Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан иргэншлээ сольж буйгаа зарласан. Өдгөө 27 настай түүний хувьд Монгол Улсын төлөө дэлхийн аварга болон олимпын наадамд өрсөлдөх аж.  Энэ талаараа тэрбээр "Би Монголын иргэншил авч, дэлхийн тавцанд Монголын нэрийн өмнөөс өөрийгөө сорихоор шийдлээ" гэжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу иргэншлээ сольсон Косүкэ Машияма ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл Монголын төлөө барилдах боломжгүй.

Токиод төрсөн Машияма долоон настайгаасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж, -90 кг-ийн жинд Японы шигшээ багийн тамирчин болтлоо хөгжсөн. Түүний жинд Японд Санширо Мүрао, Цүёши Тажима нар барилддаг. Тиймээс жин доторх өрсөлдөөний улмаас Машияма санасан хэмжээндээ барилдаж, олон улсад тодорч чадаагүй. Эцэст нь Монголыг сонгожээ.

Косүкэ Машияма нь 2021 болон 2022 оны дэлхийн аваргын багийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн. мөн 2019 оны Азийн аваргад түрүүлсэн амжилттай.

Санширо Мүраод дарагдсан тэрбээр нэг хэсэг -100 кг-д хүч сорьсон ч амжилтад хүрээгүй тул эргэн -90 кг-д барилдаж буй.

Машияма үргэлжлүүлэн "Би сорилтыг хүлээн авч, дэлхийн шилдэг болно. Би Монголын иргэншил авахаар шийдсэн. Энэ бол зөвхөн миний тамирчны замналаа бодож гаргасан сонголт биш ээ. Цаашдын замнал, амьдралаа бодож хариуцлагатайгаар гаргасан шийдвэр. Надад Монголтой холбоотой гарал, угсаа байхгүй. Харин оюутан байхдаа тогтоосон холбоо бий. Надад энэ боломжийг олгосон Монголын жүдо бөхийн холбоонд талархаж байна. Уулзалтад маш олон хүн оролцож, энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн" гэлээ.

Төгсгөлд нь тэрбээр "Би дахин нэг удаа дэлхийн шилдэг болохыг зорьж байна. Би олимп, дэлхийн аварга болно. Тиймээс л би энэ замыг сонгосон. Би Япон, Монгол, дэлхийг холбох гүүр болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.185.129

Даваажаргалын оронд солигдож ирлээ.

Avatar

Нэргүй 2026-09-04 202.126.88.95

Балай н**ш вэ

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.183.146

нэг иран ингэсэн тээ

Avatar

Зочин 2026-09-04 103.212.119.151

Хэдхэн жилийн дараа Монголын шигшээ гээд баахан легионерууд зогсож байхад гайхах хэрэггүй шүү, манай жүдо, чөлөөтийн сургалт маш муу, дасгалжуулагч гээд байгаа улс нь ихэнхдээ зодог тайлсан бөх, мэддэг, чаддаг, заадаг нь хар бяраар ааглаж барилдах, бодох, сэтгэх толгой, тархи бол бараг байхгүйтэй адил

Avatar

Молам 2026-09-04 138.252.29.47

Эцсийн эцэст Монгол улсын медалийн тоо нэмэгдэж яригдана. Дэмжинээ энэ залууг, дээлийнх захыг мушгина шүү Монголчуудаа. Харин одоо ямар нэгэн Монгол нэр олж өгөх хэрэгтэй

Avatar

Иргэн 2026-09-04 103.57.94.120

Молом яалаа. өмнөөс барилдаж бноо Монгол иргэншил уул нь өндөр босготой доо энэ битгий эрх дархтай авгай давж чадаагүй босго доо уул нь

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.211

Барилдаж болно. Дэмжиж бна. Тэндээ өрсөлдөөн ихтэй.

Avatar

Бөх Б 2026-09-04 138.252.202.5

Шал тэнэг. Буруу ажил. Нөгөө Иран нөхөр хаана байна? Тэр хүний авсан медаль, энэ хүний авах гэж байгаа медалийн аль нь ч Монголынх биш.

Avatar

Зочин 2026-09-04 202.179.27.93

Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2026-09-04 103.71.101.169

МАШИЯМА Таныг Монголын Тэнгэр ивээх болтугай.

Avatar

АМЖИЛТ 2026-09-04 59.153.113.215

Япон хүн аливаа асуудалд үнэнхүү хоёргүй сэтгэлээр зүтгэж, маш хариуцлагатай ханддагыг Монголын ард түмэн мэдэх тул энэ ард түмнийг гүнээ хүндэтгэдэг. "Япон чанар" чанар гэдэг дэлхийн хүмүүсийн ойлголт ч энэ ард түмний сэтгэл зүтгэлийн үр дүн, баталгаа. Манай бөхчүүд болон ард түмэнд үлгэрлэн авч, суралцах зүйл ч хаялагаар нь ирэх нь тодорхой. Зах зээлийн хүнд хэцүү үед биднийг "гал" алдуулаагүй илчтэй, дулаан байлгасан ард түмнийг Монголчууд мартахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.186.156

Хөөрхий муу Мөнхбатыг олон жил -90- д барилдуулж борц болтол нь хатааж билээ
Одоо оронд нь нэг япон борцлуулах нь…..

Avatar

Нэргүй 2026-09-04 43.242.242.59

Ираны тамирчин Монголын нэр дээр барилдаад олимпоос мөнгө авч байсан. Гадны тамирчинд Монгол улс ээлтэй бололтой. Япон тамирчин маань монголын нэр дээр дэлхийн аварга болж улмаар олимпод медаль авах бүрэн боломжтой юм. Учир нь Монголчууд бид түүний төлөө дээлийн захаа мушгиж настайчууд нь залбирах юм чинь бүх зүйл санаснаар бүтнэ. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2026-09-04 202.9.41.42

одоо чингс хужааманж үлгр ярьсн болгниыг х***а манж хүн гж шорнд орх цаг ирнэ чингс гж ярьсан болгн шорнд орно тийм байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж