АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар Орос, Украины энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор энэ амралтын өдрүүдээр Москва, Киевт айлчлах гэж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг батлаагүй, бас няцаагаагүй. Тэрбээр "Уулзалтууд болох үед албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэсэн үгийг л сэтгүүлчдэд хэлжээ.
АНУ-ын зуучлалтай хамгийн сүүлийн хэлэлцээ өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Гэвч үүний дараахан АНУ, Израиль хоёр Ираны эсрэг дайн эхлүүлсэн билээ.
Стив Виткофф, Жаред Кушнер нар Москвад айлчилна гэсэн мэдээлэл, цуу яриа өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гарсан. Хамгийн сүүлд зургадугаар сард тийм яриа гарахад Дмитрий Песков "Тэд одоогоор бусад асуудлаас болоод завгүй байгаа. Боломжтой болмогц нь яриа хэлэлцээ дахин эхэлнэ" гэж байв.
АНУ-ын хоёр төлөөлөгч хамгийн сүүлд нэгдүгээр сард Орост айлчлахдаа ерөнхийлөгч Путинтэй дөрвөн цагийн турш уулзсан байдаг. Путин өнгөрч буй долоо хоногт мэдээлэл өгөхдөө тэдэнтэй хамтран ажиллахад таатай байдаг гэдгийг дурдаад, "Тэднийг хэзээ ч ирсэн халуун дотно хүлээн авах болно" гэжээ.
Харин Украинд айлчлах эсэх нь одоо ч яригдаж байгаа сэдэв бөгөөд боломжит өдөр нь Ням гариг /2026.09.06/ гэж эх сурвалж мэдээлжээ. Хэрвээ энэ айлчлал үнэхээр болвол Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд тэд анх удаа Киевт ирж байна гэсэн үг. Харамсалтай нь оросууд тэднийг Киевт очуулахыг хүсэхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Украины айлчлал аль нь ч болохгүй байх магадлалтай. Тодруулбал, Украины агаарын орон зай хаалттай байгаа ч Виткофф, Кушнер нар онгоцоор очихоор төлөвлөж байжээ. Гэвч Орос тэдний айлчлалын үеэр Украинд хийх цохилтоо түр зогсоох амлалт өгөөгүй учир энэ төлөвлөгөө одоо эргэлзээтэй болжээ.
Зеленский тэднийг ирнэ гэж найдаж байгаа бөгөөд ээлжит мэдэгдэлдээ АНУ-ын идэвхтэй оролцоо чухал гэдгийг онцолсон байна.
3,600.44





















































Нэргүй 2026-09-05 59.153.115.45
Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.