Тэрслүү үг: Эрх баригчдын сайхан амлалт хөрсөн дээрээ буусангүй

Тэрслүү үг: Эрх баригчдын сайхан амлалт хөрсөн дээрээ буусангүй

Тэрслүү үг: Эрх баригчдын сайхан амлалт хөрсөн дээрээ буусангүй

Гэгээлэг мэдээ ихтэй хичээлийн шинэ жилээ угтлаа гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Учир нь Боловсролын сайд нь “энэ жил гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхимын дүүргэлтийг багасгаж, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Ингэхийн тулд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг Хотхоны бага сургууль болгон ашиглаж эхэлнэ” гэж мэдээлсэн. Энэ хүрээнд нийслэлийн 21 байршилд 9000 гаруй хүүхдийн суралцах орчныг бүрдүүлж өгсөн байна. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс чухам аятай, тухтай анги танхимд хичээллэж байгаа гэж мэдэгдэж харагдсан. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ.

Илүү хүнд нөхцөлд хүүхдүүд суралцаж эхэллээ.

Зарим хүмүүс цэцэрлэг байсан тул тохилог байх гэж бодсон ч үгүй ажээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгтээ хамгийн их суралцагчтай буюу 2000 гаруй хүүхдийн суудалтай ч 6000 орчим хүүхэд суралцаж байгаа сургууль бол нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль. Тус сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор дээр дурдсан хотхоны бага сургуульд хүүхдүүдийг хуваарилсан. Гэтэл бага сургууль нь бодит байдал дээр тоос шороотой орчинд, анги танхим нь дүүргэлт их, агаар сэлгэлт байхгүй газар хичээллүүлж байгааг эцэг эхчүүд нь хэллээ.

Багш нарын зүгээс “Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр бага ангийн хүүхдүүдийг тоглоомын болон идэвхтэй оролцоонд тулгуурласан аргаар сургах шаардлагатай. Гэвч ангийн зай талбай хүрэлцээгүйгээс ийм арга зүйг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа” гэдгээ хэлэв.

Анги танхимын дүүргэлтийг багасгаж, ачааллыг бууруулна гэж жил болгон ярьдаг. Нэгдүгээр ангид элсэгчдийн тоо ойрын жилүүдэд буурахгүй гэж яриад байгаа хэр нь бодлого боловсруулж бодитой арга хэмээг огт авдаггүй, цагийг нь тулгаж, аргалдаг нь баг бүлгийнхэн нь нэг ангид 40-үүлээ зөрөх ч боломжгүй зай талбайд, дунд, ахлах бүлгийнхэн нь 50-иас дээш сурагчтай хичээллэж байгаагаас харж болно.

Гэтэл есдүгээр сарын 1-нд Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар юу ярьсан билээ. Хотхоны бага сургуулийг шинээр байгуулснаар гэрээсээ холгүй зайд тохь тухтай орчинд хичээллэх боломжоор хангасан" гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй болж таарав.

Тэгсэн хэр нь сурлагын хоцрогдлыг арилгана. Цахим платформыг нэвтрүүлнэ. Кембриджийн хөтөлбөртэй, олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулна гэх. Боловсрол бол хүнийг ядуурлаас гаргах зэвсэг гэдэг. Сайн, чанартай боловсрол эзэмших боломжийг олгох нь чухал. Ингэхийн тулд хамгийн эхний алхам бол тохилог, эрүүл аюулгүй суралцах орчныг бүрдүүлж өгөх учиртай. Гэтэл эрх баригчид доривтой алхам хийсэнгүй. Гүйцэт бодоогүй, судлаагүй бодлогын үр дүнд хүүхдүүд сурах хөгжих эрхээрээ хохирч байна. Өнгөрсөн жил гэхэд мөн л гурван ээлжийг болиулна гээд байрны подволд ямар ч агааржуулалт байхгүй анги танхимд хүүхдүүдийг хичээллүүлж байсан. Энэ жил мөн л сайжирч өөрчлөгдсөнгүй. Энэ болгоны хохирогч хүүхэд. Тэд монголын ирээдүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-04 202.9.41.19

Хүүхдээ сургуульд оруулсан биш ноутбук, принтер, прожектор, самбар, лед дэлгэц, локер авч өгөх, тамирын хувцасаар жигдрэх гэсэн шаардлагыг сургуулийн зүгээс гаргах боллоо. Яаж эцэг эхчүүд энэ бүгдийг авч өгөх вэ? Энэ тал дээр сайд, дарга нар ямар арга хэмжээ авах гэж байна?

Avatar

Нэргүй 2026-09-04 202.126.89.196

MAN namaa songood baidaa

Avatar

Батаа 2026-09-04 103.10.22.59

Монголд хамгийн олон сонгогдож, олон жил сайд хийж юуг ч хийж чадаагүй х***а ПОП сайд

Avatar

Болд 2026-09-04 66.181.181.161

ПОП ЭНХ-АМГАЛАН ХУДЛАА ЯРЬЖ Л ЧАДНА. ХАМГИЙН ОЛОН ЖИЛ МОНГОЛД БОЛОВСРОЛЫН САЙД ХИЙЛЭЭ. ҮР ДҮН НЬ ХААНА БАЙНА!.

Avatar

Нэргүй 2026-09-04 59.153.113.85

Хоосон ам шалдан гуянууд байнга худал чалчсаар байна.

Avatar

Нэргүй 2026-09-04 202.9.47.28

Одоо сургууль цэцэрлэг нэмж барих хэрэггүй ээ, сүүлийн 7 жил төрж байгаа хүүхдийн тоо буурч байна, цаашдаа ч буурна.

Avatar

Нэргүй 2026-09-04 202.131.236.138

Хувийн сургууль цэцэрлэгүүдээ дэмжээд төртэйгээ хослуулаад урагшлахгүй байшин барих явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байхиймдаа. Халамж үзүүлэх гэсэн популист бодлого уу, коммунизм байгуулах мөрөөдөл үү

Avatar

Зориг 2026-09-04 66.181.181.161

Тендерээс нь мөнгө хусах арга шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж