Нялх хүүхэдтэй ээжүүдийн зээлийг хойшлуулах өргөдөлд 7000 хүн гарын үсэг зуржээ

Нялх хүүхэдтэй ээжүүдийн зээлийг хойшлуулах өргөдөлд 7000 хүн гарын үсэг зуржээ

Нялх хүүхэдтэй ээжүүдийн зээлийг хойшлуулах өргөдөлд 7000 хүн гарын үсэг зуржээ

Иргэн О.Энхболор гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн зээлийн төлөлтийг түр хойшлуулах хүсэлт гаргаж, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан гарын үсэг цуглуулсан эхэлсэн. Тус өргөдөл 7000 гаруй иргэн гарын үсэг зураад байгаа аж.


Тодруулбал, жирэмсний амралттай, гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь гурван нас хүртэл хойшлуулах, эсвэл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр хугацааг сунгах боломжийг бүрдүүлэх нийтийн өргөдлийг санаачилжээ.  Одоогийн байдлаар 7.100 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Тус өргөдлийн гарын үсэг хүлээн авах хугацаа 16 өдрийн дараа дуусах юм байна. Уг өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм.

Тэрбээр, Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд гурван нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангахын тулд энэхүү өргөдлийг санаачилсан байна.

Өргөдөлдөө, "Монгол улсад банк болон банк бусын зээл аваагүй хүн ховор. Жирэмсэн эх декрит аваад орлогогүй болох үеэс зээлээ төлөх боломжгүй болдог. Энэ үед банк, банк бусын зээл хоцрох үед тухайн байгууллагаас ирэх дарамт гардаг. Энэхүү дарамтын улмаас хүүхдээ өсгөх, хэрэгцээ хангах боломж дутмаг болж улмаар эрт ажилдаа орсноор хүүхэд элдэв аюулд өртөх, цаашлаад сэтгэл зүй, амь нас эрсдэх аюултай. Харин зээлийн бодлого уян хатан болсноор төрөлт нэмэгдэж, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл багасах цаашлаад ирээдүйн хүн амын нийгмийн бухимдал арилах боломжтой. Төрсөн эхийн тэтгэмжийг 500,000 төгрөг болгох төсөв байхгүй тул энэхүү аргаар хүн амаа дэмжээсэй гэж хүсэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OB 2026-09-04 202.126.91.119

strnpuctx.

Avatar

зочин 2026-09-04 202.9.46.34

өрөнд орохоо ойлгохгүй бна уу ?

Avatar

Эдийн засагч нар 2026-09-04 202.9.46.205

Зээлийн эдийн засагч нар нь эрсдэлээ харна үнэлнэ гэж байдгүй юмуу. Анхнаасаа л эрсдлээ өөрсдөө үүсгэсэн банкуудын нь хохь!!!

Avatar

Zochin 2026-09-04 103.229.123.60

hen ch hucheer zeel ogoogui, oorsdoo avsan, odoo zeelee toloh hugatsaa toronguut dahij torood 5, 5 jileer sungaad yavaad baihaar zeelsen gazar hohirood yavaad baih uu.

Avatar

У. ням 2026-09-04 202.131.233.11

Маш зөв санал байна, зээл тэглээд өг гэж байгаа биш хүүхдээ харж байгаа эхэд ямар зээл тавих боломж байхав

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.211

2 залуу уулзаад хүүхэд гаргаад амьдаряа гэвэл монголын нөхцөлд боломжгүй. Байр сав хашаа гэр, машин бүх юмны үнэ хаданд гарсан НЯНГАР болсон. Ийм гадаад руу явцгааж бна. Арчаагүй МАНАНг устгая.

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.211

Манайх 3 хүүхэд өсгөж 18 хүргэсэн. Хүүхэд бүрт доод тал нь 5-10 сая төгрөг зарцуулсан. Тэгвэл зээлийг 5 нас хүртэл нь хойшлуул…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж