Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Хичээлийн танхимд ахлах ангийнхан нь хуванцар сандал дээр сууж, бага ангийн сурагчид нь хоорондоо зөрөх зайгүй шахам давчуу орчинд хичээллэж байна. Нэг ангид сурагчдын тоо стандарт хэмжээнээс хэд дахин давснаас үүдэн урд эгнээний сурагчид хичээлийн самбараас ердөө хоёрхон алхмын зайд, харин арын эгнээнийхэн ханатайгаа тулж суудаг . Баянзүрх дүүргийн 13-р хороо бүхэлдээ дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хороолол болон хөгжиж, олон шинэ барилга ашиглалтад орсон.
Нүүж ирсэн айл өрх бүрд сургуулийн насны хүүхэд байгаа нь тус сургуулийн ачааллыг сүүлийн таван жилд 3 дахин нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ.
Биднийг очиход ахлах ангийн сурагчид "Отгонтэнгэр" их сургуулийн хуучин барилгад хичээллэж байв. Тус байрны хоёрдугаар давхрын есөн танхимд 10, 11 дүгээр ангийн 18 бүлгийн 900 гаруй сурагч хоёр ээлжээр хичээллэх болжээ.

Ачаалал хэрээс хэтэрсэн нь сургалтын чанарт шууд сөргөөр нөлөөлж байгаад сурагчид сэтгэл дундуур байна. "Үндсэн сургууль дээрээ хичээл орохгүй байгаа нь маш муухай санагддаг. Сургууль гэрээс хол болохоор өглөө маш эрт босох хэрэгтэй болдог.
Долдугаар ангидаа энд ирж байсан бол одоо 11 дүгээр ангидаа дахин түрээсийн байранд хичээллэж байна. Гэрийн хуванцар шар сандал дээр олон цагаар хичээл хийж суухад үнэхээр хэцүү.
Хичээлийн хэрэглэгдэхүүн дутуу болохоор багш нар бэлдсэн сургалтын материалаа (PPT) үзүүлж чаддаггүй" гэж нэгэн сурагч ярив. Өөр нэг сурагч "Манай сургуульд ариун цэврийн өрөө хангалтгүй, мөн нэг ширээн дээр гуравуулаа суух зэрэг хүндрэл маш олон байна. Багш нарын өрөө маш жижигхэн.
Их сургуулийнхантай холилдож ордог болохоор үнэхээр хэцүү. Багш нар заримдаа хичээлдээ ирж амжихгүй үе гардаг" хэмээн нөхцөл байдлыг тайлбарлав.
"2300 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬД 6800 СУРАГЧ СУРАЛЦАЖ БАЙНА"

Ахлах ангийн хичээлийн эрхлэгч Н.Пүрэвсүрэн:
-Манай сургууль үндсэн гурван хичээлийн байртай, нийт 2300 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл энэ хичээлийн жилд 150 бүлэгт 6800 гаруй хүүхэд суралцаж байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны хүн амын нэмэгдлээс шалтгаалан сургуулийн ачаалал хэвийн хэмжээнээс 3 дахин өссөн. Боловсролын яамнаас ‘Хотхоны бага сургууль’ нэрээр түрээсийн байр авч асуудлыг шийдвэрлэхээр ойр орчмын барилгуудад судалгаа хийсэн боловч хүүхдийн аюулгүй байдлыг хангасан объект олдоогүй.
Тиймээс хамгийн боломжтой хувилбараар "Отгонтэнгэр" их сургуулийн хуучин барилгыг түрээсэлж, ахлах ангийн 18 бүлгийн 900 гаруй сурагчийг хоёр ээлжээр хичээллүүлж байна.
Түрээсийн төлбөрийг Нийслэлийн Боловсролын газар хариуцаж байгаа.

Монгол хэл, уран зохиолын багш М.Энхмаа:
-Манай сургуулийн сурагчдын тоо сүүлийн хичээлийн жилд л гэхэд 6100-гаас 6800 болж нэмэгдсэн. Гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд сургалтын үйл ажиллагаагаа 6 өөр байршилд хуваарилан явуулж байна. Тухайлбал, 10 , 11 дүгээр ангийнхан "Отгонтэнгэр" их сургуулийн Хууль зүйн сургуулийн байрны хоёрдугаар давхрын 9 танхимд гурав дахь жилдээ хичээллэж байна. Энд нэг танхимд 45–52 сурагч сурдаг. Хоёр ээлжээр, нэг ангид 100 гаруй хүүхэд суралцдаг.
Түрээсийн байр учраас хана цоолох боломжгүй, ухаалаг зурагт, дэлгэц, проектор тавих зай талбай байхгүй.
Агаар сэлгэлт муу, бүгчим учраас багш, сурагчдад хичээллэхэд маш хүнд. Өлгүүр байрлуулах зайгүй тул хуучин сургуулиасаа шүүгээ авчирч, өвөл хувцсаа, дулаанд дэвтэр номоо хийдэг. Ширээ, сандлаа хүртэл түрээсэлж байна. Цайны газар байхгүй учраас сурагчид идэх зүйлээ гэрээсээ бэлдэж, уух усаа коридорын ус шүүгчээс авдаг. Багш нар төв байр болон түрээсийн байрны хооронд завсарлагааны 40 минутад амжиж очих гэж хичээдэг. Бусад сургуулийн нэг ангид 35–40 хүүхэд байдаг бол манай сургуульд доод тал нь 40, дээд тал нь 53-54 хүүхэдтэй байдаг. Энэ нь багш нарын ажлын ачааллыг асар ихээр нэмэгдүүлдэг.

Сургуулийн хичээлийн байр, цагийн зохицуулалтаас шалтгаалан эцэг эхчүүдээс "Ахлах ангийнхныг үдээс хойш хичээллүүлж байна", "Бага ангийн сурагчид хотхоны сургууль руу явахдаа аюултай нарийн гудамжаар гарч байна" гэх мэт гомдол, саналууд ирсээр байна. Сургуулийн захиргааны зүгээс энэ асуудал нь ганц сургуулийн түвшинд шийдвэрлэх боломжгүй. Салбарын яам болон Засгийн газрын чиглэлийн дагуу ажиллаж байгааг тайлбарлаж байгаа юм. Шинэ хороолол, орон сууц олноор баригдаж буй ч сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг хамтад нь шийдвэрлэхгүй бол сурагчдын сурч боловсрох эрх болон багш нарын ажиллах эрх ноцтой зөрчигдсөөр байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,595.72




















































Т 2026-09-04 66.181.191.105
яам нь байраа тавьж өгөөчээ.хүүхэд 1рт гсн.хаана б.ааа.яамны авгай нар хаана ч суусан яадаг юм
Нэргүй 2026-09-04 104.28.68.89
Энхамгалан гэдэг худалч луухаан юуюу гэж хуцаж байлаа. Яг хийсэн юм нь гэвэл болж байсан асуудлуудыг нураасан л байх.
Нэргүйдаадаа 2026-09-04 202.21.107.16
Хаа сайгүй самарч байна даа. Баянгол дүүрэгт шинэчлэл нэрээр ОюуныУндраа сургуулийг задалж дөрвөн өөр сургуульд сурагчдаа тараан байрлуулж заваарч байна. Багш нар нь гурван сургуулийн хооронд явж хичээл зааж байгаа ч тохиолдол байна гээд бод доо.
Нэргүй 2026-09-04 103.212.116.211
юу хийж сууж байгаа юм болдоо.
Нэргүй 2026-09-04 66.181.161.146
Биеийн тамирын багш намын татаасаар захирал болоод шаасан. МАН аа сайн сонго.
Нэргүй 2026-09-04 202.126.89.230
Харин ч Отгонтэнгэрийн сайхан саруул барилгад орсон байна. Сурах орчин сайтай гоё сургууль шүү
Irgen 2026-09-04 124.158.111.37
hariyalaliin bus huuhed avahaa l bolichih zahiral guai
багш 2026-09-04 122.201.31.223
Энэ сургуулийн захирал үнэхээр чадваргүй нам дагасан пялдага нөхөр тавигдсанш дээ. Нүгэл нүдээрээ гарна даа, өмнө нь СХД-ийн Өнөр цогцолборыг 67-р сургуулийг нураасан нөхөр. Ийм чадваргүй сэтгэлгүй биеийн тамирын багш арыг захирлаар тавихаа болиочээ НБГ!!!
Нэргүй 2026-09-04 103.57.93.46
Отгонтэнгэрийн хуучин байр бол урьд нь Орос 1-р сургуулт байсан. Бараг 1930-аад оны байр байх шүү, би сурч байлаа
Сэтгүүлчид 2026-09-04 202.126.93.198
2 дугаар сургууль бүгд 3 ээлжээр 6 цагийн хичээл ордог байтал дандаа 4 цагаар ороод хүүхдүүд хохирч байна аа Сурвалжлаад өгнө үү.
Ишшшшш дэээ 2026-09-04 192.82.66.41
Төр сурч боловсрох боломжоор хангах үүрэгтэй ч энэ нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй дүлий годил царайлаад байж байдаг. Хүрэлцээ муугаас болж хувийн сургуулийг сонгохоос өөр аргагүйд хүрч байна. Харин ч энэ хэдэн хувийн сургууль ачааллаас хуваалцаж байгаа. гэтэл муу л бол тэдэнрүүгээ чичилнэ. олны дунд муу ч байгаа л байх.
Олигтойхон шиг төртэй нийгэмд амьдарч байсан бол улсын сургуульд суралцуулмаар байгаа ч ийм л бна даа
Нэргүй 2026-09-04 112.72.8.90
БЭСТ БУЙДАН гэх ААН ээ дэмжээд босгоод өгчихвөл энэ сандал ширээг хариуцлагатай хийх бх даа
Нэргүй 2026-09-04 124.158.123.242
Сайл нарын ганц сайн чаддаг, худал хэлдэг нь улам бүр батлагдаад харин ч сайн юм уу…
Зайлуул 2026-09-04 202.70.37.221
энэ нэг завьжаа зажилсан СААДыг зайлуулаачээ, хэд дэхээ боловсролын СААД хийж байгаа билээ
Нэргүй 2026-09-04 124.158.123.242
Сайн худал хэлээд байвал дахин дахин сайд болдог цаг иржээ. Сайд сургуулийн ажилаа дийлэхгүй байгаа ч Академийг авах санаа нь улам гозгоноод хачин байна… шунал…
Х 2026-09-04 66.181.186.150
түрээсийн байранд хичээллэхгүй гд бсан яасан..сайд ааа.ингээдл хүүхдүүд хохироод б.ашдэээ