Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын хүчнийг дэмжих зорилгоор Ормузын хоолой руу цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, засгийн газар логистикийн дэмжлэгийн хөлөг онгоц, эргүүлийн нисэх онгоц зэрэг цэргийн техник хэрэгсэл илгээх боломжийг судалж байгаа талаар Баасан гаригт /2026.09.04/ хэд хэдэн хэвлэл мэдээлсэн. Мөн энэ ажиллагаа нь байлдааны бус дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Үндэсний ассамблейн зөвшөөрлийг авахаар бэлтгэж байгаа гэжээ.
Харин Ерөнхийлөгчийн тамгын газар холбогдох асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэж мэдэгдсэн байна.
Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагаанд хангалттай дэмжлэг үзүүлээгүй гэж Трамп Өмнөд Солонгост удаа дараалан гомдоллосон. Гэтэл БНСУ байр сууриа өөрчилж, энэ асуудлыг авч хэлэлцэх болсны цаана Трампын шахалт байгаа гэж "Chosun Ilbo" хэвлэлд мэдээлжээ.
3,600.44






















































Нэргүй 2026-09-05 66.181.186.156
Энэ Ормузын хоолойг Трампын хоолой гэж нэрлэх гэж бгаа юм гэлүү ?
Зургий нь хараарай, яг л хүний хошного шиг бгаа биз, тэхээр Трампын хошного гэж нэрлэвэл яг таарах гээд бна !
Нэргүй 2026-09-05 59.153.115.45
Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.