Дасгалжуулагч Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг түр түдгэлзүүлжээ

Дасгалжуулагч Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг түр түдгэлзүүлжээ

Дасгалжуулагч Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг түр түдгэлзүүлжээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг допингийн эсрэг байгууллагаас урьдчилан түдгэлзүүлжээ. Түүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлж, бусдад худалдсан гэм буруутайд шүүхээс тооцсон байна.

Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 2026/ШЦТ/920 дугаар тогтоолоор Ц.Хосбаярт 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэжээ.

Уг хэргийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас анх илрүүлсэн байна. Тус байгууллагаас тамирчдад Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад багтсан бодис агуулсан эм, бэлдмэл худалдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж, холбогдох нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлжээ. Гэхдээ шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлага нь допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх, түүнд оногдуулах спортын үр дагаврыг шийдвэрлэх ажиллагаанаас тусдаа юм. Допингийн эсрэг үндэсний дүрэмд тамирчин болон тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис, аргыг эзэмших, худалдах буюу худалдахыг завдах, мөн допингийн эсрэг дүрмийг зөрчихөд туслах, дэмжих, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр оролцохыг дүрмийн зөрчилд тооцдог. Иймээс Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ц.Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдлийг хүргүүлжээ. Улмаар 2026 оны есдүгээр сарын 2-ноос хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Ц.Хосбаярын спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилан түдгэлзүүлсэн байна. Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тэрбээр Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй. Харин Ц.Хосбаяр нь мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсвэл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас уг хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэх бөгөөд эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэхээр болжээ. Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-05 203.98.77.51

Гавъяат цолыг нь хураах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-09-05 202.21.107.3

ЭРҮҮ ҮҮСГЭЭД ШОРОНД ХИЙЧИХЭЭЧЭЭ ГАХАЙГ..

Avatar

Хэрэгтэн гавьяат 2026-09-05 202.126.88.150

гайтай шар этгээд байна даа. Бузрын үрийн Монголд тарьсан гавъяатан

Avatar

Нэргүй 2026-09-05 202.179.24.247

энэ нөхөр олон залуучудыг хоролсон доо бүр эрхийг нь хасах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-09-05 59.153.113.17

хүн сайн шоолбол тусгай албанд элсүүлж суга өөд нь татнаа гэсэн чинь шал худлаа үлгэр байж дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж