсан байдаг.
Тухайлбал,
20.2.1. Энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;
20.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
20.2.3. Бүтэн болон хагас өнчин хүүхэд;
20.2.4. Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;
20.2.5. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд;
20.2.6. Хорих ангиас суллагдсан хүүхэд;
20.2.7. Энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд боловсролыг дэмжих үйлчилгээ болон сурах бичгийн хангалтад хамрагдана.

Хэдийгээр хууль эрх зүйн орчин болон зорилтот бүлгийг дэмжих заалтууд тодорхой байгаа боловч сургуулиудад анхан шатныхаа түвшинд сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байгаа нь боловсролын чанар, тэгш хүртээмжид сөргөөр нөлөөлсөөр байгаа. Эцэг эхчүүдийн нуруун дээр санхүүгийн дарамт болж буй энэхүү асуудлыг салбарын яам болон холбогдох байгууллагууд бодит байдалд суурилж яаралтай цэгцлэх шаардлагатай байна.
3,595.72





















































1 2026-09-07 192.82.64.22
Сурах бичиг хэвлэх гэдэг чинь зарах борлуулах гэхгүй шууд орлого орох бизнес үү,
отгоо 2026-09-07 202.9.46.38
ямар олигтой сурах биш номоор яадгийн
Нэргүй 2026-09-07 202.179.27.131
нэг талдаа үнэн. би сурах бичиг ховор үеийн хүн. одоо сурах бичигнүүд арай л нүсэр хүүхдийн зүрх үхүүлэхээр хэрэггүй баахан хог чихчихсэн байна л гэж үзээд байгаа
cybargan baildagchw 2026-09-07 202.126.89.168
– Tarxia ygaalt Hyryy Xudullmuruin chadbar aldabo#.
Zochin 2026-09-07 122.201.31.157
hudaldaj avah humustni zarchmar yumaa,neg nom unegui geched hichel duushar huraaj avna,ter hurtel hayaj urj nolohguich geh shig,iim darsmttai zsvasn yumaa bolioch une
tei acahni avaad,unegui avahadni uneghtamdral haisn zavasn yumnud neeh alvatsi yum shig bugd uneguivh geh shig,sejig srjig
ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-09-07 202.21.110.94
УЛС ОРОН ТҮҮНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БОЛОВСРОЛ АЖГУУ…………
С 2026-09-07 66.181.188.86
Сурах бичиг нь хүртэл бизнес болчих гэж. олон хүүхэдтэй айлд бол хүнд тусч бна
Иргэн 2026-09-07 202.21.103.226
Хүүхдүүдийнхээ сурах бичгийг ч үйлдвэрлээд хугацаанд нь нийлүүлчиж чадахгүй, арчаагүй ч улс болдоо.
Нэргүй 2026-09-07 124.158.123.242
Муу нэртэй 1990 оноос өмнө, сурагчид сургууль тарахад дэвших ангийнха номыг авчмхдаг байсан билээ…