Япон болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар Пүрэв гаригт (2026.09.03) Улаанбаатар хотноо уулзаж бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй уулзах үеэрээ Япон улс Монголын гадаад бодлогыг дэмжиж байгааг илэрхийлжээ. Монгол Улс гадаад бодлогодоо Япон зэрэг орныг “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлдог. Энэ хүрээнд Мотэги Тошимицү Монгол Улсыг олон улсын нөхцөл байдалд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Японтой хамтран ажиллахыг уриалжээ.
Харин Б. Батцэцэг Япон улсын энх тайвныг эрхэмлэсэн хөгжлийн замыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Японы сайд хэдэн арван жилийн өмнө Хойд Солонгост хулгайлагдсан япончуудын асуудлаар Монгол Улс туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлсэн байна. Монгол Улс Хойд Солонгостой найрсаг харилцаатай байдаг юм.
Түүнчлэн хоёр тал Улаанбаатар хотын ойролцоох олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхөд Японы иений хөнгөлөлттэй зээлийг ашиглах төлөвлөгөөг баталгаажуулжээ.
Мөн эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Мотэги Тошимицү “Монгол бол Японы үнэ цэнтэй найз” хэмээн тодорхойлоод, Япон улс Монголын хувьд хамгийн чухал “гуравдагч хөрш” хэвээр байх болно гэдгийг онцолжээ.
Тэрбээр мөн хоёр улс хоорондын “тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
3,595.72





















































Нэргүй 2026-09-04 122.201.31.1
ОРОС ХЯТАД ХОЁР БОЛ ЗӨВХӨН МОНГОЛ ЯПОН МЭТИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ УЛСУУДЫН Л ДАЙСАН. ЯАГААД ГЭВЭЛ БУЗРЫН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛД НЬ БАЙНГА СААД УЧРУУЛДАГ БОЛОХООР.
Нэргүй 2026-09-04 59.153.115.45
ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН. ЦАГААН БАНДААШЫГ ХҮРТЭЛ ЦЭВ ЦЭВЭРХЭН ӨМСДӨГ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ СУМОГЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРГАЛАА ГЭЭД ДЭВЖЭЭ НЬ БУЗАРТЧИХГҮЙ Ш ДЭЭ.
Нэргүй 2026-09-04 66.181.186.156
Манай энэ сайд ч улсын начинтай тогтмол бэлтгэл хийдгийн гсэндээ бие бялдарын хөгжил сайтай, мундаг өргөн чээжтэй, дэлэн хөх нь чинэрээд…. сүртэй саыхан харагддаг шүү, вазарваань…..
ARD 2026-09-04 66.181.178.134
Шинэ нисэх онгоцны буудал бол хамгийн дампуу төсөл. Ийм дампуу төсөлд ахиж мөнгө авахаа боль. Наад гэрээгээ өөрчил. Монгол эх орондоо байж гадны өөдөөс ганц үг хэлж чадахгүй яасан арчаагүй төр вэ? Яагаад Буянт-Ухаагаас дотоодын нислэг хийж болохгүй гэж? Яагаад үүнийг Япон тал хориглоод байгаа юм??? Тийм байхад бас энэ Японы сайд нь ч юу вэ дээ? Бас дампууруулах санаатай юу? Япончуудтай маш сайтар тохиролцохгүй бол юу ч гэж худал бухаж мэднэ шүү.
Нэргүй 2026-09-04 103.229.122.9
Япон юу хүссэн бол