Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!

Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!

Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!

Эрх баригчид зорилтот бүлгийнхэнд зориулан орон сууц барьж, ашиглалтад оруулсан ч одоог болтол  үнийг нь зарлаагүй байна. Тухайлбал, Нисэхэд баригдсан “Солонго-1” 2000 гаруй айлын орон сууцыг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулсан ч  1м2 –ыг нь хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй хэвээр.

Засгийн газрын барьж байгаа бодлогоор “Солонго-1”  төсөлд газраа чөлөөлсөн иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч, залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүлийг хамруулахыг зорьж буй.  Ингэхдээ орон сууцгүй иргэнийг хамруулна.  Мөн төрийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн нь татвар, НДШ-ийн өргүй байхаас гадна түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлдөг.

Дээр нь түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц хөлслөх гохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор 5 хүртэл жилийн хугацаанд графикийн дагуу нэмэлт төлбөр төлөх үүрэг хүлээдэг.

Жишээ татвал, "Буянт-Ухаа-2" орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд хоёр өрөө байрны урьдчилгаанд 5 сая төгрөг байршуулж байв. Тухайн үед дээрх орон сууцны 1м2-ын үнэ 1.1  сая орчим  төгрөгөөр тогтож байсан.

Иймээс ирэх аравдугаар сард “Солонго-1” төсөлд иргэдийн хүсэлтийг хүлээн авах нөхцөлд түүнээс урьтаж, 1м2-ын үнийг тодорхой зарлах шаардлага тулгарч байна. Байрны үнэ хэд байхаас хамаарч иргэд уг орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр авах уу, болих уу гэдэг шийдлийг гаргах учиртай.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Солонго-1”, “Солонго-2” төслийн хүрээнд нийт 5000 гаруй айлын орон сууц баригдаж ашиглалтад орно. Одоогоор 2000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. Ирэх жил 2900 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж буй.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гаас жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан.

Угтаа “Солонго-1”, “Солонго-2” төслийг долларын зээлээр хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Төгрөгийн ханш унасаар байвал зээлийн өртөг өснө. Тэр хэрээр орон сууцны үнэ ч өсөх эрсдэл бий.

Гэтэл дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн олонх нь орлого багатай. Долларын зээлээр барьсан орон сууцны өртөг өндөр гарч магадгүй байгаа. Хэрвээ үнэ өндөр тогтвол орлого багатай иргэд хамрагдахад хүндрэлтэй болно.  Тэр тусмаа түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдахад бэрх болох юм. Жишээлбэл, “Солонго-1” орон сууцны 1м2 байрны үнэ 3.8 сая төгрөгөөр тогтвол  хувийн хэвшлүүдийн барьсан орон сууцтай харьцуулахад хямддаа орох боломжтой. Харин 1м2 нь 3.8 сая төгрөгөөс дээш тогтвол зорилтот бүлгийнхэн хамрагдахад хүндрэл үүснэ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Ипотект хамрагдах орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь байгааг 15 хувь болгон бууруулах зохицуулалт хийнэ” гэж мэдэгдсэн нь нэг талдаа урьдчилгаа бүрдүүлэхэд хүндрэлтэй иргэдэд уян хатан боломж ч байрных нь үнэ өндөр бол сар бүр төлөх мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэж ачаалал үүсгэнэ.

Хэдийгээр төр зорилтот бүлгийнхнийг ипотекийн зээлд эхлэн хамруулах бодлого барьж байгаа ч банкны шалгуур нөхцлийг бага дундчуудынх нь орлого хангах уу гэдгээс эхлээд асуудал дагуулж мэдэхээр буй.

Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийн тоо эдүгээ 46 мянгыг давсан нь  ойрын таван жилдээ хүлээхээс аргагүй нөхцөлд хүргээд байна. Тэр тусмаа ипотекийн дугаарыг урагшлуулах танил талгүй, өгөх авлигын мөнгөгүй бол хүлээхээс өөр сонголтгүй болсон.

Ипотекийн зээл хүртээмжгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно.  Үе, үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх амлалт өгч ирсэн ч биеллээ олсон нь үгүй. Жишээ татвал, Г.Занданшатарын танхим өнгөрсөн онд 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас гаргаж, ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулна гэж мэдэгдсэн ч ажил болоогүй. Н.Учралын Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй явсаар есдүгээр сартай золгосон. Энэ хугацаанд Монголбанк өмнө олгосон ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг шинээр хүсэлт өгсөн иргэний ипотекийн хүсэлтийг шийдвэрлэхэд зарцуулсан гэх мэдээлэл бий.

Монголбанкны мэдээллээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар шинээр 1916 зээлдэгчид 316.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.  Энэ нь жилд олгодог ипотекийн зээлийн санхүүжилтийн 40 гаруй хувь нь эзэддээ хүрсэн гэж хэлж болохоор буй.  Учир нь, Монголбанк ипотекийн зээлээс орж ирсэн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж ирсэн. Энэ нь 500 орчим тэрбум төгрөг болдог. харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл хэрэгжүүлдэг нь 200 орчим тэрбумд хүрдэг.

Нийт дүнгээрээ жилдээ 700 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн шинэ хүсэлтийг шийдвэрлэхэд зарцуулж байгаа юм. Гэтэл хэрэгцээ нь хэдэн их наядаар зээл авахаар ирдэг.  Тэр бүгдийг шийдвэрлэх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй.

Нөгөө талдаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эргээд байрны үнийг өсгөх эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж ирсэн юм.

Олон улсын валютын сангаас Төв банкийг ипотекийн зээлийг санхүүжүүлж, инфляц үйлдвэрлэхгүй байх зөвлөмжийг өгч ирсэн. Монголбанк ч Засгийн газарт хүсэлт тавин дээрх хөтөлбөрийг шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч судалгаа хийсээр өнөөдөртэй золгосон. Одоог хүртэл Төв банкнаас ипотекийн санхүүжилтийг Засгийн газарт татан авч, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж чадаагүй хэвээр байна.  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн ипотекийн зээлийг Төв банкнаас татан авах судалгаа хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хэзээ дуусаж, ямар байдлаар шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-09-04 66.181.176.104

Төлбөрийн болзол нь хэтэрхий хатуу, өндөр шаардлагатай юм. зорилтод бүлгийнхнээс чинь төрийн болон хувийн хэвшил, бизнес хийдэгүүд нь л авбал авч чхдах бх. шилний цаанаас чихэр долоо гээд бгаа юм уу хаашаа юм

Avatar

Даваажаргал 2026-09-04 122.201.31.193

Хамрагдах гэсэн юм. Яаж хамраа хамрагдах вэ?

Avatar

Зочин 2026-09-04 202.133.76.120

Умбарсан шороон дунд хэдэн байшин барьчихсан,тэрийгээ бас яах гээд ч байгаан,ойлгомжгүй. Ямар ч орчны тохижилтгүй энэ байруудад тэгээд хүн амьдрах л байх даа

Avatar

Үл мэдэгч 2026-09-04 103.229.120.10

малуудын бичсэн ганц өгүүлбэр ч ойлгогддоггүй.төр түрээслэх юм уу.түр түрээслэх юм уж

Avatar

Нэргүй 2026-09-04 59.153.115.175

төр засаг ч, төр засаг нэртэй болхоос ард түмэндээ хадсан ээлтэй бодлого ер байхгүй,ард түмнээсээ татвар нэртэй мөнгийг хайр найргүй аваад өөрсдөө идэж ууж,зугаалаад явдаг даа.

Avatar

Buynhvv 2026-09-04 66.181.186.141

bayrlla medeelel awii

Avatar

Нэргүй 2026-09-04 202.133.76.34

хэзээнээс тодорхой бүртгэх вэ

Avatar

Нэргүй 2026-09-04 103.212.116.99

Байр нь баригдаад дуусч байхад бүхэл бүтэн яам ЗГ нь одоо болтол ямар үнэ ханшаар яаж охуулах шийдвэрээ гаргаагүй байдаг!!! Хэрэв оруулах бол хүйтнээс өмнө айлуудаа хурдан сонгоод 9.1гэхжад оруулчихсан хүүхэдтэй айл нь сургууль цэцэрлэгт өгсөн байх зохицуулалт бэлэн болоод иргэдийн амьдралыг бодолцох ёстой баймаар. Яаж ийгээд өөрсдийн ри ар хийсээр л байгаагаас бусдыг бодолцох ухаан суухгүй юм. Орох ёстой хүмүүм 4-с дээш хүүхэдтэй өрх, өндөр настан гэчихээд цас мөстэй уралдуулаад бөөн айл нүүхн

Avatar

bzdr NZT 2026-09-04 202.126.91.119

– nupt+ #; ?

Avatar

yjasnet 2026-09-04 202.126.91.119

2026.9.3 t

Avatar

Ctranyky bz, kapitalict & 2026-09-04 202.126.91.119

– boliniic tochekbot # -? TBNET

Avatar

Нанзад Цэвэлмаа 2026-09-04 66.181.161.10

Сайн байцгаана уу эмээ нь настай хүн хүүгийн хээ хаяанд алдагдаад суудаг надад 1.байр өгч туслаач ээ

Avatar

Батчулууг 2026-09-04 122.201.31.136

Түрээс байранд хэзээ орохуу

Avatar

Gg 2026-09-04 122.201.31.197

сайн нийтлэл байна

Avatar

Зочин 2026-09-04 59.153.113.17

хүн сайн шоолбол тусгай албанд элсүүлж суга өөд нь татнаа гэсэн Гэвч хцдлаа бсан шивдэ Зөндөө удаан хүлээлээ шд

Avatar

Gan 2026-09-04 203.23.199.2

Төр түрээслэнэ гэж байхгүй. Урьдчилгаа мөнгийг 15 хувь болгох ч буруу. АНУ-д урьдчилгааг 10 хувь болгоход орон сууцны үнэ огцом унахад иргэд нь өгсөн урьдчилгаагаа тоохгүй зээлээ цуцлахад хүрсэн. Учир нь 200к байсан орон сууц 100к болоход 20к урьдчилгаа төлсөн хүмүүс зээлээ төлөхөө больсон банк гэрээг цуцлахад ихээхэн алдагдалд орж АНУ эдийн засгийн хямралд орж байсан түүхтэй 2009 онд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж