Цахим орчинд байршуулсан зарын дагуу танихгүй хүнтэй холбогдож, их хэмжээний мөнгө залилуулсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Гомдол, мэдээллийн дагуу шалгахад иргэн “Л” юань солиулах зорилгоор цахим орчинд байршуулсан зарын дагуу танихгүй хүнтэй холбогджээ.
Улмаар тухайн этгээдийн данс руу гурван удаагийн гүйлгээгээр нийт 93 сая 990 мянган төгрөг шилжүүлэн залилуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байх эрсдэлтэйг анхаарууллаа. Иймд иргэд аливаа зар, мэдээллийн дагуу мөнгө шилжүүлэхдээ тухайн этгээд болон мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж, санхүүгийн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
3,602.33






















































Холбоотой мэдээ