Цэргийн ахмад ажилтнууд хүүхэд хамгаалагч цагдаагаар ажиллаж байна

Цэргийн ахмад ажилтнууд хүүхэд хамгаалагч цагдаагаар ажиллаж байна

Цэргийн ахмад ажилтнууд хүүхэд хамгаалагч цагдаагаар ажиллаж байна

“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэллээ. Энэ арга хэмжээг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

 Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Сургууль орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа аж. Иймд хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд байна.

Тэд сургууль болон түүний ойр орчимд хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлтэй цэгүүдэд хяналт тавьж ажиллах юм. Мөн орц, гарц, замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллана.

Түүнчлэн:

  • Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх;
  • Цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх;
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, хамгаалах арга хэмжээ авах;
  • Эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурагчдад зориулсан сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
  • “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран ажиллах;
  • “School police” эргүүлд оролцож буй эцэг, эх, асран хамгаалагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж