"Хэн ч хараагүй байж миний үйлчүүлэгч рүү дайрч болохгүй"

"Хэн ч хараагүй байж миний үйлчүүлэгч рүү дайрч болохгүй"

"Хэн ч хараагүй байж миний үйлчүүлэгч рүү дайрч болохгүй"

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат энэ сарын 1-ний орой орон нутгийн замд автомашинтай зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, таван тооны адуу мөргөсөн хэрэгт холбогдсон. Тэрбээр одоогоор эмнэлэгт эмчлүүлж буй. Болсон хэргийн талаар түүний өмгөөлөгч Х.Оюунбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Осол гарах үед ямар үйл явдал болсон бэ?

-Энэ сарын 1-ний 21.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд осол болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хуультай. Хэргийн бодит байдал сошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин, зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм шиг мэдээлэл задлаад байж болохгүй.

-Л.Чинбат согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх?

–Тухайн осол болсны дараа түргэн тусламжийн машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад, хотод эмчлүүлэхээр эмнэлэг рүү шууд явсан. Сумын эмнэлэг тухайн үед цусны шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.

–Хэргийн газрыг яагаад орхиод явсан юм бэ?

–Машины зургийг харсан байх. Яаралтай тусламж авах шаардлагатай болоод сумын эмнэлэг рүү эмнэлгийн машинаар хүргэгдсэн. Орхин явсан асуудал байхгүй.

–Драйгер үлээлгэсэн үү?

–Зам тээврийн осолд хүнд гэмтсэн хүн эхлээд эмнэлгийн тусламж авах ёстой байдаг. Драйгертэй цагдаа хүлээх боломжгүй. Тухайн үедээ сумын эмнэлэгт өгсөн цусны шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.

–Малчны хохирлыг төлөх үү?

–Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн. Өнөөдөр бас яриад “Мөнгөө өгөх үгүйгээ хэл” гэхээр нь “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” гэсэн чинь өмгөөлөгч нь “20 саяыг авбал ав. Авахгүй бол “300” машины өрөнд орно” гэж дарамталсан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчүүлэгч рүү дайраад байж болохгүй.Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой. Харанхуй шөнө адуу мал гэнэт зам дээр гарч ирснээс олон жолооч гэр бүл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой зам тээврийн ослууд болдог. Энэ асуудалд малчид маань ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна.

-Л.Чинбатын биеийн байдал одоо ямар байгаа вэ?

–Та бүхэн ослын дараах машины зургийг харсан байх. Биеийн байдал сайнгүй байгаа.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.179.67

үхэж далд орцгоо бузарууд
адууг хариулдаг гэж хэнээс дуулаа вэ

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.170.162

Малыг маллах гэж өсгөдөг. Хүний амь нас эрүүл мэндээс илүү адгуус гэж юу байдаг юм

Avatar

Нэргүй 2026-09-04 202.133.76.103

чи мөн Яридаг гөлөгөө адуугаа шөнжинхариулах юмуу малаа хашаа яв,ах малын хөлийн асуудөл үгээ олж хуцаач

ю

а

Avatar

Нэргүй 2026-09-04 202.133.76.11

5 адсагаа 50 сая гэчихжээ малаа малладаггүй зам дээр хаячихдаг байж энэ малчин…. Монгол улсад хийсэн гавьяатай хүний аминд хүрсэн бол яана… энэ хэдэн адсаганы эзэнд хариуцлага байх ёстой шүү

Avatar

Нэргүй 2026-09-04 103.229.120.236

Маллах ёстой малаа хараагүй малчинд ххриуцлага тооцох ёстой , нүүрэндээ үстэй адгуус хүний амь хоёр өөр шүү

Avatar

Хохь нээ 2026-09-04 66.181.176.176

Олон жил газар шороо алт ухаж баяжсаны гай хохь нь эээ. Цаашид ч их юм үзэх байхаа

Avatar

Н.Нямбаяр 2026-09-04 202.9.46.154

Машины байдлыг харахад жолооч нэлээн хүнд гэмтсэн байхшүү. Мөнгөтөй хүн адууны эзэдтэй тохиролцоод учир начраа олчих байлгүй. бид нар өмнөөс нь ингэж сүржигнэх гэж.

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.47

Энэ өвгөн нэг суух гээл б**с нь умалзаад бгаан бишүү. Энэ удаа мултарсан ч нэг их удахгүй байхаа ккк

Avatar

И 2026-09-04 59.153.114.27

хүн дайрах гэж машинаараа хөөдөг хүн, бас тэгээд ямарч ялгүй гарна, хэвтрийн орк болж гэсгээгдэждээ!

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.186.156

Бурханы гэсгээл л дооо !

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.119.42

uhvel taarna muu huur. esvel hun dairaal, esvel mal dairaal galzuu huur

Avatar

Зочин 2026-09-04 59.153.115.14

өмхий малчид тариалангийн талбайд малаа оруулж хүмүүсийн хийсэн ажлыг үр дүнгүй болгоно тэгээд дандаа худлаа шаана юу боллоо гэж Чинбат адуу дайрах вэ дээ …

Avatar

Нэргүй 2026-09-04 122.201.31.24

Адуу байтугай хүн дайрах гэж хөөдөг хүүршүү

Avatar

Нэргүй 2026-09-04 103.229.123.212

Сэлэнгийн зам дээр мал дайрсан тохиолдолд гол төлөв ОХУ-ын Буриадаас өвсний ажлаар орж ирсэн авто л холбогддог байсан даа.Нутгийн жолооч нарт бараг ийм асуудал байдаггүй л байсан.Бодоход монголчууд бүгд л малчин гаралтайгаас юм болов уу Шөнө ч гэсэн засмал зам дээр адуу дайрч осол гаргасан гэхээр яах аргагүй л уг автогийн жолооны ард сууж явсан хүнтэй холбож үзмээр…

Avatar

Нэргүй 2026-09-04 202.126.91.148

зөв зөв энэ өмгөөлөгч нилээд өндөр үнэ төлбөртэй өмгөөлж байгаа бололтой өөрөө малын мах идэж сүү айраг уудаггүй бололтой малчин хүн гэхээрээ өдөржин шөнөжин малаа сахиад явдаг гэж бодоо юу малчны адууг нэхсэн мөнгийн өгүүлэх хэрэгтэй хурд хэтрүүлж давхисан бна гацуурт баян компани 5 адуу хайран бна ядарсан малчинд та нар шиг өмгөөлөгч авах мөнгө байхгүй давраад байхгүй шүү муу баячууд ардууд малчинаа өмөөрнө шүү

Avatar

Нэргүй 2026-09-04 64.119.24.228

адуу бол урт хөлийн мал, хуулинд заасан байгаа, жолооч хурдаа тохируулж явах ёстой, малчин нь байнга харж маллана гэсэн ойлголт байхгүй, хонь ямаатай адил биш

Avatar

Иргэн 2026-09-04 66.181.191.134

харанхуйд гэнэт мал гараад ирнэ хэцүү2.Тэр тусмаа морь адуу дагаад ороод ирдэг.

Avatar

Нэргүй 2026-09-04 103.57.92.106

тэр малчнаар хохиролоо төлүүлэх хэрэгтэй хэдэн адгуусаа маллаж чадахгүй хүний аминд хүрэх нь

Avatar

И 2026-09-04 59.153.114.27

хуулиа мэдэж х**!

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.84

Шөнө малаа зам руу оруулсан малчин буруутай. Хууль тогтоомж ч тийм. Малчин санаатай оруулагүй ч буруутдаг байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж