Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрчээ. Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн гурван төрлийн нийт 1,483 ширхэг тариа илрүүлэн саатуулсан байна. Улмаар холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх, арилжааны зориулалтаар импортлох нь зорчигч хувийн хэрэглээндээ эм авч улсын хилээр нэвтрүүлэхээс ялгаатай зохицуулалттай байдаг. Тодруулбал, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар оруулах боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөл, шаардлагыг хангаж, холбогдох зөвшөөрөл авсан тохиолдолд импортлох боломжтой.
Иймд иргэд гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулж, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна
3,595.72





















































Зочин 2026-09-04 202.9.46.223
Японд үйлдвэрлээд ашиглаад явж байгаа эм тариаг монгол шалгана шинжлэнэ гэж юу байхав дээ.техник технологийн хувьд боломж байхгүй.
Кочин 2026-09-04 103.57.94.29
Спортоор хичээллэх юмуу идэвхтэй хөдөлгөөн хийх бас гахай нохой шиг тааралдсанаа идэхгүй хоолны дэглэм барьж биеэ зовоож байж л турна штээ тэрнээс биш тариа энэ тэр химийн гаралтай зүйлсээр арай турахгүй байхаа харин ч өөртөө өвчин хорт хавдар худалдаж аваад байгаам биш үү
Нэргүй 2026-09-04 202.126.89.26
олон улсад зөвшөөрөгдсөн тариаг манай эрүүл мэндийн яам зөвшөөрдөгүү.энэ тариа заавал ингэж нууцаар оруулж ирүүлэх хаалт тавьж байнаас эмийн газруудаар оруулж ирээч. дэлхийн эрүүл мэнд, эмэн эмчилгээний бүтээгдэхүүнээс хэт хоцроод байна шүү