Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны тэмцээнд Монгол Улсын эмэгтэй харваач Ганбаатарын Гүнбилэг тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр хоёр өдөр үргэлжилсэн Киргиз эмэгтэй төрлийн харваанд 32 орны 45 тамирчинтай хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, ийнхүү аваргаар шалгарсан байна.
Г.Гүнбилэгийн энэхүү амжилт нь Монголын баг тамирчдын тус наадмаас хүртсэн гурав дахь алтан медаль болжээ.
Мөн Монголын баг тамирчид сээр хугалах, цохих багийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд болсон байна. Тус төрөлд Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн нар Монгол Улсаа төлөөлөн өрсөлджээ. Бөхийн төрлүүдэд Монголын тамирчид мөн амжилттай оролцож, хэд хэдэн хүрэл медаль хүртсэн байна.
Самбо бөх:
- +98 кг – ОУХМ, улсын заан Б.Серик – хүрэл медаль
- -79 кг – ОУХМ Н.Мөнхбаяр – хүрэл медаль
Морин дээрх барилдаан:
- +100 кг – Ш.Харжаубай – хүрэл медаль
Киргиз кураш бөх:
- -60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат – хүрэл медаль
- +100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших – хүрэл медаль
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл, нийт 17 медаль хүртээд байна. Монголын баг тамирчид нэгдсэн дүнгээр 106 орны тамирчидтай өрсөлдөж байгаа бөгөөд медалийн чансаагаар дөрөвдүгээр байрт жагсаж байна.
3,602.33



















































Зочин 2026-09-05 202.126.89.76
Хаха, наадам ч гэж дээ, хэдэн орк бөх л байгаа юм биш үү, бас болоогүй дэлхийн гээд байгаа, кк
Нэргүй 2026-09-05 103.212.118.83
110 гаруй улс оролцохоор дэлхийн хэмжээний том наадам байлгүй яахав.
Нэргүй 2026-09-05 103.229.120.236
Ямар ч хэрэггүй наадам
Нэргүй 2026-09-05 66.181.186.156
Тайван бай, таныг заавал үз, хар нтр гээшүй ш дээ !